Хуруу зай хэдхэн секундэд цэнэглэгдэнэ гэвэл яах уу? И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Технологи
Бичсэн Алтансүх   
2009 оны 3-р сарын 13, Баасан гариг, 10:53
01_battery_truckМассачусетсийн Технологийн Их Сургууль (MIT)-ийн эрдэмтэд өөрсдийн нээсэн шинэ аргыг хэрэглэснээр зай хураагуурыг хэдхэн секундэд цэнэглэж чадна гэжээ. Өнөө үед ихэнх зөөврийн хэрэгслийн зай хураагуур Литиум-Собальт (Lithium) хэлбэрийн материалаар хийгдсэн бөгөөд шинэ арга нь литиумыг тусгай аргаар боловсруулахад хангалттай гэж үзэж байгаа ажээ.
Тэдний туршиж байгаа литиумийг төмрийн хольцтой тусгай аргаар холин шинэ төрлийн гадаргуу үүсгэж чадсанаар гол давуу тал нь зай хуруугаараа атом дамжих хурдыг нэмэгдүүлж байгаа ажээ. Ингэснээр энгийн хуруу зайг 20 секундэд, зөөврийн компьютерын зайг 10-аад минутанд цэнэглэх боломжтой болно гэж баталж байна. Туршилтын зай нь бараг халдаггүй, дахин дахин цэнэглэхэд нурдаггүй сайн талуудтай байгаа бөгөөд нийт багтаамж (mAh?!) нь бага зэрэг буурсан ажээ.

Мэдээж туршилтаас үйлдвэрлэл шилжих эсэх нь тодорхойгүй, шилжихэд удаан байдаг хэдий ч эрдэмтдийн хэлж байгаагаар шинэ технологи бус шинэ арга учраас одооны үйлдвэрүүд хялбархан шилжиж чадна гэж үзэж байгаа ажээ. Мэдээж зөөврийн компьютер, зөөврийн хэрэгслүүд нэг цэнэгээрээ 1-2 хоног тасралтгүй шахуу ажиллачихдаг, гар утасны цэнэг 7 хоночихвол ч овоо болно шүү! Цаашлаад нөгөө цахилгаанаар ажилладаг автомашин гэж даварна шүү дээ. За тэгээд хөгжил дэвшлийн зүг урагшаа!!!
Сэтгэгдлүүд (0)Add Comment
Сэтгэгдэл бичих

busy