Microsoft MixView-гээр Apple Genius-г бут ниргэлээ И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Цахим хэрэгслүүд
Бичсэн Алтансүх   
2008 оны 9-р сарын 17, Лхагва гариг, 00:13
Саяхан гарсан Apple iTunes 8 хувилбар, iPhone 2.1 хувилбаруудад тус тус нэмэгдсэн боломж бол Apple Genius буюу таны сонгосон дуутай төстэй дуунуудыг автоматаар сонгон танд санал болгодог нэмэлт байсан юм. Ер нь бол нилээн дажгүй санаа бөгөөд бас ч нээх тийм санаа бас биш юмаа. Нилээн дээхнээс онлайн дуу хөгжмийн үйлчилгээнүүд дээрх боломжийг санал болгож байсан юм. Тэгвэл шинээр гарсан Microsoft Zune тоглуулагч, түүний вэбсайт дээр нэмэгдсэн Microsoft MixView нь хэрэглэхэд хялбар, сэтгэл татам өнгө үзэмж, ойлгомжтой байдал зэргээрээ Apple Genius-г бут ниргэж байна.
ms_vs_apple
MixView дээр харахад тухайн дуутай холбоотой цомогнуудын хавтас том жижгээрээ харагдах бөгөөд энэ нь энгийн, маш ойлгомжтой дизайн болжээ. Үүний дэргэд Apple Genius нь энгийн жагсаалт төдий болж харагдах бөгөөд дуу, цомгийн үнийг тухай бүр жагсаасан нь бүүр дарамттай сэтгэгдэл төрүүлэхээр байна.

Мэдээж юм нэгээр дуусахгүй бөгөөд энэ хоёр том компаниудын өрсөлдөөн илүү сайн бүтээгдэхүүнийг авчрах биз.
Сэтгэгдлүүд (0)Add Comment
Сэтгэгдэл бичих

busy