Microsoft Zune HD худалдаанд гарах дөхлөө И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 6
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Цахим хэрэгслүүд
Бичсэн Алтансүх   
2009 оны 8-р сарын 13, Пүрэв гариг, 23:29
00_zune_logoMicrosoft-ийн дижитал дуу хөгжим тоглуулагчийн дараагийн шатны шинэ загвар Zune HD-г өнөөдрөөс эхлэн урьдчилан захиалах боломжтой бөгөөд 9-р сарын 15-наас интернетээр болон дэлгүүрүүдэд зарагдан эхлэх ажээ. 16GB болон 32GB багтаамжтай тоглуулагч нь анх удаа мэдрэгчтэй дэлгэцтэй болсон бөгөөд олон шинэ боломжуудтай болжээ.

Компьютертай холбох тусгай програмттай, интернетээр Zune Pass үйлчилгээгээр дамжуулан үйлчлүүлж болох ба Zune нь дуу хөгжим, видео, подкаст үзэн сонирхоход нэн тохиромжтой болжээ. http://www.zune.net/zunehd вэбсайтаар дамжуулан Платинум загварыг Amazon, BestBuy, Walmart, Microsoft-оос урьдчилан захиалж болох бөгөөд 9-р сарын 15-наас 5 өнгийн сонголттойгоор http://www.ZuneOriginals.net вэбсайтаас захиалж болох ажээ.

Шинэ загварын тоглуулагчийн боломжуудаас дурдвал:
  • Өөр дээрээ HD Radio™ хүлээн авагчтай. Энгийн радиог бодвол илүү цэвэрхэн, чанартай хөгжим сонсох бөгөөд олон HD сувгаас гадна FM радио сонсож болно.
  • HD видео тоглуулах чадалтай. Тусдаа зарагдах HDMI холбогчоор дамжуулан ТВ руу 720p форматаар дамжуулна.
  • OLED мэдрэгчтэй дэлгэц. 3.3 инчийн хэмжээтэй дэлгэц нь 16:9 харьцаатайгаар 480x272 цэгийн нарийвчлалтай ажээ.
  • Утасгүй сүлжээ Wi-Fi-д холбогдоно. Zune дэлгүүрээс шууд дуу хөгжим худалдан авах боломжтой.
  • Вэб хөтөч. Бүтэн дэлгэцээр интернет үзэж олон хуруугаараа зэрэг удирдан төрөл бүрийн хослолоор удирдаж болно.
  • Нэмэлт хэрэгслүүд. Zune HD-г гэртээ болон замд хэрэглэхэд зориулсан төрөл бүрийн нэмэлт төхөөрөмжүүд гарах болно.
Үнэ: Zune HD 16GB: $219.99 (төсөвлөсөн жижиглэнгийн үнэ); Zune HD 32GB: $289.99 (төсөвлөсөн жижиглэнгийн үнэ).

01_zune_hd
Сэтгэгдлүүд (1)Add Comment
...
Бичсэн shuud, August 24, 2009
joomlaagiin hitsiig on gesench garahgui bna aaa? yaaah uuu? yaj iim bolgoh ve?
Сэтгэгдэл бичих

busy