| Google Android системтэй утас iPhone-тэй өрсөлдөнө |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Цахим хэрэгслүүд |
| Бичсэн Алтансүх |
| 2008 оны 9-р сарын 19, Баасан гариг, 10:03 |
Тун удахгүй 10 сарын орчим гарах HTC Dream хэмээх олон мэдрэмжтэй (multi-touch) дэлгэцтэй гар утас нь Apple iPhone-тэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болсон гэж шинжээчид үзэж байгаа. Учир нь энэ утасны үйлдлийн систем нь Goolge Android байх юм.Тэгвэл Google Android гэж юу билээ?
Энэ бол хайлтын системийн эзэнт гүрний шинэлэг бүтээгдэхүүн бөгөөд зөвхөн HTC компаний төдийгүй бусад олон гар утсанд ашиглах боломжтой, Линукс дээр суурилсан үйлдлийн систем юм. Линукс 2.6 кернел суурьтай, C/C++ хөрвүүлэгчид, SQLite мэдээллийн баазтай гээд үндэс суурь нь хүчтэй бөгөөд энд ашиглагдах үндсэн функциудыг Java дээр хийсэн ажээ.
![]() Энд дурдсан гол давуу талуудаас бусдаар бол бүх стандартны функцуудыг агуулсан бөгөөд мэдээж Google-н газрын зураг, хайлтын систем, GMail гэх мэт үйлчилгээнүүд рүү илүү хялбар хандах боломжтой байна.
Apple iPhone-ний үйлчилгээ талаас нь зөвхөн AT&T хэмээх томоохон холбооны компаний үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэсэн бол HTC Dream нь түүний өрсөлдөгч T-Mobile холбооны компаний үйлчилгээтэй хэрэглэгчдэд очих бөгөөд гар утасны үнэ нь $199 байснаараа iPhone-тэй өрсөлдөхүйц гэж үзэж байгаа бололтой. Эхний жилд HTC компани 700'000-800'000 зарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа нь зөвхөн эхний жилдээ 2.4 сая iPhone зарж чадсан Apple компанитай харьцуулахад бага тоо юм.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 3588 Сэтгэгдлүүд (0)
![]() |


Тун удахгүй 10 сарын орчим гарах HTC Dream хэмээх олон мэдрэмжтэй (multi-touch) дэлгэцтэй гар утас нь Apple iPhone-тэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болсон гэж шинжээчид үзэж байгаа. Учир нь энэ утасны үйлдлийн систем нь Goolge Android байх юм.

