| Firefox 3.6 бета хувилбар гарлаа |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Цахим хэрэгслүүд |
| Бичсэн Алтансүх |
| 2010 оны 1-р сарын 11, Даваа гариг, 15:17 |
|
Firefox 3.6 хувилбарт шууд өнгө төрхийг сольж болох Personas нэмэлт, нэмэлт програмуудын сайжруулсан удирдлага, шинэчлэлт, вэб хөтчийн ажиллагааг эрс сайжруулсан бөгөөд HTML5-г илүү сайн дэмждэг болгосон байна. Mozilla Firefox 3.6 туршилтын хувилбарыг http://www.mozilla.com/en-US/firefox/all-beta.html хаягаас татаж авч сонирхоорой.
Та зөв оруулсан нөхцөлд дараахи зураг байгаа адил харагдах бөгөөд та Firefox-оо бүрэн хаагаад нээсний дараа нэмэлтүүд ажиллах ёстой.
Мэдээж та бүхэн албан ёсны 3.6 хувилбарыг хүлээж болох бөгөөд шинэ зүйлийг гарахаас өмнө турших бас зугаатай, адал явдалтай шүү дээ. Та бүхэнд амжилт хүсье.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 360 Сэтгэгдлүүд (0)
![]() |


Mozilla Firefox вэб хөтчийн дараагийн хувилбар 3.6 хувилбарыг бета туршилтын хувилбар гарлаа. Firefox 3.6 эцсийн хувилбар тун удахгүй гарах нь тодорхой бөгөөд Firefox 4.0 хувилбарыг ирэх зун гарна гэж тооцоолж байгаа билээ.
Таны суулгасан нэмэлтүүд ажиллахгүй болж болох бөгөөд энэ тохиолдолд вэб хөтчийнхөө хаягийн талбарт "about:config" гэж бичээд орно. Ингээд гарч ирсэн цонхон дээр хулганыхаа баруунаар дараад New > Boolean гэж сонгоод тохиргооны нэр гэж асуухад нь "extensions.checkCompatibility.3.6" гэж оруулна. Том жижиг үсэг нь хамаатай учраас яг ижилхэн оруулаарай. Value буюу утга дээр нь False гэдгийг сонгоод OK товчийг дарна.

