 Apple корпорациас шинэ цахим хэрэгсэл Apple iPad-г шинээр гаргалаа. Steve Jobs-н хэлэхэдээ энэ төхөөрөмж нь зөөврийн компьютер, таблет, нетбүүк, ухаалаг гар утаснууд гэх мэт төхөөрөмжүүдийн дунд ангилал үүсгэн хувьсгал авчирна гэсэн бөгөөд үнэхээр тийм зүйл болох эсэхийг цаг хугацаа харуулна биз. Мэдээж iPhone шиг том хэмжээний давалгаа биш юм гэхэд нилээн олон шинэ санаануудыг энэ төхөөрөмжинд оруулсны хамгийн чухал ололт бол өнгөт, мэдрэмжит дэлгэцтэй цахим ном унших боломж юм. За ингээд энэ төхөөрөмжтэй товч танилцъя.
Энэ төхөөрөмжийн талаар сүүлийн хагас жил гаруй хугацаанд интернетээр байж болох бүх технологийн вэбсайтууд, блогууд, сэтгүүлүүд янз бүрээр цуурхлаа. Apple корпораци ч нууцаа сайн хадгалж, яг өнөөдрийг хүртэл төхөөрөмжийг "бараг хэн ч" харалгүйгээр байсаар олны нүдэнд нөхөр Steve Jobs өөрөө барин гарч ирлээ.
Тэрээр нээлтийн үгэндээ хэлэхдээ тэдний хамгийн шинэлэг хувьсгал авчрах технологиудыг энэхүү ид шидтэй төхөөрөмжинд шингээн үнэмшмээргүй хямд үнээр хүргэж байгаа гэжээ. Зарим нэг талаар энэ нь үнэхээр үнэн боловч зарим нэг энгийн технологиудыг орхигдуулсан нь энэ төхөөрөмжинд муугаар нөлөөлж болзошгүй гэж би үзэж байна. Ямар дутагдалтай талууд байгааг ярихаас өмнө эхлээд мэдээж юу чаддагийг нь товч сонирхьё.
Дэлгэц
- 9.7-inch LED гэрэлтүүлэгтэй гөлгөр өргөн дэлгэцийн, олон мэдрэмжит IPS технологитой
- 1024 х 768 пикселийн нарийвчлалта
- Хурууны хээ тогтдоггүй дэвшилтэт гадаргатай
- Олон хэл дээрх мэдээллийг зэрэг гаргах боломжтой
Утасгүй сүлжээ болон Үүрэн холбоо
Wi-Fi загвар
- Wi-Fi (802.11 a/b/g/n)
- Bluetooth 2.1 + EDR технологи
Wi-Fi + 3G загвар
- UMTS/HSDPA (850, 1900, 2100 MHz)
- GSM/EDGE (850, 900,1800, 1900 MHz)
- Зөвхөн Data
- Wi-Fi (802.11 a/b/g/n)
- Bluetooth 2.1 + EDR технологи
Байрлал олох
- Wi-Fi
- Цахим луужин
- Assisted GPS (Wi-Fi + 3G загвар)
- Үүрэн холбоогоор (Wi-Fi + 3G загвар)
Зай хураагуур болон тэжээл
- Дотроо 25Whr цэнэглэдэг литиум-полимер зайтай
- Тасралтгүй 10 цаг хүртэл утасгүй сүлжээгээр вэб үзэх, видео тоглуулах эсвэл хөгжим сонсох
- Тэжээлийн залгуураар эсвэл USB-гээр компьютераас цэнэглэх
Оролт, гаралт
- Сууринд зоох залгуур
- 3.5-мм чихэвчний гаралт
- Өөртөө чанга яригчтай
- Микрофон
- SIM кардны оролт (Wi-Fi + 3G загвар - зөвхөн MicroSIM орно гэсэн!!!)
Ажиллах орчин
- Ажиллах температур: 32° to 95° F (0° to 35° C)
- Ажиллахгүй температур: -4° to 113° F (-20° to 45° C)
- Харьцангүй чийгшил: 5% to 95% noncondensing
- Хамгийн өндөрт ажиллах: 10,000 feet (3000 метр)
Системийн шаардлага
- USB 2.0 оролт
- Mac OS X v10.5.8 болон сүүлийнх
- Windows 7, Vista, XP SP3
- iTunes 9.0 болон сүүлийнх (www.itunes.com/download)
- iTunes Store бүртгэлтэй байх
- Интернет холболт
|
Багтаамж
- 16GB, 32GB, эсвэл 64GB флаш диск дотроо
Процессор
- Өөрийн бүтээсэн 1GHz Apple A4 процессор
Мэдрэгч
- Орон зайн, хөдөлгөөний мэдрэгч
- Орчны гэрлийн мэдрэгч
Дуу тоглуулах
- Давтамж: 20Hz to 20,000Hz
- Дууны формат: AAC (16 to 320 Kbps), Хамгаалалттай AAC (iTunes Store), MP3 (16 to 320 Kbps), MP3 VBR, Audible (formats 2, 3, and 4), Apple Lossless, AIFF ба WAV
- Хэрэглэгч тохируулж болох дууны хязгаарлагч
Зурагт, видео
- 1024 x 768 нарийвчлалтайгаар VGA залгуурт холбох тусгай залгуур,576p ба 480p-ээр Apple Component A/V кабель, 576i ба 480i-гээр Apple Composite кабель
- H.264 видеог дээд тал нь 720p, 30fps, Main Profile level 3.1-тэй AAC-LC дууг 160 Kbps, 48kHz, стерео хөгжим .m4v, .mp4, ба .mov формат; MPEG-4 видео, 2.5 Mbps, 640 х 480 пиксел, 30 fps, Simple Profile with AAC-LC audio up to 160 Kbps, 48kHz, стерео дуу in .m4v, .mp4, ба .mov формат
И-мэйлийн хавсарга файл
- Дараахи мэдээллийг нээж болно: .jpg, .tiff, .gif (images); .doc ба .docx (Microsoft Word); .htm ба.html; .key (Keynote); .numbers (Numbers); .pages (Pages); .pdf (Preview ба Adobe Acrobat); .ppt ба .pptx (Microsoft PowerPoint); .txt (text); .rtf (rich text format); .vcf (contact information); .xls ба .xlsx (Microsoft Excel)
Хэл
- Англи, Франц, Герман, Япон, Голланд, Итали, Испани, Орос, Хятад хэлнүүдийг дэмжинэ
- Гарнаас Англи, Франц, Герман, Япон, Орос, Хятад хэлний бичлэгүүдийг дэмжинэ
- Толь бичгэнд Англи, Франц, Герман, Голланд, Испани, Япон, Орос, Хятад хэлнүүдийг дэмжинэ
|

Үнэ болон сонголтын хувьд дараахи байдлаар байх бөгөөд Wi-Fi хувилбар нь 60 хоногийн дараа, 3G хувилбар нь 90 хоногийн дараанаас зарагдаж эхлэх ажээ.
Миний хувьд энэхүү төхөөрөмж (эсвэл ойрын ирээдүйд гарах ижил төхөөрөмжүүд)-өөс ганц хүсэж байгаа зүйл гэвэл цахим ном, тэр дундаа PDF файлыг өнгөтөөр, босоогоор болон хэвтээгээр унших боломжтой, уншиж байсан хуудсаа тэмдэглэх гэх мэтээр цахим ном унших боломжууд бөгөөд Apple нь iBooks нэртэй шинэ програм гаргасан байна. Үүнийг дагалдаад тун удахгүй Amazon Kindle маягийн номын дэлгүүр онлайнаар нээгдэх биз.
Дажгүй таалагдсан өөр нэг зүйл гэвэл хуанлийн програм нь маш цэгцтэй сайн болсон байна. Та өөрийн Microsoft Outlook эсвэл Microsoft Entourage-тай мэдээллийг сэлгээд л цагийн хуваарь, уулзалтын тов, төрсөн өдрүүд болон бусад тэмдэглэлүүдээ ийш нь оруулж болох юм байна. iPhone дээр болдог ч гэсэн дэлгэц нь жижиг учраас хангалттай санагдаад байдаг юм.
За ингээд сэтгэл ханахгүй ээ - муулах ажилдаа оръё:
- Ямарч USB порт байхгүй. USB юм холбохын тулд доор нь нэмэлт залгуур залгаж байж холбоно.
- Олон програм зэрэг нээж болохгүй. Яг iPhone шиг нэгнээс гарч байж нөгөөг нээх хэрэгтэй болно.
- Урдаа ч, хойноо ч ямарч камер байхгүй. Вэбкам, дижитал кам ч байхгүй.
- Мини ч болсон HDMI гаралт байхгүй болохоор зурагтанд холбох аргагүй.
- Safari вэб хөтөч дээр Flash байхгүй!!! Флаштай вэб хуудас үзлээ гэвэл юу ч гарахгүй.
- Зөвхөн iTunes AppStore-оос програм суулгана. Ядаж Firefox суулгах болохгүй гэсэн үг.
- Үүрэн сүлжээнд холбохдоо MicroSIM хэрэглэдэг учраас маш цөөхөн (AT&T гэх мэт) үүрэн холбооны оператораас 3G үйлчилгээ авна гэсэн үг. Тэгэхээр Монголд 3G-гээр холбохын аргагүй юм байна.
- SD карт уншигч байхгүй.
- Янз бүрийн зүйл залгахын тулд доор нь заавал тэнэг тэнэг нэмэлт залгуур залгаж байж холбоно. Нөгөө залгуурууд нь бүгдээрээ тус тусдаа үнэтэй гэж байгаа.
iPhone болон Amazon Kindle-тэй харьцуулахад иймэрхүү харагдаж байна. Тэгэхээр хэмжээний хувьд боломжийн гэсэн үг. Бичгийн цааснаас арай жижиг гэх юм уу даа.
За ингээд ямарч байсан шинэ сонин төхөөрөмж гарлаа. Одоо энэ байгаа загварыг шууд авна гэхэд бас учир дутагдалтай л санагдаж байна. Зөвхөн PDF уншина гэвэл мэдээж Asus EeePC гэх мэт жижигхэн (гэхдээ маш удаан ажилладаг) нетбүүк авч болох л доо. Ядаж л дуртай Windows-н програмаа суулгаж болно. Магадгүй 1 жилийн дараа илүү сайжруулсан загвар нь гарахаар харин авчихад гэмгүй л эд байна.
 |
hemjee mash tomtoi yum bna shde
yadaj bhad micro sim ch genuu. ene law utas bishee.