Buffalo Shinobi - Хамгийн нимгэн зөөврийн хатуу диск И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 8
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Цахим хэрэгслүүд
Бичсэн Алтансүх   
2008 оны 9-р сарын 21, Ням гариг, 17:45

buffalo_shinobi_phddBuffalo Technology компани дэлхийн хамгийн нимгэн зөөврийн хатуу дискийг гаргалаа. Энэ хатуу диск нь дотроо Samsung-н SSD буюу Solid State Disk-тэй бөгөөд Apple MacBook Air-т хэрэглэсэнтэй ижилхэн юм.

Buffalo MiniStation Shinobi хэмээх энэ зөөврийн диск нь 5мм зузаантай, ердөө 2 унци буюу 56 грамм жинтэй ажээ.

10 сард худалдаанд гарах бөгөөд 30GB ($120) болон 60GB ($170) гэсэн хоёр төрлийн багтаамжтай байна. Уг хатуу диск нь өөр дээрээ компьютертай мэдээлэл солилцох программтай байхаас гадна Firefox, Thunderbird-н зөөврийн хувилбараар шууд интернет үзэх, диск дээрх мэдээллийг SecureLockMobile гэсэн программаар нууцалснаар хулгайд алдсан нөхцөлд мэдээллээ алдахгүй байх боломжтой гэж хэвлэлийн мэдээнд дурдсан байна. Хатуу төмөр гадартай, тусгай доргионы хамгаалалт, SSD диск хэрэглэснээрээ чухал бичиг баримт, мэдээлэл, зураг, дуу хөгжмийг холын замд авч явахад найдвартай хамгаалах ажээ.

buffalo_shinobi_phdd_2

MiniStation Shinobi нь Windows, Apple аль ч компьютерт таарч ажиллах бөгөөд USB залгуурыг гадарт залгаатай, эвхэгддэгээр хийсэн нь авч явахад эвтэйхэн болгожээ. TurboUSB схем хэрэглэснээр ердийнхөөс 20% хурдан ажиллах бөгөөд шаардлагатай нөхцөлд хэрэглэх USB уртасгагчтай ирэх болно.

Сэтгэгдлүүд (0)Add Comment
Сэтгэгдэл бичих

busy