| Android дээрх шилдэг 10 програм |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Цахим хэрэгслүүд |
| Бичсэн Алтансүх |
| 2010 оны 6-р сарын 04, Баасан гариг, 08:57 |
|
Биеийн тамираар хичээллээн гүйдэг хүмүүст зориулсан энэхүү програмын тусламжтайгаар та өөрийн гүйсэн зай, хугацаа, өндөр, хурд зэрэг олон мэдээллийг гүйж байхдаа эсвэл дугуйгаар явж байхдаа ч үзэх боломжтой. Үүний тулд тусгайлан GPS-гүйгээр зөвхөн GPS идэвхжүүлсэн Android гар утас байхад л болох ажээ. Google Docs, Google Maps-тай ажилладаг учраас та мэдээллээ хадгалж аваад дараа нь үзэх эсвэл найзууддаа үзүүлж болно.
Seesmic-н desktop эсвэл вэб хувилбарыг хэрэглэж үзсэн бол танд заавал таалагдана. Цэвэрхэн, хэрэглэхэд хялбар бөгөөд олон төрлийн боломжуудтай. Bit.ly хэрэглэгчээ ашиглан вэб холбоосыг богинохон болгоод жиргээ болгох боломжтой. Шинээр ирсэн жиргээнүүд, бусад мэдээллийн талаар танд янз бүрээр сануулж болно.
Google Voice ашигласнаар таны утасны дуудлага орж ирэх ба дуут шуудангийн хайрцгаа онлайн хадгалж тэдгээрийг шууд текст болгон хувиргах боломжтой. Дуут шуудан үлдээж байхад дундаас нь шууд сонсох, яриагаа бичиж авах, улс хоорондын яриаг хямдаар хийх, байнгын ярьдаг хүндээ зориулсан тусгай дуудлагын дуу сонгох, хүсээгүй хүнээ хаах зэрэг олон сайхан боломжуудтай.
K-9 Mail нь үнэгүй и-мэйлийн програм бөгөөд IMAP, POP, WebDav, Exchange серверүүдтэй холбон и-мэйлээ ашиглах програм юм. И-мэйлээ хэдийд шалгах, харуулах и-мэйлийн тоог тохируулж болно. Мэдээж зөвхөн компьютер дээрээ и-мэйлээ шалгах бус аялан явахдаа гар утсан дээрээ шалгах боломжийг олгож байгаа юм.
Та ид шидэнд итгэдэг үү? Shazam-ийг хэрэглэж үзээд та бараг л ид шидэнд итгэнэ дээ. Та сонсож байгаа дууныхаа нэр, дуучныг мэдэхгүй байгаа бол Shazam-г нээгээд хэдхэн секунд сонсгоод тэгээд интернетээр дамжуулан таны сонсож байгаа дууг таниад гаргаад ирнэ. Дууны заавал үгтэй хэсэг гэлтгүй жаахан аяыг нь сонсоод л гаргаад ирэх болно.
Evernote дээр гар утсан дээрээ тэмдэглэсэн зүйлсээ та өөрийн компьютераасаа ч үзэж болно. Текст, зураг, дуу, файл байдлаар тэмдэглэл хийж болно. GPS ашиглан та яг тэр газар явж байхдаа бичсэн тэмдэглэлүүдээ олдог боломж үнэхээр гайхалтай.
Qik ашиглан та өөрийн гар утаснаас видео цацах боломжтой бөгөөд интернетээр түүнийг чинь таны хүссэн хүмүүс үзэж болно. Та хүмүүст тусгай вэб хаяг өгөөд яг хэдийгээр цацаж эхлэхээ мэдэгдэхэд л хангалттай. Нэвтрүүлж дууссаны дараа та бичлэгээ сүүлд үзэхээр хадгалж болох ба Facebook, Twitter, YouTube-ээр дамжуулж болно.
Хуучны 8-битийн NES тогломоор санагдвал үүнийг ашиглаарай. Интернетээс үнэгүй татаж болох олон NES байдаг бөгөөд бидний тоглох дуртай байсан BattleCity, Super Mario, Bomberman зэрэг олон тоглоомыг та энэ програмыг ашиглан тоглож болно. Гар утаснаасаа шууд интернетээр хайлт хийн татаад тоглох боломжтой.
Android утсан дээрээ ном уншмаар байвал энэ яг тохирсон програм. Ном уншихад яг тохирсон хэлбэр, фонт, өнгөөр танд харуулах болно. ePub файл ашиглан цахим номыг оруулдаг бөгөөд Aldiko-гийн номын сангаас болон бусад ePub форматаар гаргадаг газруудаас авч уншиж болно.
Kayak.com бол аялалын томоохон вэбсайтуудын нэг бөгөөд та өөрийн нислэг, зочид буудал, машин түрээс, болон бусад аялалын хэрэгцээт зүйлсээ захиалах боломжтой. Kayak нь олон газраас мэдээлэл авдаг учраас та сонголтуудаа харьцуулан үзээд захиалгаа хийж болно.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2889 Сэтгэгдлүүд (2)
![]()
... Бичсэн SAKU, June 06, 2010
Joomla 1.5.x deer unshsan toog yaj haruulah we? Bas componentiin heliig yaj mongol bolgoh we? Yamar kod dotor yamar helbertei bdag um be?
![]() ![]()
|


O'Reilly хэвлэлийн газраас Android хэрэглэгчдэд зориулан 

