Таны гарт бээлий шиг таарах хулгана гарчээ И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Цахим хэрэгслүүд
Бичсэн Алтансүх   
2008 оны 10-р сарын 07, Мягмар гариг, 00:19
handshoe_mouse3Өдөржин компьютерын ард компьютерын гар дэрлэж, хулгана атгаж ажилладаг олон хүмүүст дуулгах сайхан мэдээ байна. Голландын анагаахын сургуулиудын судалгаанд тулгуурлан хүний биед тохирох байдал буюу эргономикийн сайн үзүүлэлттэй компьютерын хулгана бүтээжээ.

Hippus Handshoe Mouse буюу Гарны Гутал (уг нь бээлий гэмээр байтал) гэж нэрлэгдсэн энэ хулгана нь дундаж хүний гар тавихад яг таарах бөгөөд одоогоор зөвхөн баруун гарны хувилбар байгаа ажээ. Эрхий хуруу таарахаар том хонхорхойтой бөгөөд долоовор, дунд хуруугаар удирдаж болох энгийн 2 товчлуур, гүйлгэх дугуйтай юм.

handshoe_mouse2
Анагаахын их сургуулиудад энэ хулганаар асар их судалгаа хийсэн бөгөөд мэдээж олон хүний шаналдагаар компьютер дээр удаан ажилласны дараа бугалганы хэсэг хөшдөг эсвэл өвддөгийг хамгийн ихээр багасгах зорилгоор эргономикийг дээшлүүлэх зорилго тавьжээ. Ер нь бол дажгүй санаа хэдий ч энэ сайхан "тухтай" хулганыг $120-оор олж авах ажээ. Зарим хүний хувьд тав тухаас гадна хүмүүст гайхуулах гэж авч болох талтай. Жинхэнээр нь хэрэглэж байж л үзье даа.



Сэтгэгдлүүд (6)Add Comment
...
Бичсэн L. otgontsetseg, October 11, 2008
ene yur n dajgvi site bnshv.... odoo ushuu olon turluur medeeleel tawidag bolchixwol xol yawj magadgv shv...
ene mouse.ni xuwid gewelner.g n albaar tgj anhaaral tatx gej ugsun um bxdaa.... uul n goy l um bna daan ch xeterxii vnetei umaa. xezee xereglej vzex boloo.. hehe
...
Бичсэн G.Enkhjin, October 09, 2008
Sonirholtoi medeelluud olj awah bolomj olgosond bayarlalaa.Tsaashdaa taniltsuulj baigaa medeelluudiin chin tsar huree teleh baih, tiimees tawij baigaa medeelluudee toroljuulj hurgewel zugeer yumuu gej, smilies/wink.gif
...
Бичсэн pagmasuren, October 09, 2008
hangiin anhaaral tatakhuits medeelel bna. Khvnii tav tukhtai bdliig hangasan mouse shig sanagdlaa. tand ajliin amjilt hvsie.
...
Бичсэн CH.Munkhgerel, October 09, 2008
Medeelliin tehnologiin zuuntai hul niiluulen alhah bololtsoo olgoson tanai saitiin hamt olond bayrlaj baina. hulganii talaar garsan medeelel unshlaa. saihan medee bn. ene hulgana guilgeend garsanuu. ene bgaa uneesee arai hymd bh bolvuu
...
Бичсэн Temuujin & Anar, October 09, 2008
ih sonirholtoi goy site bolson bnaa smilies/wink.gifsite aa ushuu ilvv olon hvnd taniulah heregtei yum bna,mun delhii niited garch bui shine technology g ilvv urgun hvreegeer taniltsuulj uuriin site aa medeelleer ulam bayjuulaarai
...
Бичсэн enkhjin, October 09, 2008
er n bol dajgui sanaa ch gsn zuun garniixiig n xiivel sn bxaa solgoi xumuusd zoriulj...
Сэтгэгдэл бичих

busy