Apple компани өөрийн Nano тоглуулагчийн шинэ загварыг танилцууллаа И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Цахим хэрэгслүүд
Бичсэн Алтансүх   
2008 оны 9-р сарын 11, Пүрэв гариг, 14:01

apple_logo_smallСүүлийн үед шинэ санаачлагуудаараа бүгдийг гайхшруулаад байгаа Стив Жовс тэргүүтэй Apple компани өөрийн алдартай iPod Nano тоглуулагчийн 4 дэхь шатны шинэ бүтээгдэхүүнээ энэ сарын 9-нд нээгдсэн "Let's Rock" арга хэмжээ дээрээ танилцууллаа.

8GB ба 16GB гэсэн хоёр төрлийн багтаамжтай тоглуулагч нь тус бүр $149 ба $199 гэсэн үнэтэйгээр зарагдаж эхэллээ. Шинэ загварын гол онцлог гэвэл маш олон төрлийн өнгөний сонголттой гэж тус компаниас танилцууллаа.

Шинэ тоглуулагчийн давуу талуудаас товч дурдвал iPhone утсанд анх гаргасан орон зай, хөдөлгөөний мэдрэгч буюу Accelerometer-тэй болсноор тоглуулагчаа хажуу тийш эргүүлэхэд дэлгэц өөрөө хажуу тийш өөрчлөгдөж мэдээллийг үзэх боломж сайжрах бөгөөд та тоглуулагчаа сэгсрэх юм бол таны дуунуудыг shuffle хийх буюу энд тэнд оруулаан тоглуулах болно.

20080911_nano_rainbow

Шинэ тоглоомууд, дуунуудын аясыг автоматаар тохируулан хольж тоглуулах, хурдан ажиллагаа, сайжруулсан олон өнгөтэй гадар гээд давгүй тоглуулагч гэдэг нь ойлгомжтой энэ бүтээгдэхүүн залуусыг дуртай хэрэгсэл болох дамжиггүй. Өнгөний сонголтын хувьд шинэлэг санаа юу, чадварлаг маркетинг уу гэдгийг Creative Zen (2 жилийн өмнө гарсан)-тэй харьцуулаад харахад ойлгогдох биз дээ.

20080911_creative_zen

Сэтгэгдлүүд (0)Add Comment
Сэтгэгдэл бичих

busy