Energy Seed буюу дууссан хуруу зайг үр ашигтай "хаях" нь И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Цахим хэрэгслүүд
Бичсэн Алтансүх   
2008 оны 10-р сарын 12, Ням гариг, 23:06
energy_seed1Өмнөд Солонгосын дизайнер Sungwoo Park-н санал болгосон Energy Seed нь бидний өдөр тутам хэрэглээд хогийн сав руу хаячихсан хуруу зайг арай байгальд хоргүй хэлбэрээр цуглуулах арга юм.
Та хөгжим сонсоод л, цагны зайгаа солиод л, бараг юу хийсэн ч хэрэг болдог хуруу зай хэдий сайжирч байгаа ч гэсэн тасралтгүй хэрэглэхэд 1 өдрөөс хэтрэхгүй дуусчихдаг. Тэгээд дууссан зайнууд хогийн сав руу гунигтайхан шидэгддэг. Энэ нь явсаар байгаад хогийн цэг дээр очиж булагдан, бүүр яваандаа дотор нь байгаа элдэв төрлийн бодиснууд эх дэлхийн хөрсийг бохирдуулдаг гэж бодохоор бас л аймаар. Энэ асуудалд туслах зорилгоор Солонгосын дизайнер Сангву Пакын гаргасан Energy Seed санаа нь эхлээд бодоход бас дажгүй шүү. Уг төхөөрөмжийн доод "хөрс"-ний хэсэг дэхь нүхнүүд рүү дууссан хуруу зайнуудаа хийгээд байхад эдгээр зайнууд дахь үл мэдэг цэнэгүүд нийлээд дээд талын бага эрчим хүчээр ажилладаг гэрлийг асааж дөнгөх ажээ.

Сайхан санаачлага хэдий ч бодож боловсруулж, сайжруулах асуудлууд бас байнаа. Жишээ нь зай хийдэг нүх буюу сав нь дүүрчихвэл хэн нэг нь цэвэрлэх юмуу цуглуулах ажил гарна. Мөн хүмүүс зайгаа хийхдээ аль тийш нь харуулж хийхийг яг тодорхой болгох, бас сахилгагүй нэг нь тамхины иш гэх мэт хог хийчихвэл юу болох вэ гээд нилээдгүй асуудлууд ар араасаа гарч байгаа хэдий ч иймэрхүү байгальд таатай ногоон шийдлүүдийг аль болох олныг гаргаж, дэмжвэл хаа хаанаа хэрэгтэй биз.

energy_seed2
Сэтгэгдлүүд (0)Add Comment
Сэтгэгдэл бичих

busy