| Компьютерын хэрэгслүүд бие хамгаалах төхөөрөмж болж болох ажээ |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Цахим хэрэгслүүд |
| Бичсэн Алтансүх |
| 2008 оны 11-р сарын 17, Даваа гариг, 04:14 |
Америкын Нью Йорк мужийн нэгэн эмэгтэй энгийн нэгэн цэнэглэгчээр биеэ хамгаалсан төдийгүй гэмт хэрэгтнийг таних тэмдэгтэй болгожээ. Сонирхолтой нэгэн хэрэг гарсан нь инээдтэй төгсгөлтэй болжээ.Статен мужид нэгэн залуу хүчингийн хэрэгт буруутгагдсан хэдий ч суллагдсан байна. Тэгээд сурсан зангаа орхилгүйгээр мөн өмнөх хэрэгтээ ч буруутай байсан болохоор тэр юм уу нэгэн эмэгтэй рүү мөн л дайржээ. Тэгсэн харин тэр эмэгтэй амь тэмцэн ноцолдож байхдаа ойролцоо байсан iPod-ний цэнэглэгчийг барьж аваад дайрагчийн хүзүү рүү зоож орхисон байна. Гэмт хэрэгтэн цагдаа нарыг ирэхээс өмнө зугтаан одсон хэдий ч төд удалгүй баригдсан байна.
Мэдээж найдвартайгаар хэргийг хүлээлгэхийн тулд олон хүн дундаас нөгөө эмэгтэйгээр гэмт хэрэгтнийг таниулсан хэдий ч энэ нь ердөө алба төдий зүйл байлаа. Гэмт хэрэгтэн хүзүүн дээр юугаар ч дуурайлгах аргагүй хоёр хавтгай зүйлийн шархтай байсан нь түүнийг зайлах аргагүй болгожээ.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2801 Сэтгэгдлүүд (0)
![]() |


Америкын Нью Йорк мужийн нэгэн эмэгтэй энгийн нэгэн цэнэглэгчээр биеэ хамгаалсан төдийгүй гэмт хэрэгтнийг таних тэмдэгтэй болгожээ. Сонирхолтой нэгэн хэрэг гарсан нь инээдтэй төгсгөлтэй болжээ.
