Nokia гар утаснуудаа хэрхэн туршдаг вэ? И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 13
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Цахим хэрэгслүүд
Бичсэн Алтансүх   
2008 оны 11-р сарын 21, Баасан гариг, 23:54
00_nokia_logoМиний мэдэхийн анх Nokia 5510 гэдэг тоосго шиг гар утас Монголд орж ирснээр энэхүү алдартай гар утастай бид бүгд гар нийлэх болсон билээ. Олон төрлийн сайн үйлдэлтэй, сүлжээ дажгүй барьчихдаг, эдэлгээ сайн даадаг, ер нь бол итгэж болох энэ утсыг бүтээхдээ Nokia пүүс хэрхэн нарийн анхаардгийг та бүхэнд товч толилуулъя.
Бид өдөр болгон утсаараа оролдож эсвэл мессеж бичих гэж утасныхаа товчнуудыг нилээн хэдэн арван удаа, сардаа хэдэн мянга, жилдээ зарим нөхдүүд бүүр хэдэн сая дардаг билээ. Тэгвэл энэ бүхнийг туршдаг дараахи багаж нь утасны товчлуурыг төрөл бүрийн хурдаар, янз бүрийн өнцгөөс хэдэн сая удаа дарж туршсанаар бидний хурууны өндгөнд хамгийн тааламжтай байх товчийг Nokia хэрэглэдэг байна.
01_noktest1

Бид санамсаргүй байдлаар утсаа бороонд норгох, эсвэл энд тэндээс үсчсэн усанд гар утсаа норгох тохиолдол байдаг шүү дээ. Тиймэрхүү нөхцөл байдлыг туршихдаа эхлээд маш олон зүүгээр усыг бороо шиг оруулан туршдаг байна. Мөн ус хэдэн тийш нь үсэргэн туршдаг төхөөрөмж ч мөн байдаг байна.
02_noktest 03_noktest

Дараагийн нэгэн туршилт бол шүдний оо, кетчуп, үсний гел гэх мэт бидний өдөр тутмын хэрэглэдэг шингэн зүйлсийн хохирогч болдог гар утсыг маань тэсвэртэй болгохын тулд Nokia бидний өмнөөс дусааж, тарааж, шингээж, дэвтээж туршин байж эдгээр хүнд туршилтуудыг давж чадах гар утсыг бүтээдэг ажээ.
04_noktest

Хөөрхий нилээдгүй гар утас нь эрчүүдийн өмдний халаас, бүсгүйчүүдийн жинсний арын халаас гээд эвгүй байдалд шахагдан уян хатан чанараа шалгуулдаг билээ. Гэхдээ бид нараас урьтаад Nokia бас л шалгачихдаг байна. Гар утсыг хөндлөн байдлаар нугалж үзэх ба мөн босоо байдлаас мушгиж ч туршин хэдий хирийн ачааллыг даах нь вэ гэдгийг тогтоон хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний хүчнээс дээд тал ньойролцоогоор 150% орчмыг даах боломжтой болтол сайжруулдаг.
05_noktest 06_noktest

Nokia-гаас дутахгүйгээр бидний туршдаг нэгэн туршилт бол мэдээж гар утсаа унагах юм. Санамсаргүйгээр алдаад унагах, санаатайгаар хана савах хийгээд 9 давхар орон сууцны шатны завсраар бүүр 9 давхраас унагаасан тохиолдлууд олон сонсогддог бөгөөд сонирхолтой нь ихэнх тохиолдолд гар утас нь ямар нэгэн гэмтэлтэй хэдий ч ажилласаар байх нь элбэг байдаг. Энэ нь Nokia-гийн унагаах туршилтын сайн үр дүн бөгөөд гар утсыг маш олон удаа унагаан туршдаг аж. Гэхдээ зөвхөн унагаагаад байхгүй бас давхар өндөр хурдны видео камераар бичлэгийг авч судалдаг байна. Ингэхдээ гар утас унах явцад аль эд анги нь ямархуу байдлаар туялзаж байгааг, товчлуурууд хэрхэн хөдөлж байгаа зэргийг судлан боломжит эмзэг цэгүүдэд нэмэлт боолт хийх, илүү хатуу материал хэрэглэх гэх мэтээр учирч болох эрсдлээс биднийг сэргийлдэг байна.
07_noktest

Бид гар утсаа халаасандаа хийх, цүнхний ёроолд хийх гэх мэтээр тоос шороо ихтэй орчинд авч явдаг билээ. Тийм ч учраас гар утасны тань дэлгэцэн дотор элдэв тоосонцор харагдаж эхэлдэг билээ. Nokia нь гар утаснуудыг нарийн тоос шороотой хайрцганд хийн эргэлдүүлэн хэдий хирийн тоос шороо орсон үед товчнууд гацах гэх мэт гэмтэл учирч болохыг дизайндаа анхаардаг байна.
08_noktest

Дараахи төхөөрөмжид олон хэлбэртэй жижиг хатуу биетүүдтэй гар утсыг эргэлдүүлснээр утас нь аль хэсгээрээ хэрхэн зурагдаж байгааг судалдаг байна.
09_nokia
Сэтгэгдлүүд (2)Add Comment
...
Бичсэн ,,,,,,,,,, July 18, 2010
Тэгээд эвдэрдэггүй юм байнал даа smilies/smiley.gif
...
Бичсэн ndd, February 09, 2009
noki Үнэхээр сайн утас ийм туршилтийг даасан юм чинь аргагүй л байх даа
эбу
Сэтгэгдэл бичих

busy