Apple iPhone юугаараа шинэлэг гэж? И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Цахим хэрэгслүүд
Бичсэн Алтансүх   
2008 оны 9-р сарын 13, Бямба гариг, 23:41
20080913_iphone_introApple iPhone утсаа зах зээлд 2007 оны 6 сард гаргаснаас хойш жил гаруй хугацаа өнгөрсөн боловч дуулиан шуугиан нь намжаагүй, iPhone авах гэж урт дараалал үүсдэг хэвээрээ л байна. Гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжийн салбарт багагүй хувьсгал авчирсан энэхүү төхөөрөмжийн давуу талуудаас хамгийн амин чухлыг онцолж хэлье гэвэл энэ бол эрх чөлөө юм. Яагаад гэвэл ...

Эрх чөлөө гэж хэлсний учир гэвэл энэ гар утсыг хэрэглэхэд түүний хийгдсэн дизайн, урьдаас төлөвлөгдсөн товчлуурууд, тэдгээрийн хязгаарлагдмал үүрэг гэх мэт аливаа 20080913_iphone_handтөхөөрөмжиндөө баригдалгүй та өөрийн хүссэн байдлаар өөрийн гараар шууд удирдах боломжийг өгч, гар утсыг үнэхээр таны хувийн хэрэгсэл болгож чадсан нь Apple компаний нууц байх. Том дэлгэцэн дээр нь төрөл бүрийн хэмжээ, байрлал, зан үйлтэй мэдээлэл гарах бөгөөд тухай бүрийг өөр өөрөөр, онцлогтойгоор удирдана гэдэг маань Microsoft-н Tablet PC хэрэглэснээс хойшх том нээлт байлаа. Tablet PC-ний хувьд би үзгийг нь аваад дэлгэцийн хаана бол хаана хүрч удирдаж, Photoshop дээр шууд хүссэнээрээ зурж байсан бол iPhone дээр мөн адилаар шууд удирдаж байснаараа тухайн утасны бусад дутагдалтай талыг шууд далдалсан байна.

Зүгээр нэг утас биш интернет төхөөрөмж, iPod тоглуулагч, и-мэйл унших, төрөл бүрийн тоглоом тоглох, газрын зураг үзэх гэх олон функц оруулсан нь бидний мэдэрч буй эрх чөлөөтэй харьцуулахад чимэг төдий юм.

Хамгийн сүүлд гарсан iPhone 3G загварын утас нь програм хөгжүүлэх багц (SDK)-тай гарсны дараахан нь маш олон төрлийн арилжааны программ хангамж, тоглоомуудаар баяжуулсан бөгөөд санах ой нь 16GB болсон нь сайн хэрэг юм.
Сэтгэгдлүүд (2)Add Comment
...
Бичсэн nyamaa, May 13, 2010
sn bna uu bi uuriin chine siteer bainga ordog yumaa heregtei medeeelel oruuldagt bayrlalaa. tegeed iphone blackberry 2iin ylgaa dawuu bolon sul taliin talaar medeelel oruulj uguuch bayrllaa.
...
Бичсэн gerelchimeg, September 19, 2008
sain bnuu. tanii site-g anktuya bagshaas medsen yum.
Bi SEZDS Medeelliin sistemiin menejment-n angid surdag.
Shineleg suuliin ueiin medeelel ihiig tavij bgarai.
good luck!!!! smilies/kiss.gif
Сэтгэгдэл бичих

busy