| Хачин сонин бүтээлүүд |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Цахим хэрэгслүүд |
| Бичсэн Алтансүх |
| 2008 оны 9-р сарын 16, Мягмар гариг, 09:17 |
|
Хүмүүс юу эсийг сэтгэх вэ? Зарим нь үнэхээр оновчтой санаа байдаг бол зарим нь шал инээд хүрмээр юмнууд их байдаг даа. Тэгвэл энэ мэдээнд бид зарим нэг сонирхолтой хэдий ч жаахан тиймэрхүү
1. Гар утсаа барихгүйгээр ярих төхөөрөмж
Мэдээж Bluetooth чихэвч хэрэглээд гар утсаа барихгүйгээр яриад явж болох л доо. Тэгсэн чинь тэр чихэвч арай үнэтэй санагдаад байвал энэ төхөөрөмж таны зоосыг аврахаас гадна харсан хүмүүсийн инээдийг хүргээд бас ч үгүй тустай юм бишүү. Энэ резинээр толгойдоо углаад явж байхад замын цагдаа нар гар утсаараа ярилаа гэж торгохгүй дээ. Аа нээрээ, утас дуугарахаар авахад жаахан хэцүү ч юм уу?
2.Машины номер нуугч
Нилээн олон удаа мөнгө хэмнэж, видео камерт дугаараа бариулалгүй гарч дөнгөсөн хэдий ч цагдаа нар бас тийм ч тэнэг биш шүү дээ.
3. Супер хөгжимтэй унадаг дугуй
Чамд хавь орчныг доргион давхих тансаг спорт загварын машин байхгүй бол санаа зовох хэрэггүй. Даац сайтай унадаг дугуй аваад, харин ч хавь орчны цонхыг хага доргиох хөгжим тавьчихаж болох шүү. Яг энэ залуу шиг. Харахгүй юу, дугуйтайгаа бахархалтай нь аргагүй явж байгааг нь.
4. N64 соруул
Саваагүйтэж юм татаж үзмээр байдаг. Geek царайлаад, сонин санагдаад, бас баригдахгүй гэж бодож байвал гэрээр чинь байгаа компьютер тоглоомын гарыг ашиглаад үзэхэд юу болохгүй байхав гэж энэ залуу бодсон бололтой. Тийм ч сайхан санаа биш л байна даа. Хортой гэдгийг мэддэг л баймаар юм.
5. Шүдний сойзон амьтан
Эсвэл чичирдэг шүдний сойз ч хийх болох байх.
6. Хямдхан машины хөгжим
Олон төрлийн CD тоглуулахаас гадна хөгжимний хулгайч нар толгой нь эргээд хулгайлж чадахгүй болохоор машины хөгжмөө хулгайд алдах айдсаа бүрэн орхих хэрэгтэй. Алдлаа гэсэн КД уншигч чинь ердөө 15000₮ шүү дээ.
7. Сүртэй (бас аймаар) робот
8. Газар уснаа явагч завь - Хивсэн дээгүүр бас ванн дотор ч явагч
Жеки Чаны кинон дээр гардаг даа. Газар уснаа явагч хөөрдөг завиар мафийн толгойлогчийг дайраад өвч идүүлдэггүй юу. Яг тийм завийг гэрийн нөхцөлд хийх боломжтой гэдгийг та харж байгаа байх. Ердөө $50 багтаагаад хийчихэж байгаа юм даа.
9. Өвөрмөц компьютерын кэйс
Зарим хүмүүс тунгалаг, мөнгөлөг, улаан, тас хар гээд сайхан сайхан компьютерын хайрцагтай байна уу? Та юунаас дутах вэ. Хямдхан тунгалаг эсвэл мөнгөлөг скоч аваад наагаад байж дээ. Тэгвэл нэг иймэрхүү кэйс босгож болох юм шүү.
10. Супер баатрын супер хэрэгсэл
Энэ бол бүхнийг чадна. Олон хуудас цаасыг нэг болгож чадна. Тэгвэл бас ... мэдэхгүй юмаа. Иймхэн бичгийн хавчаараар телевизийн цувралын од МакГайвер юу л бол юу хийдэг л юм даа.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2504 Сэтгэгдлүүд (1)
![]() |


бүтээл, санаануудыг үзүүлье.
Энэ машины жолооч үнэхээр сэтгэжээ. Замын мөнгө хураадаг хэсгүүдээр мөнгө төлөлгүй шууд гарахдаа тамхины асаагуураа татахад машины номер нь татагдаад хураагдчихдаг төхөөрөмж зохион бүтээсэн байна.

Хуучин шүдний сойз, жижигхэн зай, бас гар утасны чичиргээний хөдөлгүүрийг ашиглаад ийм амьтан хийж үзээч. Гэрээр нэг гүйлдээд их хөгжилтэй байх болно гэдгийг батлах байна.
Машины хөгжим чинь CD уншдаггүй бөгөөд хуурцаг зунгааралдаад онцгүй байвал яах вэ? Санаа зоволтгүйгээр гүн ухаантнуудаар жишээ авна уу.
2004 онд Англид бүтээгдсэн "Люси" робот нь алим, жүрж хоёрыг гайхалтай ялгадаг хирнээ хүмүүсийг айлгаад зугтаалгачихдаг нь ойлгомжтой байх.

Та хэзээ нэгэн цагч Жэймс Бонд 007 шиг бүхнийг хийдэг бугуйн цаг, эсвэл пуужин харвадаг машинтай болохыг хүсч байсан л байх. Тэгвэл хялбархан арга гэвэл энэ супер хэрэгсэл байна.
