Нүүдэлчид 2.0 маань 2 нас хүрлээ И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 12
МууМаш сайн 
Блог - Технологийн блог
Бичсэн Алтансүх   
2010 оны 10-р сарын 28, Пүрэв гариг, 08:53

n20_logo_smallСайн байцгаана уу? Юуны өмнө миний вэбсайтаар тухлан зочилж, байнга шинэ мэдээлэл сонирхож, санал сэтгэгдлээ солилцож байдаг эрхэм зочид та бүхэндээ баярын мэнд хүргэе. Joomla! агуулгын удирдлагын системийг онцлон сонирхож, вэбсайт бүтээхдээ ашиглаж байгаа хамтрагч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн үүний далимд вэбсайт дээрээ ойрд юм нэмэлгүй удсанд хүлцэл өчье. За тэгээд сонин сайхан юу байна даа?

 

Шинэ цаг үеийн нүүдэлчдийн дараагийн алхмыг билгэдсэн Нүүдэлчид 2.0 вэбсайт маань та бүхний хүртээл болоод 2 жилийн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд олон сайхан шинэ соргог мэдээлэл, хичээлүүдийг хүргэхээр өөрийн цаг зав, хүч бололцоог ашиглан мэрийсэн миний хөдөлмөрийг өндрөөр үнэлэн талархлаа илэрхийлдэг та бүхэнд баярлалаа.

Ойрын үед их л олон юм болоод байгаа учраас мэдээж шинэ мэдээлэл ч нэмж амжихгүй байгаа нь нэг талаар дутагдалтай ч нөгөө талаар дараагийн шат руу ахихад түлхэц өгөхүйц хугацааг яг одоо туулж байна гэж үзэж байна. Анх нээгдсэнээс хойш вэбсайтынхаа өнгө төрхийг дахин нэг сайжруулах санаа байвч амжилгүй өдийг хүрсэн учир нилээн бодсон өөрчлөлтүүдийн хамт шинэ оноос өмнө хийж дуусгахаар төлөвлөж байна.

Үүний зэрэгцээ би өөрийн ажлыг сольж шинэ газар шинэ сорилтыг даван туулахаар явж байгаа болон, үүнтэйгээ давхар Joomla!-гийн удирдах зөвлөлд сонгогдсон орсон, түүнээс гадна бусад зүйлстэй нийлэн цаг хугацаа давчуу хэдий ч зохицуулахгүй байгаа нь миний л буруу биз.

Joomla!-гийн удирдах зөвлөл гэж юу байдаг хийгээд ямархуу зүйлс хийдэг талаар олон хүмүүс асуулаа. Ер нь бол Joomla! агуулгын удирдлагын системийг цаашид ямархуу бодлоготой хөгжүүлэх, Joomla! нэрийг хамгаалах, удирдах, Production Leadership Team (Ерөнхий програмчлалын баг), Community Leadership Team (Олон нийттэй харилцах баг) болон бусад холбогдох багуудын үйл ажиллагааг хянан зохицуулж саналаа илэрхийлэх гээд Joomla!-гийн ирээдүйтэй холбоотой бүхий л ажил хэргийг удирдан явуулдгийн хувьд маш хариуцлагатай бөгөөд нэр төртэй ажил гэдгийг энэ 3 долоо хоногийн хугацаанд харж байна.

Үүнээс гадна Нүүдэлчид 2.0 вэбсайтын ажиллагаатай холбогдсон санал хүсэлт их ирдэг. Би түгээмэл ирдэг асуултууд, гуйлтуудыг хэрхэн хүлээн авч хариулт өгөх талаар товч хариу өгсөн нь зүйтэй болов уу:

  • Шинээр нэмүүлэх хичээл, мэдээллийн санал
    Энэ төрлийн саналууд маш хэрэгтэй. Ялангуяа вэб хөгжүүлэх, Joomla! хөгжүүлэх, вэб бүтээх талын суурь мэдээллийг голчлон бичдэг хэдий ч сүлжээний талаар, компьютерын үндсүүд, аюулгүй байдал, бусад сонирхолтой хичээлүүдийг оруулах болно. Харин зарим нэг хүмүүсийн гэрийн даалгавар, бие даалтын сэдвээр тэр дор бичээд тавихад хэцүү л байдаг. Бүүр нарийн төвөгтэй эсвэл программчлалын чиглэлээр судалгаа, мэдээлэл их хэрэгтэй байдаг учир тийм амархан бичихэд бас л хэцүү.
  • Вэбсайт дээрх мэдээлэл хуулагдахгүй байна
    Вэбсайт дээрх мэдээллийг сонгож болдоггүй, хуулагддаггүй болгосон нь мэдээж хуулуулахгүй л гэсэн зорилготой. Та бүхэн эдгээр мэдээлэл, хичээлүүдийг уншаад өөрийн болговол зүйтэй бөгөөд шууд хуулаад аваад байвал хаа хаа онцгүй биз. Ямарч зөвшөөрөлгүйгээр хуулаад энд тэнд вэбсайтд тавьсан зүйлс байгаа учраас иймэрхүү арга хэмжээ авсан бөгөөд вэбсайтын хаягийг тавьсан бол хуулж болох уу гэвэл харамсалтай нь санал нийлэхгүй. Голдуу хичээл даалгавартаа хэрэглэх үүднээс хуулах гэсэн юм, и-мэйлээр явуулаад өгөөч гэсэн хүсэлт нилээн ирдэг. Миний огт хариу өгдөггүй шалтгаан ердөө л би та бүхнийг уншаад ойлгоод өөрийн мэдлэг болгож аваасай гэж хүсдэгт оршино. Нэгд нэгэнгүй уншаад, уншингаа хуулаад шивбэл тэр биз. Залхуурч байвал харин уучлаарай - и-мэйлээр явуулах боломжгүй, найзуудаа.
  • Хичээл сургалт
    Joomla! вэбсайт бүтээх болон ер нь төрөл бүрийн сургалтын талаар хүмүүс их асуудаг. Сургалтыг тогтмол бөгөөд чанартай хүртээлтэй хийх талаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд та бүхэнд 12 сарын сүүлээс эхлэн сургалтыг эхлүүлэх боломжтой болж байгааг дуулгахад таатай байна. Ер нь цэгцтэй, тогтмол бөгөөд чанартай сургалт хийхийг зорьсон учраас өдий хүртэл хийлгүй ирснийг зөвөөр ойлгоно уу.
  • Joomla! Хэрэглэгчдийн бүлгэм
    Бид Joomla! хэрэглэгчдийн бүлгэмийг байгуулаад 1 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд 3 удаагийн уулзалт зохион байгуулсан. Гэсэн хэдий ч сүүлийн хагас жилд уулзалт зохион байгуулаагүй бөгөөд хэлэлцүүлгийн хэсгийг ажилд оруулж мөн амжсангүй. Бүлгэмд элсэн ороход хүн бүхэнд нээлттэй бөгөөд бидэнтэй энэхүү вэбсайтаар холбоо барих, эсвэл бүлгэмийн уулзалтанд шууд ирээд бүртгүүлэх боломжтой.
  • Санал сэтгэгдэл
    Манай вэбсайт дээр ашиглагддаг санал сэтгэгдлийн хэсгийг авахыг хүссэн хүсэлт их ирдэг. Энэ компонент нь үнэтэй компонент бөгөөд би өөрөө худалдан авч орчуулан хэрэглэсэн учир тэр болгон тараагаад байх боломжгүй.
    Зөвхөн санал сэтгэгдлийн гэлтгүй бусад олон компонентийг Монгол хэл дээр хүргэх талаар ажил хийгдэж байгаа бөгөөд 2011 оны 1-р сар гэхэд нилээн үр дүнд хүрсэн байна гэдэгт итгэж байна.

Энд дурдагдсан болон бусад олон асуудлаар та бүхэнд санал бодлоо байнга чөлөөтэй илэрхийлж байна гэдэгт итгэж байна. Баярлалаа.

Хөгжил дэвшлийн зүг хамтдаа!

Сэтгэгдлүүд (8)Add Comment
...
Бичсэн ergt, April 15, 2011
2 nasniihaa oin deer chadarch baigaa yum biz dee?
...
Бичсэн Одсар, December 07, 2010
Сайн байна уу Алтансүх ээ. Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Би чиний ажилд амжилт хүсэж үргэлж дэмжиж явдаг юм шүү. Харин танай бүлгэмд элсэн орох чин хүсэлтэй боловч яаж ямар аргаар гэдгээ мэдэхгүй юм. харин уулзалтууд дээр чинь очиж чаддаггүй учраас элсэж чадахгүй байгаа байхаа. 12 сарын сүүлээр болох сургалтанд чинь суунаа. Мэдээллээс хоцрох вий гэж санаа зовж байнаа. Сайтаараа тодорхой зарлана биз ээ. Би бараг өдөр бүр чиний сайт руу зочилдог ба ойрд шинэ мэдээлэл нэмсэнгүй шүү.
...
Бичсэн uuganbayar, November 23, 2010
sain baina uu. tand ene udriin amar amgalang ailtgay. web site deerh medeelliig yaj huulagdahgui bolgoh we ta nadad helj ugch tuslaach.
...
Бичсэн Ariunbold, November 10, 2010
1 l medehed 2 jil bolchxiin hehe
Yunii umnu ta buhend bayarlaj yawdgaa xelye.
Mun ahin dahin Bayriin mend xurgey
...
Бичсэн bulgaa, November 10, 2010
тиймээ чамд ажлын өндрөөс өндөр амжилт хүсье
...
Бичсэн D.NR, November 06, 2010
Ээ за баяр хүргье. Их ах улам их зүйл хийнээ.
...
Бичсэн sonic, November 03, 2010
2 жилийн ойн мэндийг хүргэж байнаа. Анх яг 1 жилийн өмнө Жоомла суулгах гээд асууж байсныг бодвол өнөөдөр Нүүдэлчдийн тусламжтайгаар хүмүүст зааж өгөөд л явж байна. Алтансүх ахдаа ажлын амжилт хүсье!
...
Бичсэн Borkhuu, October 28, 2010
Happy birthday to N20. Ulam olon zuiliig amjuuldag bolooroi. amjilt husiin bayar hurgii. 1 aaraa amjihgui bval sain duriin bag burduulvel yamar ve>? zugeer l zavaaraa chadah yum bval tusliya. Bayarlalaa.
Сэтгэгдэл бичих

busy