GNU GPL v2.0 буюу ГНУ-н олон нийтийн ерөнхий лиценз И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Нээлттэй эх - Мэдээлэл
Бичсэн Алтансүх   
2009 оны 9-р сарын 20, Ням гариг, 10:48

Нүүдэлчид 2.0 Нутагшуулалтын багийн зүгээс GNU General Public License хувилбар 2.0-н туршилтын орчуулгыг өргөн барьж байна. Чөлөөт, нээлттэй эхийн програм хангамжийг хөгжүүлэхэд чухал суурь болдог энэхүү лицензийг эх хэл дээр уншиж, зөвөөр ойлгон хүндэтгэж, Нээлттэй эхийг ёс горимын дагуу хэрэглэвэл зохистой бөгөөд энэхүү орчуулгыг цаашид засварлан хөгжүүлэхэд та бүхний санал чухал ач холбогдолтой учраас нээлттэйгээр санаа бодлоо илэрхийлнэ үү. Хөгжил дэвшлийн зүг урагшаа!

 

ГНУ-н олон нийтийн ерөнхий лиценз


Хоёр дугаар хувилбар, 1991 оны 6 сар.

Зохиогчийн эрх © 1989, 1991. Чөлөөт Программ Хангамжийн Нийгэмлэг., Франклиний гудамж 51, таван давхар, Бостон, Массачусэттс 02110-1301, АНУ. Аливаа этгээд энэхүү лицензийн баримт бичгийг үгчлэн хуулбарлаж түгээх зөвшөөрөлтэй ч түүнийг өөрчлөхийг хориглоно.

Удиртгал
Ихэнх программын лицензүүд түүнийг нь хуваалцаж өөрчлөх эрх чөлөөг тань хязгаарладаг. Үүнээс өөр ГНУ-н олон нийтийн ерөнхий лиценз бол чөлөөт программыг хуваалцан өөрчлөх таны эрх чөлөөг хангаж, программыг бүх хэрэглэгчдэд нь чөлөөт болгохыг зорино. Олон нийтийн лиценз Чөлөөт Программ Хангамжийн Нийгэмлэгийн ихэнх программ хангамж болон зохиогчид ашиглуулахаар зорьсон аливаа өөр программд хамаарна. (Чөлөөт Программ Хангамжийн Нийгэмлэгийн зарим бусад программыг ГНУ-н олон нийтийн цомхон ерөнхий лицензээр оронд нь зохицуулав.). Та түүнийг өөрийн программдаа мөн ашиглаж болно.

Бид чөлөөт программ хангамжийн тухай ярихдаа үнэ биш, эрх чөлөөг ойлгодог. Бидний олон нийтийн ерөнхий лицензүүд өөрсдийн бүтцээр чөлөөт программ хангамжийг хуулбарлаж түгээх (хүсвэл энэ үйлчилгээг төлбөртэй хүргэх), та эх үүсвэрийн кодыг авах эсвэл хүсвэл авч болохуйц, та программ хангамжийг өөрчлөх эсвэл түүний хэсгийг шинэ программд хэрэглэх таны эрх чөлөө, мөн та эдгээр зүйлсийг хийж болно гэдгийг мэдэх эрх чөлөөг хангана.

Бид таны эрхийг хамгаалахын тулд аливаа этгээд танд энэ эрхүүдийг хориглосон эсвэл тэр эрхүүдээс татгалзахыг шаардсан боломжийг үгүйсгэсэн хязгаарлалтыг хийх шаардлагатай байсан. Хэрвээ та программ хангамжийг хуулбарлан түгээвэл эсвэл түүнийг өөрчилвөл энэхүү хязгаарлалт нь тодорхой үүрэг хариуцлагад шилжинэ.

Жишээ нь, та тийм программын хувиудыг чөлөөтэй эсвэл төлбөртэй түгээвэл хүлээн авагчдад өөртөө буй бүх эрхээ өгөх үүрэгтэй. Тэдэнд ч эх үүсвэрийн кодыг авч эсвэл авах боломжийг нь та хангах ёстой. Мөн та тэдэнд эрхээ мэдэх зорилгоор энэ нөхцлийг үзүүлж танилцуулах шаардлагатай.

Бид таны эрхийг хоёр хэлбэрээр хамгаална. 1. Программ хангамжийн зохиогчийн эрхийг баталгаажуулах 2. Бид танд программыг хуулбарлах, өөрчлөх ба/эсвэл түгээх зэрэг хууль ёсны зөвшөөрлийг гэрчилсэн энэхүү лицензийг санал болгож байна.

Түүнчлэн, өөрсдийн болон зохиогч бүрийн хамгаалалтын зорилгоор энэхүү чөлөөт программ хангамж баталгаагүйг хүн бүрт ойлгуулахыг зорьж байна. Хэрвээ хэн нэгэн программ хангамжийг өөрчилж, цаашид дамжуулвал хүлээн авагчид нь тэдний олсон зүйл нь анхдагч биш бөгөөд бусдын гүйцэтгэсэн аливаа бэрхшээл анхлан зохиогчийн нэр хүндэд тусахгүй байхыг мэдээсэй гэж бид хүсч байна.

Эцэст нь, программ хангамжийн патэнтүүд аливаа чөлөөт программ хангамжид заналхийлдэг. Чөлөөт программыг дамжуулан түгээгчид хувьдаа патэнтийн лицензийг авч, программыг өмчилсөн хэлбэртэй болгох аюулаас бид зайлсхиймээр байна. Үүнийг таслан сэргийлэх зорилгоор аливаа патэнт нь бүгдийн чөлөөт хэрэглээг зөвшөөрснөөр гэрчилгээжих ёстой эсвэл ерөөсөө гэрчилгээжихгүй байх тухай бид тодорхой заасан.

Хуулбарлалт, түгээлт ба өөрчлөлтийн дэлгэрэнгүй нөхцөл шаардлагыг дор тусгав.

ГНУ-н олон нийтийн ерөнхий лиценз

Хуулбарлах, түгээх, өөрчлөх нөхцөл шаардлагууд


0. Энэ лиценз бол олон нийтийн ерөнхий лицензийн нөхцлийн дагуу түгээж болно гэсэн зохиогчийн эрхийг эзэмшигчийн байрлуулсан тэмдэгтэй аливаа программ эсвэл бусад бүтээлд хамаарна. Доор байгаа “программ” нь зохиогчийн эрхийн хууль тогтоомжинд харъяалсан аливаа программ эсвэл бусад бүтээл мөн бөгөөд “программд үндэслэсэн бүтээл” бол дрограмм эсвэл түүнээс үүсмэл бүтээл мөн буюу программ эсвэл түүний хэсгийг тэр чигээр нь эсвэл өөрчлөлттэй ба/эсвэл өөр хэл рүү хөрвүүлж агуулсан бүтээл. (Үүнээс хойш орчуулгыг хязгаарлалтгүйгээр “өөрчлөлт” гэсэн нэр томъёогоор ойлгоно). Лицензийг авагч бүрийг “та” гэнэ.

Хуулбарлалт, түгээлт ба өөрчлөлтөөс бусад үйл ажиллагааг энэ лицензээр зохицуулаагүй. Тэд түүний цар хүрээгээс гадуур юм. Программыг ажиллуулдаг үйлдлийг хязгаарлаагүй бөгөөд программын бүтээгдэхүүний агуулга программд үндэслэсэн бүтээл (программыг ажиллуулж хийснээс хараат бус) бол зохицуулалтанд хамаарна. Энэ хэрхэн үнэн болох нь программ юу хийдгээс хамаарна.

1. Та программын эх үүсвэрийн кодыг аливаа зөөгч дээр авсан хэлбэрийн тэр чигээр хувийг хуулан түгээж болох бөгөөд зохиогчийн эрхийн зохистой тэмдэг ба баталгааны мэдэгдлийг хувь бүрт харагдахуйц болон зохистой ёсоор хэвлэх үүрэгтэй. Энэхүү лицензийг болон баталгаа байхгүйг дурдсан бүх тэмдэглэлийг хэвээр хадгалж, программын бусад хүлээн авагчдад программтай хамт энэхүү лицензийн хувийг өгөх ёстой.

Та хувийг шилжүүлсэн биет үйлдлийн төлбөрийг тогтоох эрхтэй бөгөөд та өөрийн сонголтоор баталгааны хамгаалалтыг төлбөртэй санал болгох эрхтэй.

2. Дараахь бүх нөхцлүүдийг биелүүлсэн тохиолдолд та өөрийн хувийг, программын хувийг эсвэл түүний аливаа хэсгийг өөрчлөөд, программд үндэслэсэн бүтээлийг хийн, тэр өөрчлөлт эсвэл бүтээлээ дээрх нэг дүгээр заалтын нөхцлийн дагуу хуулбарлаж түгээх эрхтэй:

а. Та өөрчилсөн файлууд дээрээ тэднийг өөрчилсөн ба аливаа өөрчлөлтийн огноог илтгэсэн тод тэмдэглэлийг тавих ёстой.

б. Программыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн агуулсан эсвэл түүнээс үүсмэл эсвэл түүний аливаа хэсэгтэй аливаа бүтээлээ түгээвэл эсвэл хэвлэвэл та энэхүү лицензийн нөхцлийн дагуу тус бүтээлээ бүтнээр нь гуравдагч этгээд нарт үнэгүй эрх олгон шилжүүлэх үүрэгтэй.

в. Хэрвээ өөрчилсөн программыг ажиллуулахад даалгаврыг харилцан үйлчилгээтэй уншдаг бол тэр программ хамгийн хэвийн горимд харилцан үйлчилгээтэй ашиглалтын зорилгоор асвал зохиогчийн эрхийн зохистой тэмдэглэл болон баталгаа байхгүйг заасан бичиг (эсвэл та баталгааг гаргасан гэсэн), мөн хэрэглэгчид энэхүү шаардлагын дагуу программыг дамжуулан түгээж болох тухай, түүнчлэн, хэрэглэгчдэд энэхүү лицензийн хувийг хэрхэн үзэж болохыг илтгэсэн зарлал хэвлэгдэж эсвэл дэлгэцэнд гарах ёстой. (Жич: хэрвээ программ өөрөө харилцан үйлчилгээтэй ч тийм зарлалыг хэвлэдэггүй бол тэр программд үндэслэсэн таны бүтээл тухайн зарлалыг хэвлэх албагүй юм.)

Энэ шаардлагууд өөрчилсөн бүтээлийн бүхэлд нь хамаарна. Бүтээлийн тодорхой ялгаатай хэсэг нь программаас үүсээгүй ба зохих ёсоор хараат бус гэж тооцогдон, өөрсдөө тусдаа бүтээл бол энэхүү лиценз болон түүний нөхцлүүд  таны тусдаа бүтээл гэж түгээсэн тэр хэсгүүдэд хамаарахгүй. Гэвч та тэр хэсгүүдийг программд үндэслэсэн бүтээлийн бүхэлд нь оруулж түгээвэл бүхэл бүтээлийг энэхүү лицензийн дагуу түгээх ёстой бөгөөд бусад эрх эзэмшигчдэд олгосон түүний зөвшөөрлүүд бүхэлд нь ба хэн бичсэнээс үл харгалзан, хэсэг бүрдэл тус бүрт нь хамаарна.

Тиймээс, энэ заалтын зорилго бол гагцхүү таны бичсэн бүтээлийн эрхийг шаардах эсвэл сөрөх биш юм. Харин программд үндэслэсэн үүсмэл эсвэл нийлбэр бүтээлүүдийн түгээлтийг хянах эрхийг хэрэгжүүлэх зорилготой мөн.

Түүнчлэн, программд үндэслээгүй өөр бүтээлийг хадгалалт эсвэл түгээлтийн хэрэгсэл дээр программтай (эсвэл программд үндэслэсэн бүтээлтэй) энгийнээр нэгтгэснээр энэхүү лицензийн хүрээнд өөр бүтээлийг хамааруулахгүй.

3. Дараахь нөхцлийг биелүүлсэн тохиолдолд та программыг (эсвэл хоёр дугаар заалтын дагуу түүнд үндэслэсэн бүтээлийг) нэг ба хоёр дугаар заалтуудын дагуу объект кодоор эсвэл гүйцэтгэхүйц хэлбэрээр хуулбарлан түгээж болно:

а. Программ хангамжийн харилцан солилцоонд нийтлэг ашигладаг түгээлтийн хэрэгслийн дагуу дээрх нэг ба хоёр дугаар заалтуудад үндэслэн түгээх ёстой бүрэн, таарсан, машинаар уншихуйц эх үүсвэрийг кодыг дагалдуулна. Эсвэл.

б. Программ хангамжийн харилцан солилцоонд нийтлэг ашигладаг түгээлтийн хэрэгслийн дагуу дээрх нэг ба хоёр дугаар заалтуудад үндэслэн түгээх ёстой таарсан эх үүсвэрийн кодын бүрэн болон машинаар уншихуйц хувийг аливаа гуравдагч этгээдэд эх үүсвэрийн түгээлтийн биет ажиллагааг гүйцэтгэсний тань зардлаас илүүгүй үнээр санал болгосон бөгөөд гурваас доошгүй жил хүчин төгөлдөр баримтыг дагалдуулна.

в. Таарсан эх үүсвэрийн кодыг түгээх саналын тухайд авсан мэдээллийг дагалдуулна. (Энэ сонголтыг зөвхөн арилжааны бус түгээлтэд ба зөвхөн та дээрх дэд заалт “б”-д заасны дагуу программыг объект кодоор эсвэл гүйцэтгэхүйц хэлбэрээр тийм санал болгосон баримттай авсан бол зөвшөөрнө.)

Бүтээлийн эх үүсвэрийн код бол түүнд өөрчлөлтийг оруулахад хамгийн тохиромжтой хэлбэр юм. Гүйцэтгэхүйц бүтээлийн тухайд эх үүсвэрийн бүрэн код нь түүний агуулсан бүх модулийн бүх эх үүсвэрийн код, мөн холбогдсон аливаа орчны тодорхойлолтын файлууд, мөн гүйцэтгэгчийг цуглуулж суурилуулах хяналтыг хэрэгжүүлдэг бичээсүүд болно. Гэвч онцгой тохиолдлын хувьд гүйцэтгэгчийн ажилладаг үйлдлийн тогтолцооны үндсэн бүрэлдэхүүнүүдтэй (цуглуулагч, кэрнэл ба бусад) нийтлэг түгээдгээс бусад зүйлсийг түгээсэн эх үүсвэрийн кодод оруулах шаардлагагүй.

Хэрвээ гүйцэтгэгч эсвэл объект кодын түгээлтийг тодорхой заасан газраас хуулбарлахаар нэвтрэхийг санал болгож хийвэл адил газраас эх үүсвэрийн кодыг хуулбарлахаар нэвтэрсэнтэй адил санал болголт нь гуравдагч этгээд нарт эх үүсвэрийг объект кодтой хамт хуулбарлахыг шаардавч эх үүсвэрийн кодыг түгээлттэй адилтгаж үзнэ.

4. Та лицензд илт зааснаас өөр тохиолдолд программыг хуулбарлах, өөрчлөх, дамжуулж, эрх олгох, түгээх эрхгүй. Программыг өөрөөр хуулбарлах, өөрчлөх, дамжуулж, эрх олгох, түгээх аливаа оролдлого хүчин төгөлдөр бус бөгөөд энэхүү лицензийн дагуу таны эрхийг шууд дуусгавар болгоно. Гэвч энэхүү лицензийн дагуу танаас хувь эсвэл эрхийг нь авсан этгээд нар журмыг даган мөрдвөл эрхээ хасуулахгүй.

5. Та энэхүү лицензийг үзэглээгүй тул түүнийг хүлээн авах албагүй. Гэвч өөр юу ч танд программ эсвэл түүнээс үүсмэл бүтээлийг өөрчлөх эсвэл түгээх зөвшөөрлийг олгоогүй. Та энэхүү лицензийг хүлээн аваагүй бол эдгээр үйлдлүүдийг хуулиар хориглосон. Тиймээс, программыг (эсвэл программд үндэслэсэн өөр аливаа бүтээлийг) өөрчилж түгээснээр та тэгэх тухай лиценз, мөн программ эсвэл түүнд үндэслэсэн бүтээлийг хуулбарлах, өөрчлөх, түгээх тухай бүх түүний нөхцөл шаардлагыг хүлээн авснаа илэрхийлнэ.  

6. Та программыг (эсвэл программд үндэслэсэн аливаа бүтээлийг) дамжуулан түгээвэл хүлээн авагч нь энэхүү нөхцөл шаардлагын дагуу программыг хуулбарлах, түгээх эсвэл өөрчлөх эрхийг анхдагч эрх эзэмшигчээс шууд авна. Та үүнд тусгасан эрхийг хэрэгжүүлэхэд хүлээн авагчид цаашдын аливаа хязгаарлалтыг тогтоож болохгүй. Та гуравдагч этгээд нарын энэхүү лицензийг даган мөрдөх явцыг хэрэгжүүлэх үүрэггүй.

7. Хэрвээ шүүхий шийдвэр, патэнтийн зөрчлийн нэхэмжлэл эсвэл бусад шалтгааны (патэнтийн асуудлаар хязгаарлагдаагүй) улмаас танд энэхүү лицензийн нөхцлийг зөрчсөн шаардлагыг (шүүхийн шийдвэр, гэрээ эсвэл бусад аргаар) тогтоовол тэр нь таныг энэхүү лицензийн нөхцлөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Хэрвээ та түгээлтийн хувьд энэхүү лицензийн үүрэг ба бусад холбогдох үүргийг нэгэн зэрэг биелүүлж чадахгүй бол үүний үр дүнд та программыг ерөөсөө түгээх эрхгүй юм. Жишээ нь, патэнттэй лиценз нь танаас шууд ба шууд бус хувийг авсан хэн боловч программыг хураамжгүй дамжуулан түгээх явцыг зөвшөөрөөгүй бол танд энэхүү лиценз ба тухайн дүрэм хоёрыг биелүүлэх цорын ганц шийдвэр бол программыг ерөөсөө түгээхгүй байх мөн.

Энэ заалтын аливаа хэсгийг ямар нэгэн тодорхой нөхцөлд хүчин төгөлдөр бус эсвэл хэрэгжишгүй гэж тооцвол тус заалтын тэнцвэр нь хэрэгжих зорилготой ба тус заалт бүтнээрээ бусад нөхцөлд хэрэгжих шаардлагатай.

Энэхүү заалтын зорилго бол таныг аливаа патэнт, бусад өмчийн эрхийн шаардлага, мөн тийм шаардлагын эрх зүйн байдлыг сөрж зөрчихийг уриалаагүй юм. Энэхүү заалтын цорын ганц зорилго бол хууль ёсны гэрчилгээний арга барилаар хэрэгжсэн чөлөөт программ хангамжийн тогтолцооны дархан байдлыг хамгаалах юм. Олон хүн энэ тогтолцооны шугамаар түүний тууштай хэрэглээнд найдан түгээдэг олон төрлийн программ хангамжинд үнэмлэхүй хувь нэмрийг оруулсан. Зохиогч эсвэл хандивлагч нь өөр тогтолцооны шугамаар программ хангамжаа түгээх эсэхээ шийдэх эрхтэй бөгөөд эрх авагч тийм сонголтыг эдлэхгүй.

Энэхүү заалтын зорилго бол энэ лицензийн үлдсэн хэсгийн үр дүн болсон гэж тооцогдсон зүйлийг тодруулах юм.

8. Хэрвээ программын ашиглалт ба/эсвэл түгээлт тодорхой улс орнуудад патэнт эсвэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан орчны дагуу хориглосон бол энэхүү лицензээр программыг гаргасан зохиогчийн эрхийн анхдагч эзэмшигч тэдгээр улс орнуудыг хассан түгээлтийн тодорхой газар зүйн хязгаарлалтыг нэмж болно. Тэгснээр түгээлт зөвхөн хасагдаагүй улс орнуудад явагдаж болно. Ийм тохиолдолд энэхүү лиценз тийм хязгаарлалтыг өөрийн бүтцэд нэгтгэн оруулна.

9. Чөлөөт Программ Хангамжийн Нийгэмлэг олон нийтийн ерөнхий лицензийн шинэ ба/эсвэл өөрчлөн найруулсан хувилбарыг үе үе хэвлэх эрхтэй. Эдгээр шинэ хувилбарууд зарчмын хувьд одоогийн хувилбартай төстэй байх бөгөөд шинэ асуудал, бэрхшээлийг зохицуулж нарийвчилсан зүйлсээр ондоо байх юм.

Хувилбар бүр өөрийг нь ялгасан хувилбарын дугаартай. Хэрвээ программ өөрт нь ба “цаашдын өөр хувилбаруудад” хамаарсан лицензийн хувилбарын дугаарыг зааж өгвөл та тэр хувилбарын эсвэл Чөлөөт Программ Хангамжийн Нийгэмлэгийн хэвлэсэн дараагийн өөр хувилбарын нөхцөл шаардлагын аль нэгийг дагах сонголттой. Хэрвээ программ энэхүү лицензийн хувилбарын дугаарыг заагаагүй бол та Чөлөөт Программ Хангамжийн Нийгэмлэгийн хэвлэсэн аливаа хувилбарыг сонгож болно. 

10. Хэрвээ та түгээлтийн нөхцлүүд нь ялгаатай өөр чөлөөт программуудад тус программын хэсгүүдийг нэтгэн оруулахыг хүсвэл зохиогчид нь хандан, зөвшөөрлийг хүсэх шаардлагатай. Чөлөөт Программ Хангамжийн Нийгэмлэгийн зохиогчийн эрхтэй программ хангамжийн хувьд Чөлөөт Программ Хангамийн Нийгэмлэгт хандагтун. Бид энэ талаар онцгой тохиолдлыг зарим үед хэрэглэдэг. Бидний шийдвэр нь өөрсдийн чөлөөт программ хангамжийн бүх үүсмэлийн чөлөөт эрх зүйн байдлын хадгалалт ба программ хангамжийг ерөнхийд нь хуваалцаж, дахин ашиглах явдал зэрэг хоёр зорилгыг удирдлага болгоно.

Баталгааны хийдэл

11. Программыг ашиглах эрхийг үнэгүй олгосон тул программд зохих хуулиар тогтоосон ямар ч баталгаа байхгүй. Бичгээр өөрийг заагаагүй бол зохиогчийн эрхийг эзэмшигчид ба/эсвэл бусад талууд илт мэдэгдсэн эсвэл тэгж ойлгогдсон аливаа баталгаагүй, түүнчлэн, гэхдээ хязгаарлалтгүйгээр аливаа зорилгод нийцүүлсэн арилжааны боломж болон чадавхийг ойлгуулсан ямар ч баталгаагүйгээр программыг “яг байгаагаар” нь олгоно. Программын чанар, гүйцэтгэлийн нийт эрсдэлийг та хүлээнэ. Программ дутагдалтай гэж илэрвэл та үйлчилгээ, засвар, залруулгын бүх шаардлагатай зардлыг үүрнэ.

12. Зохих хуульд заасан эсвэл бичгээр тохирсноос өөр ямар ч тохиолдолд дээр зөвшөөрсний дагуу программыг өөрчлөх ба/эсвэл дамжуулан түгээх эрхтэй аливаа зохиогчийн эрхийг эзэмшигч эсвэл өөр этгээд таны өмнө хор уршгийн, түүнчлэн, программыг ашигласан эсвэл ашиглах чадваргүйн гэнэтийн эсвэл үр дүнгийн хохирлыг (түүнчлэн, гэхдээ хязгаарлалтгүйгээр мэдээллийн алдагдал эсвэл мэдээлэл буруу илэрдэг явдал эсвэл та эсвэл гуравдагч этгээд нарын хүлээсэн хохирол эсвэл программ бусад программуудтай ажиллахгүй явдал) төлөө тийм хохирол гарах боломжийг эрх эзэмшигч эсвэл өөр этгээдэд мэдээлэвч ямар ч хариуцлагыг хүлээхгүй.

Нөхцөл шаардлагуудын  төгсгөл

Таны шинэ программд энэ нөхцлийг яаж хэрэгжүүлэх вэ?

Хэрвээ та шинэ программыг боловсруулж, түүнийг олон нийтэд хамгийн ашигтай хэрэгсэл болгомоор бол үүнд хүрдэг шилдэг арга нь түүнийг энэхүү нөхцлийн дагуу хүн бүр өөрчилж дамжуулан түгээхүйц чөлөөт программ болгож хийх хэрэгтэй.

Үүний тулд программд дараахь тэмдэглэлийг хавсаргагтун. Баталгаа байхгүйг хамгийн оновчтой мэдэгдэх зорилгоор эх үүсвэрийн файл бүрийн эхэнд тэдгээр тэмдэглэлүүдийг хавсаргаж, файл бүр “зохиогчийн эрхийн” зурвасыг ядахдаа багтаан, бүтэн тэмдэглэлийг олж уншихуйц заагчийг байрлуулах хэрэгтэй.

Программын нэр ба юу хийдэг тухай товч мэдээллийн тухай нэг зурвас
Зохиогчийн эрх © он, зохиогчийн нэр.

Энэхүү программ бол чөлөөтэй. Чөлөөт Программ Хангамжийн Нийгэмлэгийн хэвлэсэн ГНУ-н олон нийтийн ерөнхий лицензийн хоёр дугаар хувилбар эсвэл (таны сонголтоор) дараагийн хувилбарын нөхцлийн дагуу та түүнийг дамжуулан түгээх ба/эсвэл өөрчлөх эрхтэй.

Энэхүү программыг түгээхдээ түүнийг ашигтай гэж найдавч ямар ч баталгаагүй, тодорхой зорилгоор хэрэглэхүйц арилжааны боломж эсвэл чадавхийн ойлгогдсон ч баталгаагүй. Дэлгэрэнгүй танилцмаар бол ГНУ-н олон нийтийн ерөнхий лицензийг үзэгтүн.

Та энэхүү программтай хамт ГНУ-н олон нийтийн ерөнхий лицензийн хувийг авсан байх ёстой. Тэгээгүй бол дараахь хаягаар захиа бичээрэй: Чөлөөт Программ Хангамжийн Нийгэмлэг., Франклиний гудамж 51, таван давхар, Бостон, Массачусэттс 02110-1301, АНУ.

Дээр нь, тантай цахим болон энгийн шуудангаар яаж холбогдох тухай мэдээллийг өгөөрэй.

Хэрвээ программ харилцан үйлчилгээт бол харилцан үйлчилгээт горим асангуут үүнтэй адил товч тэмдэглэлийг гаргахаар төлөвлөөрэй:

Гномовижн, 69 хувилбар, зохиогчийн эрх © он, зохиогчийн нэр.
Гномовижн ямар ч баталгаагүй. Дэлгэрэнгүй танилцмаар бол “show w” дараарай. Энэ бол чөлөөтэй программ хангамж бөгөөд та тодорхой нөхцлийн дор түүнийг дамжуулан түгээх эрхтэй. Дэлгэрэнгүй танилцмаар бол “show c” дараарай.

“show w” ба “show c” хийсвэр даалгаврууд олон нийтийн ерөнхий лицензийн зохих хэсгүүдийг үзүүлэх ёстой. Мэдээж, таны ашиглах даалгаврууд “show w”, “show c”-гээс өөр байж болно. Программдаа тохируулан, бүр хулганы даралт эсвэл цэсийн зүйлс байж болно.

Та өөрийн ажил олгогч (та программчаар ажилладаг бол) эсвэл байгаа бол өөрийн сургуулийн гарын үсгийг программын “зохиогчийн эрхийн тэмдэгдэлд” шаардлагатй бол тавина Энэ бол жишээ. Нэрсийг нь өөрчлөөрэй.

Ёоёодайн компан нь Жэймс Хакэрийн бичсэн “Гномовижн” программ (бүх цуглуулагчдад нэвтрүүлдэг) дахь зохиогчийн эрхийг өмчилсөн.
Тай Кууны гарын үсэг, 1989 оны 4 дүгээр сарын 1.
Тай Куун, дэд ерөнхийлөгч.

Энэхүү олон нийтийн ерөнхий лиценз таны программыг өмчилсөн программуудад нэгтгэн ажиллуулахыг хориглоно. Таны программ дэд замын сан бол та санг өмчилсөн хэрэгслүүдтэй холбох зөвшөөрлийг ашиглавал дээр юм. Хэрвээ та үүнийг хийхийг хүсвэл энэхүү лицензийн оронд ГНУ-н олон нийтийн цомхон ерөнхий лицензийг ашигласугай.
Сэтгэгдлүүд (0)Add Comment
Сэтгэгдэл бичих

busy