Joomla! 1.5.x хэрхэн суулгах вэ? И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 116
МууМаш сайн 
Joomla! - Хичээлүүд
Бичсэн Алтансүх   
2009 оны 1-р сарын 31, Бямба гариг, 14:59

Joomla! Агуулгын Удирдлагын Системийг хэрэглэхээр шийдсэн бол та зөв газраа, зөв зүйлээ уншиж байна Cool. Энэхүү цуврал хичээлүүдийг үзсэнээр та өөрийн вэбсайтаа Joomla! дээр хийж сурах болно. За ингээд Joomla!-г дэлгэрүүлэн, хөгжил дэвшлийн зүг урагшаа!

joomla logo emblem

Энэ гарын авлагыг интернет, вэбсайт, вэб дизайны талаарх тодорхой ойлголттой хүмүүс төдийгүй эхлэн суралцагчдад ч гэсэн зориулан хийсэн хэдий ч зарим зүйлсийг дэлгэрэнгүй тайлбарлах  нөхцөлд тусад нь хичээл болгон оруулах шаардлагатай учраас нэгд нэгэнгүй тайлбарлаагүй учир хүлцэл өчье.

Joomla!-г та өөрийн компьютер дээр эсвэл вэб сервер рүү суулгаж болно. Өөрийн компьютер дээр суулган, янз бүрээр туршиж хөгжүүлэн нилээн сайн, эцсийн хувилбар болсны дараа интернетд холбоотой веб сервер рүү оруулбал зүйтэй. Хагас дутуу мэдээлэлтэй, сайн болоогүй вэбсайтыг шууд интернетд тавих нь мэдээж таны вэбсайтны зочдод таашаагдахгүй нь ойлгомжтой биз.

Joomla!-г ажиллуулахын тулд таны компьютер эсвэл серверт тань дараахи програм хангамжууд байх ёстой.

  • Үйлдлийн систем. Мэдээж компьютер ажиллаж байхын тулд үйлдлийн систем байх нь ойлгомжтой. Бараг дурын үйлдлийн систем - Windows, Mac OSX, Linux болох бөгөөд серверүүдийн хувьд ихэнхдээ Linux байдаг.
  • Apache веб сервер (http://httpd.apache.org). Вэб сервер гэдэг нь вэб хуудсуудыг вэб браузер руу хүргэдэг. Apache (үнэгүй, нээлттэй эхийн), IIS (Microsoft Internet Information Service) түгээмэл хэрэглэгддэг бөгөөд интернет дээрх серверүүдийн дийлэнх нь Apache-г хэрэглэдэг.
  • PHP - Вэб программчлалын хэл (http://www.php.net). Динамик програмтай вэбсайтуудийн ихэнх нь энэхүү үнэгүй, чөлөөт нээлттэй эхийн програмчлалын хэлийг ашигладаг.
  • MySQL мэдээллийн баазын сервер (http://www.mysql.com). Мөн үнэгүй, чөлөөт мэдээллийн баазын сервер нь интернет дээр өргөн тархсан бөгөөд жижиг болон дунд зэргийн мэдээллийн бааз, вэбсайтуудад сайн тохирч ажилладаг.
LAMP сервер гэсэн товчлол байдаг нь Linux + Apache + Mysql + PHP гэсэн цогцын товчлол бөгөөд WAMP нь Windows, MAMP нь Macintoch хувилбарууд юм. Иймэрхүү цогц тус тусад нь суулгаж болох бөгөөд дээрх холбоосоор орон татаж авч болно. Linux дээр бол маш амарханаар бэлэн шахуу суучихдаг. Windows дээр Apache, PHP, MySQL гэсэн дарааллаар суулгаж болох хэдий ч Apache дээр PHP тохируулах нь нилээн ажиллагаа ихтэй байдаг. Тийм ч учраас WAMPServer, XAMPP, Apache2Triad, EasyPHP гэх мэт бэлэн суулгачихдаг WAMP цогц програмууд байдаг бөгөөд тэдгээрийн харьцуулалтыг http://en.wikipedia.org/wiki/Comparison_of_WAMPs дээрээс үзэж болно.

Энэхүү гарын авлагыг бүтээхэд WAMPServer-ийг ашигласан болно. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.wampserver.com/en/index.php хаягаас авч болох бөгөөд шууд татаад суулгая гэвэл http://sourceforge.net/projects/wampserver/files/WampServer%202/WampServer%202.0/WampServer2.0h.exe/download хаягаас авна уу.

Joomla! 1.5.x хувилбарыг суулгахад Apache, PHP, MySQL-н дараахи хувилбарууд тохирно.
  • Apache 1.3.x ба 2.x хувилбарууд. Apache-гийн сүүлийн хувилбарууд болох 2.2.x (Өнөөдрийн байдлаар 2.2.11) илүү тохиромжтой.
  • PHP 4.x болон 5.х хувилбарууд. Unicode сайн дэмжих утгаараа PHP 5.x (Өнөөдрийн байдлаар 5.2.8) илүү тохиромжтой.
  • MySQL 4.0.21-с хойшх болон 5.х хувилбарууд. Unicode болон бусад функцийг бүрэн дэмжих утгаараа MySQL 5.x (Өнөөдрийн байдлаар 5.1.30) илүү тохиромжтой.
  • Интернэт дээрх вэбсерверийн хувьд ихэнх үзүүлэлт гайгүй хэдий ч MySQL нь 4.0.21 болон түүнээс дээшх хувилбар байвал Монгол хэл дээр найдвартай ажиллана.
1. Joomla! татан авч вэб сервер рүүгээ оруулах
http://www.joomla.org/download.html хаягаар орж Joomla_1.5.9-Stable-Full_Package.zip (эсвэл хамгийн сүүлийн хувилбарыг) файлыг татан авч өөрийн компьютертаа хадгална. ZIP файлаа задлахад дараахи фолдерууд болон файлууд байна.
/administrator
/cache
/components
/images
/includes
/installation
/language
/libraries
/logs
/media
/modules
/plugins
/templates
/tmp
/xmlrpc
CHANGELOG.php
configuration.php-dist
COPYRIGHT.php
CREDITS.php
htaccess.txt
index2.php
index.php
INSTALL.php
LICENSE.php
LICENSES.php
robots.txt

Эдгээр фолдерууд, файлуудыг та өөрийн серверийн вэбийн үндэс фолдер (web root) рүү хуулан оруулах хэрэгтэй. WAMPServer ашиглаж байгаа бол ихэвчлэн C:\WAMP\www дотор шинээр joomla гэх мэт фолдер үүсгэн оруулж туршвал зүгээр байдаг. Интернет дээрх серверүүд дээр ихэвчлэн public_html, www, htdocs эсвэл httpdocs гэх мэтээр вэб үндсэн замыг тохируулсан байдгийг анхаарна уу.

Вэб сервер рүү FTP (File Transfer protocol) ашиглан файлуудаа оруулах эсвэл татан авж вэбсайт дээрээ ажилладаг бөгөөд төрөл бүрийн үйлдлийн системүүд дээр CuteFTP, WS-FTP, Fetch, nFTP гэх мэт програмууд байдагаас үнэгүй, нээлттэй эхийн FileZilla (http://filezilla-project.org) програм нь суулгах, хэрэглэх, ашиглахад хялбар байдаг.

2. MySQL мэдээллээ баазаа үүсгэх, бэлдэх

Joomla!-гаа вэб сервер рүүгээ хуулж байх үед, суулгахаасаа өмнө хийсэн байх ёстой нэг зүйл бол MySQL баазаа бэлдэх. Интернет дэхь серверүүдэд баазыг тань бэлэн үүсгээд өгдөг учир мэдээллийн баазын серверийн хаяг (ихэвчлэн localhost байдаг), баазынхаа нэр, баазын хэрэглэгчийн нэр, нууц үгээ мэдсэн эсвэл сервер админаасаа авсан байх хэрэгтэй. Хэрвээ MySQL баазын мэдээлэл чинь бэлэн байгаа бол дараахи алхмуудыг алгасч болох хэдий ч мэдээллийн баазын жишилт (collation) нь Unicode дээр utf8_unicode_ci гэж тохируулсан эсэхийг магадлах, шаардлагатай бол тохируулах хэрэгтэй. Бэлэн үүсгэчихсэн байгаа баазын жишилтийг тохируулахдаа phpMyAdmin-аар ороод, тохируулах баазын нэрэн дээр дарж сонгон нээнэ. Баруун талын хэсгийн Operations гэж ороод Collation гэсэн хэсэгт utf8_unicode_ci (utf8_general_ci ч болно) гэж сонгоод Go товчийг дарна.

- Өөрийн компьютер эсвэл сервер дээр шинээр баазаа үүсгэх. Хэрвээ та өөрийн компьютер, сервер дээр туршиж, хийж байгаа бол шинээр өөрөө үүсгэх хэрэгтэй.

WAMPServer ашиглаж байгаа бол вэб браузер дээрээ http://localhost/phpmyadmin гэсэн хаягаар phpMyAdmin руу орно. phpMyAdmin нь PHP дээр суурилан хийгдсэн, MySQL мэдээллийн баазын сервертэй харьцан удирдан ажиллахад маш хялбар болгодог цогц скрипт програм бөгөөд http://www.phpmyadmin.net хаягаас татан авч суулгаж болдог. WAMPServer-тэй бэлэн ирдэг бөгөөд та өөрийн сервер дээр суулгаж байгаа үедээ аюулгүй байдлын талаас анхаарч судлах шаардлагатай гэдгийг анхаарна уу. Интернет дээрх серверүүдийн CPanel, Plesk гэх мэт удирдлагын самбаруудад phpMyAdmin нь мөн бэлэн суулгагдсан байдаг тул нэмж суулгахгүй байвал зохистой.

phpMyAdmin-ний нүүр хуудсан дээрх мэдээллийн бааз үүсгэх команд нь бэлэн байдаг.

02_create_db

1-рт баазын холболтын жишилт utf8_unicode_ci байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй. 2-рт баазынхаа нэрийг (жишээ нь: joomla15) оруулаад, түүний арын жишилтийн нүдэнд utf8_unicode_ci гэж сонгоод Create товчийг дарна. Ингээд мэдээллийн бааз тань үүссэн. Үүний дараа Priviliges хуудсаар ороод Add new user гээд зөвхөн Joomla-даа зориулан MySQL хэрэглэгч үүсгэж болно.

3. Joomla!-г тохируулан суулгах

WAMPServer дээр бол http://localhost/joomla эсвэл та өөрийн веб серверийн хаягаар вэб браузер дээрээ ороход та бүх файлаа зөв оруулсан бол дараахи дэлгэц гарснаар Joomla!-гаа суулгаж эхэлнэ.

03_joomla_install

Монгол хэлний багцыг Joomla!-гаа суулгасны дараа суулгах учраас Шууд English (US) сонгосон чигээр нь Next товчийг дарна.

Pre-installation Check гэсэн дэлгэцэнд таны серверийн орчин, PHP-н хувилбар, серверийн тохиргоо тань Joomla! суулган ажиллуулахад хир тохиромжтой байгааг шалгаад харуулна. Yes олон байх тусмаа мэдээж тохирч байгааг, No байвал тохирохгүй байна гэсэн үг. Зарим гарч болох алдаанууд гэвэл:

  • configuration.php Writable - No. Ийм нөхцөлд санаа зовох хэрэггүй. Joomla! суулгаж дууссаны дараа configuration.php гэсэн хэсгийг хуулж аваад Dreamweaver гэх мэт HTML editor ашиглаад вэбсайтны үндсэн зам руу configuration.php гэж хадгалах хэрэгтэй. Эсвэл амархнаар гэвэл FTP Configuration хэсгийг хэрэглэнэ үү.
  • Safe Mode - On. Зарим интернетийн серверүүд аюулгүй байдал үүднээс PHP-гийн энэ тохиргоог ашигладаг. Үүнийг болиулах хүсэлтээ сервер админ руугаа явуулах эсвэл бусад арга хэмжээг авах хэрэгтэй.
  • Register Globals - On. PHP-гийн энэ тохиргоо нь аюулгүй байдлын эрсдэлтэй бөгөөд зөвхөн Joomla! гэлтгүй ямар ч PHP програм дээр үүнийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Үүнийг Off болгох арга хэмжээ авах хэрэгтэй.
Тохиргоонуудыг шалган, эсвэл өөрчлөн болсон гэж үзвэл Next товчийг дарна.

04_joomla_install

License. Joomla! АУС нь олон нийтийн, нээлттэй эхийн GNU/GPL 2.0 лиценз (http://www.gnu.org) дээр суурилан гарсан бөгөөд энэхүү лицензийн ачаар бид бүхэн Joomla!-г үнэгүй, чөлөөтэй хэрэглэж байгаа билээ.

05_joomla_install

Database Configuration. Энэ дэлгэцэнд 2-р алхам дээр тохируулсан эсвэл бэлэн байгаа MySQL-н мэдээллээ ашиглан мэдээллийн баазыг тохиргоог дараахи дэлгэцэнд хийнэ.

1-рт серверийн хаягаа оруулна. Ихэнхдээ "localhost" байдаг. Маш ховор тохиолдолд зарим сервер дээр өөрөөр байдаг.

2-рт MySQL бааз руу хандах хэрэглэгчийн нэрээ оруулна. Энэ нь Joomla!-гийн админы хэрэглэгчийн нэр биш гэдгийг анхаарна уу. WAMPServer дээр бол шууд "root" гэж болно. Интернет сервер дээр цаанаас бэлэн үүсгэсэн эсвэл та өөрөө баазын хэрэглэгчээ үүсгэх шаардлагатай байдаг. "root" хэрэглэгчийг зөвхөн туршилтын үед  ашиглавал зохистой бөгөөд интернет дээрх онлайн вэбсайт дээр хэрэглэвэл маш их эрсдэлтэй юм.

3-рт баазын хэрэглэгчийн нууц үгээ оруулна. Нууц үгээ та өөрөө тохируулж байхдаа болж өгвөл олон үсэг, тэмдэгттэйгээр хэцүүгээр гэхдээ мартахааргүйгээр тохируулбал зохистой. WAMPServer дээр "root" хэрэглэгч нь нууц үггүй учраас хоосон орхиж болно.

4-рт мэдээллийн баазын нэрээ оруулна. Жишээ нь "joomla". Эсвэл цаанаас бэлэн тохируулсан баазынхаа нэрийг оруулна.

5-рт хэрвээ та зөвхөн нэг MySQL баазын эрхтэй бөгөөд вэбсайт дээрээ олон програм хэрэглэдэг нөхцөлд Joomla!-гийн баазын хүснэгтүүдийг ялгахын тулд угтварыг нь "joomla15_" гэх мэтээр ялгаатайгаар тохируулбал олон програмуудын хүснэгтүүд холилдоод байхгүй сайн талтай. Туршилтын орчинд эсвэл олон бааз үүсгэх болохоор бол энэ тохиргоог өөрчлөхгүй байж болно.

06_joomla_install

FTP Configuration. Joomla! 1.5 хувилбарын шинэ боломж бол хэрвээ та сервер рүү байнга файл, зураг оруулах бол FTP-г Joomla!-гаар дамжуулан ашиглах боломжтой болсон юм. Мөн гол хэрэглээ нь Joomla! суулгах явцад configuration.php файл зэргийг бичих боломжгүй үед алдаагүй суулгах зорилгоор нууц үгийг нь хадгалахгүйгээр хэрэглэгддэг. FTP хэрэглэгчийн нэр - User, нууц үг - Password, вэбсайтны үндсэн зам - Root Path-аа тохируулна. Үндсэн замаа мэдэхгүй бол Autofind FTP path товчийг дарна. Тохиргоогоо шалгахыг хүсвэл Verify FTP Setting товчийг дарж шалгаж болно.

Save FTP Password тохиргоог Yes болговол Joomla!-гаар дамжуулан файл сервер руу оруулахад Joomla! нь FTP холболтоо байнга өөрөө хийгээд явах бөгөөд нэмэлт дизайн загвар - template, компонент, хэл, модуль суулган вэбсайтаа анхлан үүсгэж байгаа үед маш хэрэгтэй байдаг. Тодорхой хэмжээний аюулгүй байдлын эрсдэл байж болохыг анхаарна уу. Тийм учраас вэбсайтаа тогтмол нөөцлөн хуулбар  - backup - хийж байх хэрэгтэй.

WAMPServer дээр буюу Windows дээр үүнийг тохируулах шаардлагагүй байдаг.

07_joomla_install

Main configuration. Энэ хэсэгт:

1-рт та өөрийн вэбсайтны нэрийг оруулна. Жишээ нь: "My First Joomla! Website" эсвэл "Миний вэбсайт". Домайн нэр байх албагүй.

2-рт админ хэрэглэгчийн и-мэйл хаягийг оруулна.

3-рт админ хэрэглэгчийн нууц үгийг 2 удаа оруулан батална.

4-рт вэбсайтаа эхлэн туршихдаа жишээ мэдээллийг оруулан биежүүлж үзье гэвэл энэ товчийг дарж болно. Жишээ мэдээллийг хуулбал устгахад нилээн ажил болдгийг анхаарна уу.

08_joomla_install

Finish. Танд баяр хүргэе. Та өөрийн Joomla!-гаа амжилттай суулгалаа. Одоо та вэбсайтны үндсэн фолдер эсвэл зам руу ороод installation гэсэн фолдерыг доторхи файлуудтай нь устгах хэрэгтэй. Та нэрийг нь өөрчилчихөж болох хэдий ч онлайн вэбсайтны хувьд заавал устгаарай. Туршиж байгаа үед Joomla!-гаа дахин суулгах шаардлага гарч болох учир фолдерын нэрийг өөрчлөөд (Жишээ нь: installation_frriuoehfurehufreww) орхичихож болно.

09_joomla_install

Та өөрийн домайн нэр эсвэл http://localhost/joomla гэсэн хаягаар ороход анхны вэбсайт тань жишээ мэдээллийн хамт доорхи байдлаар харагдана.

10_joomla_site

Joomla!-гийн удирдлагын самбар руу орохдоо http://www.yourdomain.com/administrator эсвэл http://localhost/joomla/administrator гээд ороход дараахи дэлгэц гарна. Joomla!-гийн анхны хэрэглэгчийн нэр нь "admin" бөгөөд Main Configuration хэсэгт тааруулсан нууц үгээрээ орно.

11_joomla_login

Joomla! 1.5.9 хувилбарын Удирдлагын самбар дараахи байдлаар гарч ирнэ.

12_joomla_admin

За бид ингээд Joomla!-гаа амжилттай суулган хэрэглэж эхлэхэд бэлэн боллоо.

4. Монгол хэл суулгах.

Та дараахи хаягаар орж бидний гаргасан Монгол хэлний багцыг татан авна уу.

http://extensions.joomla.org/extensions/languages/translations-for-joomla/6045/details

  1. Download холбоосоор орж mn-MN.zip файлыг татан авна.
  2. Тэгээд Joomla! удирдлагын самбар руугаа Extensions > Install/Uninstall гэж орно.
  3. Package file гэсэн нүдний ард Browse товчийг дарж сая татаж авсан mn-MN.zip файлаа сонгоод Open эсвэл OK товчоо дарна.
  4. Upload file & Install товчийг дараад суулгана. Хэрвээ алдаа өгөөд суухгүй байвал FTP-гээр ороод Joomla! үндсэн зам дотор language фолдер дотор mn-MN фолдер үүсгээд тэр фолдер дотроо өөрийн компьютер дээр задалсан (Extract) хэлний файлуудаа (ini, xml, html) бүгдийг нь хуулж оруулна.
  5. Үүний дараагаар Extensions > Language Manager гэж ороод Mongolian хэлээ сонгоод Default гэсэн таван хошуутай товчийг дарж вэбсайтаа Монгол хэл дээр болгоно. Таны сая суулгасан вэбсайт нь дараахи байдалтай харагдах болно. Жишээ мэдээллүүд англи дээр учир та өөрийн мэдээлэл, цэснүүдээ монголоор оруулахад л вэбсайт тань бүрэн монгол болно.

13_joomla_mongolian

Дараа дараагийн хичээлүүддээ олон сэдвийг хамран бичих болно. Та бүхэнд амжилт хүсье!

Сэтгэгдлүүд (31)Add Comment
 1 2 > 
...
Бичсэн мөнхцэцэг, October 01, 2009
Hi, bi e business consultingiin web site hiih daalgavartai bgamaa, ta nadad neg zovlogoo ogooch, web site ni CRM, SCM bas tolboriin systemtei bh yostoi gdg shaardlaga tavisan. user burtgeh met baazuudiig yaj uusgeh uu, virtuemart-g suulgah gsn chin aldaa zaagaad bhiin.
Ta zovlogoo, zaavar ogooch.
...
Бичсэн dodide, September 22, 2009
hi ta nadad heregtei bna hurdan bol sain bna.yaj tanitai holboo barihuu???
...
Бичсэн bayaraa, September 15, 2009
yanaa bi oriinhoo baiguulgiin webiig budaa bolgoo haychihshig bolloo oriinhoo web saitruu handsan chin powweb gesen yum garch ireed bna aa yahuu arga bna uu heleed ogooch pless
...
Бичсэн mjg, September 15, 2009
za,,, yroosoo newterch boldoggui ee,,, odoo yaanaa,,,
dahiad ehnees ni suulgah ym bish biz dee,,,
bi dotor ni zondoo ym oorchilloo,,, teruugeeree newtreh gesen boldoggui ee,,, yaah we,,, aagii tuslaarai
...
Бичсэн Altansukh, September 14, 2009
phpmyadmin dotroosoo jos_users dotor admin xereglegchiin password-oo MD5 geed edit xiij oruulj bolno. Ooriin computer deer WAMPServer deerees e-mail yavdaggui.
...
Бичсэн mjg, September 14, 2009
hi altansukhee,,, thanks zaavriin daguu yg bolj bn lee,,, harin het bayarlasandaa user name pass-aa martchihsan uchir odoo yaahaa meddeggui ee,, martsan uu? geed orohloor mail ruu ywuullaa gesen mortloo irehgui ym
ymar uchir bnaa. user name pass-aa olood awchih bolomj bga yu WAMPSERVER-tei
pls help me,,,
...
Бичсэн Altansukh, September 11, 2009
mjg,

Ene xicheel dotor link tavisan WAMPSERVER-iig tataad suulgaval chinii computer deer Apache, PHP, MySQL bugdeeree suux bolno. Xiigeed uzeerei.
...
Бичсэн Mc, August 15, 2009
admin panel-iin orchuulsan n bn uu? scoutmoogii gesn yahoo messenger ruu yavuulj tuslaach, bayrlalaa
boon boon amjilt husie.
...
Бичсэн enkhee, August 14, 2009
hey neg ym asuuyaa Deprecated: Assigning the return value of new by reference is deprecated in C:wampwwwlibrariespattemplatepatErrorManager.php on line 202 joomla suulgah geed uzsen chin iim aldaa garaad bnaa yg deerh hicheeleer l ug ni ywsan daa
...
Бичсэн Лхагва, July 25, 2009
Аа ашгүй болгочихлоо, оролдсоор байгаад. Хүнд хэрэгцээтэй зүйл тавьсан та нөхдүүдийн цаашдын ажилд тань амжилт хүсье, сэтгэлээсээ.
...
Бичсэн Лхагва, July 25, 2009
Сайн байна уу? Юуны өмнө их хэрэгтэй зүйл хийж, мэдээ мэдээлэл тавьж байгаа та нөхдүүдэд талархсанаа илэрхийлье. Жуумла - суулгах гэж нэлээн үзлээ, оролдлоо. Дээрх зааврын дагуу баахан оролдоод чаддаггүй ээ. Өгөгдлийн сангаа үүсгэх гэхлээр хүснэгт алга гээд байна. Мөн FTP configuration гэсэн дээрээ ирэхээр unable to connect to the database гэж гарч ирээд болдоггүй ээ. Нэлээн сайн гүнзгий тайлбартайгаар тавьж өгч гүн туслалцаа үзүүлээч.
...
Бичсэн Зулаа, July 14, 2009
Их дэлгэрэнгүй гоё хичээл байна. Баярлаж бна өө. Анхан шатнаас нь гүнзгий хүртэл нь олон хичээл тавиарай
...
Бичсэн ulzii, June 30, 2009
hi bi baiguullagatia dotood web hiij bgaa yumaa tegsen 1.5-g suulgaad admin-r ni oroh gesen
Fatal error: Allowed memory size of 8388608 bytes exhausted (tried to allocate 81 bytes) in C:wampwwweneshtlibrariesjoomlalanguagelanguage.php on line 351
aldaa zaagaad boldoggui yaj zasah be
...
Бичсэн otgoo, June 15, 2009
hi yaj shine huudas needeg yum be esvel belen template zaabal ashigladag yumuu
...
Бичсэн eyee, May 24, 2009
http://localhost/myphpadmin geed orohloor MySQL said: Documentation
#1045 - Access denied for user 'root'@'localhost' (using password: NO) ingej aldaa garaad bna nadad tuslaach
...
Бичсэн amaraa, May 19, 2009
hi,neg yum asuuya. yysgesen ugugdliin sangaa herhen gargaj harah be, tuslaarai, zaluusaa
...
Бичсэн ganaa, April 03, 2009
sain bna u joomlag localhostoor ugsarchaad netd hostruu huulah talaar medeelel uguuch
export hiiheer aldaa zaagaad bgaa ym yaaj hiih talaar medeelel gargaj ugj tuslana u bayarlalaa
...
Бичсэн Sukh, April 01, 2009
Minii oilgosnoor bol MySQL medeelliin baaz ruu xandax xereglegchiin ner, password chini buruu yum uu daa. CPanel ruu ordog, esvel FTP username-ees oor baij bolno. Esvel chi ooroo MySQL baazaa uusgexdee user-iig ni uusgeed baaz ruugaa zaaj ogox yostoi.

WAMPServer deer bol username ni "root" geed password-gui baidag.

FTP xesgiig anx suulgaxdaa zaaval toxiruulax albagui.
...
Бичсэн muugii, March 28, 2009
сайн байна уу, нэг юм асуух гэсий, жуумлааг суулгах явцад
FTP configuration гэсэн хэсэг дээрээ ирээд алдаа заагаад байхы, тэгэхээр яана гэсэн үг вэ,
Unable to connect to the database:Could not connect to MySQL
...
Бичсэн dulguun, March 15, 2009
ZA VNHEER IH BAYARLALAA NEEJ BOLSON GEHDEE POOLL GATEGORY NTR NEEHEER GARCH IRKV BNA YAHUU TUSLAACH PLS!!smilies/smiley.gifsmilies/cheesy.gif
...
Бичсэн Sukh, March 13, 2009
За ойлголоо. Энгийн тайлбартайгаар хичээлээ нэмье.
...
Бичсэн Oogii, March 13, 2009
sain bain uu Joomlateam? tanai joomla-giin hicheeliig unshlaa.Ih ch zuil surlaa.tegeed neg zuil asuuya.Localhostoor hugjij bgaa joomlag yaj web server deer bairluulah we? ene talaar neg hicheel bwal mash sain bn.
...
Бичсэн zl, February 21, 2009
phpmyadmin dr darahaar page can't be displayd ged bhin yah we
...
Бичсэн Sukh, February 10, 2009
Удирдлагын самбарын орчуулга дээр яг одоо ажиллаж байгаа. 3-р сард багтаан туршилтын хувилбар, 4-р сард багтаан иж бүрэн орчуулгатай багц гаргана. Одоогоор нилээн хэдэн хүнтэй багтайгаар ажиллаж эхлээд байна.
...
Бичсэн mk, February 10, 2009
Hi,
MN lang zobkhon site iih uu. admin huudasny lang yaj mn bolgoh be
...
Бичсэн Sukh, February 02, 2009
1. WAMPServer deereesee phpMyAdmin-aar Joomla-giin baazaa Export xiigeed SQL file ruu avax xeregtei.

2. Serveriinxee Control panel (CPanel, Plesk ch yum uu)-aar orood MySQL-iin database-ee exleed tegeed baaziin user, password uusgex xeregtei. Tegeed tend chini baigaa phpMyAdmin-aar nogoo SQL file-aa import xiine.

3. Za tegeed configuration.php dotroo Database gesen xesegt yumnuudaa zaaj ogood bolox yostoi doo.

Regards,
Sukh
...
Бичсэн ochko, February 02, 2009
minii internet-d tavih server maani domain, host ni tsug bgaa yum
...
Бичсэн ochko, February 02, 2009
Hi? mail ochix odriin mend. Neg yum asuuh gesen yum bi computer deeree wampserver suulgaad joomla1.5-iig suulgasan yum. Tegehdee user-ee uusgeeguigeer suulgasan mysql deeree root geed pass ogoogui suulgasan yum. Tegeed webee hiichixeed internet server deer tavih gesen chine mysql ruugee holbogdoggui ee. cuteftp-eer www dotor joomla-gaa huulaad tavisan baazaa bas uugeed oruulchixsan yum. Configuration.php deer yamar tohirgoo hiivel holbogdoh uu. Bi boliod joomla-gaa server deere installdchixaya gesen chine installdaj bolohgui bna lee joomla hamgaalalttai geed bsan baih shuu. Tegeed yaj tohiruulahaa medehgui bna ene talaar medej bval zovlooch
...
Бичсэн алтанхуяг, February 01, 2009
Сүхээ ажлын өндөр амжилт хүсье.
Ажил төрөл, авгай хүүхэд бүх юм сайн байгаа биз дээ?
Цаашдын ажилд чинь амжилт хүсье.
 1 2 > 
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдлээ нэмж болно энд

busy