|
GNU GPL v2.0 буюу ГНУ-н олон нийтийн ерөнхий лиценз |
|
|
Нээлттэй эх -
Мэдээлэл
|
|
Бичсэн Алтансүх
|
|
2009 оны 9-р сарын 20, Ням гариг, 11:33 |
|
Нүүдэлчид 2.0 Нутагшуулалтын багийн зүгээс GNU General Public License хувилбар 2.0-н туршилтын орчуулгыг өргөн барьж байна. Чөлөөт, нээлттэй эхийн програм хангамжийг хөгжүүлэхэд чухал суурь болдог энэхүү лицензийг эх хэл дээр уншиж, зөвөөр ойлгон хүндэтгэж, Нээлттэй эхийг ёс горимын дагуу хэрэглэвэл зохистой бөгөөд энэхүү орчуулгыг цаашид засварлан хөгжүүлэхэд та бүхний санал чухал ач холбогдолтой учраас нээлттэйгээр санаа бодлоо илэрхийлнэ үү. Хөгжил дэвшлийн зүг урагшаа!
ГНУ-н олон нийтийн ерөнхий лиценз
Хоёр дугаар хувилбар, 1991 оны 6 сар.
Зохиогчийн эрх © 1989, 1991. Чөлөөт Программ Хангамжийн Нийгэмлэг., Франклиний гудамж 51, таван давхар, Бостон, Массачусэттс 02110-1301, АНУ. Аливаа этгээд энэхүү лицензийн баримт бичгийг үгчлэн хуулбарлаж түгээх зөвшөөрөлтэй ч түүнийг өөрчлөхийг хориглоно.
|