| Joomla! 1.5 Монгол хувилбар гарах дөхөж байна |
|
| Joomla! - Мэдээлэл |
| Бичсэн Алтансүх |
| 2009 оны 8-р сарын 26, Лхагва гариг, 00:20 |
|
Joomla!-г сонирхон хэрэглэж, нээлттэй хэвээр нь цаашид түгээхэд хувь нэмрээ оруулж байгаа та бүхэнд бүгдэд нь талархал илэрхийлье. Бид Joomla! Монгол 1.0 хувилбарыг та бүхэнд 2007 оны 5-р сард өргөн барьсан бол энэ 2009 оны 9-р сард Joomla! 1.5 Монгол хувилбар мэндлэхэд багахан хугацаа үлдлээ. Орчуулгын ажил үндсэндээ дууссан бөгөөд одоо чанарын шалгалт, үг үсгийн алдаа шалгах, үг хэллэгийн жигдрүүлэх ажлууд явагдаж байна. Тийм учраас Joomla! 1.5 Монгол хувилбарын албан ёсны багцыг гарсан үед нь Нүүдэлчид 2.0 вэбсайт дээрээс татан аваарай.
Нутагшуулалтын ажилд идэвхтэй сайн оролцож байгаа багийн гишүүд болох Цаньлэг, Лхагвасүрэн, шинэхэн гишүүд Анарболд, Цэцболд болон ажиллах саналаа ирүүлсэн та бүгдэд талархал илэрхийлье. Энэ ажил бол цаашдын олон ажлын эхлэл бөгөөд эх болсон Монгол хэлээрээ мэдээлэл технологийн шийдлүүдийг олон нийтдээ хүргэх өөр зөндөө олон ажил хүлээж байгаа болно. Тийм учраас англи хэлний өндөр мэдлэгтэй, компьютерт сонирхолтой хүмүүстэй хамтран ажиллахдаа таатай байх болно.
Бидний ажлыг цаг үргэлж Joomla! үндсэн багийнхан дэмжиж холбоотой ажиллаж байгаа бөгөөд цаашид ч улам дэмжихээ илэрхийлсэн болно.
Ингээд хөгжил дэвшлийн зүг урагшаа!
![]() ![]() ![]()
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2824 Сэтгэгдлүүд (10)
![]()
...
Бичсэн Sunduijav, September 17, 2009
Wow. Mash ih bayarllaa. Iim saihan medee duulsandaa vnheer ih bayartai bna. Shine huvilbariig tesen yadan hvleej bna. Ta bvgdiin ajild undruus undur amjiltiig hvsen eruue.
...
Бичсэн Sunduijav, September 17, 2009
Wow. Bayarllaa iim saihan medee duulsandaa vnheer ih bayartai bna. Shine huvilbariig tesen yadan hvleej bna. Ta bvgdiin ajild undruus undur amjiltiig chin setgeleesee hvsen eruue.
...
Бичсэн Sunduijav, September 17, 2009
Wow. Ta bvhendee mash ih bayarllaa. Mongol huvilbar garch bgaad vnheer ih bayarlaj bna. Ta bvgdiin tsaashdiin ajild undur amjilt hvsie. Shine huvilbariig tesen yadan hvleej bna.
...
Бичсэн Өлзийбат, September 14, 2009
Сайн ажилласан байнаа. Гарах өдрийг тэсэн ядан хүлээж байна. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсий.
...
Бичсэн Хэрэглэгч, September 11, 2009
Үнэхээр сайхан мэдээ байна. Аль болох хурдан гаргаарай. Joomla сурах гэж байсан юм. Монгол хувилбар нь гарвал үнэхээр саак байхнээ гэж... Амжилт хүсье !
...
Бичсэн sixtynine, September 10, 2009
Joomla ashiglaad nileen heden jil bolloo. Owooch heden web hiilee. Ooriin hel deeree tumend ingeed tugeej baigaa ni shaishaaltai... Amjilt zaluusaa...
...
Бичсэн gtsogto, September 06, 2009
sonirholtoi sanagdaj bna. joomla sonirhood ashiglaad nileen heseg hugatsaag unguruuchluu. tataj avaad uzmeer sanagdchlaa. amjilt husie zaluusaa
...
Бичсэн Өнөрсайхан, August 30, 2009
WOW үнэхээр гайхалтай. Монгол хувилбар нь хурдан гараасай. Бушуухан татаж авах юм шүү.
|









