Joomla! Day Mongolia 2009 болно И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 5
МууМаш сайн 
Joomla! - Мэдээлэл
Бичсэн Алтансүх   
2009 оны 9-р сарын 18, Баасан гариг, 10:36
jd_logo_whiteДэлхийн олон улсад зохиогддог Joomla! сонирхогчдын хамгийн том арга хэмжээ болох Joomla! Day Mongolia 2009 өдөрлөг нь 2009 оны 9-р сарын 29-нд 9 цагаас, 30-нд Mэдээллийн Технологийн Үндэсний Паркд зохиогдох гэж байна. Уг арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ), Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар (МШХХТГ), АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (АНУОУХА), Joomla! Үндсэн багийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол хэлнээ иж бүрэн орчуулсан Joomla! 1.5 Монгол хувилбарын нээлтийг хийх болно. Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бид анх 2007 онд та бүхэнд Joomla! 1.0.15 хувилбарыг Joomla! Mongol 1.1 гэсэн нэртэйгээр хүргэж байсан бол одоо хамгийн сүүлийн Joomla! 1.5.14 хувилбарын Front-End буюу үндсэн вэбсайт, Installer буюу Суулгац, Control Panel буюу Удирдлагын самбар, Sample data буюу Жишээ мэдээллийг бүгдийг Монгол хэлнээ багтаасан "Joomla! 1.5 Mongolian edition" хувилбарыг та бүхэнд энэхүү өдөрлөгийн үеэр өргөн барих болно.

Joomla! Day нь олон улсад зохиогддог томоохон арга хэмжээ юм. Зөвхөн 2009 онд гэхэд Joomla! Өдөрлөг нь дэлхийн 21 улсад амжилттай зохион байгуулагджээ. Үүнд: АНУ, Их Британи, Герман, Франц, Өмнөд Африк, Бразил, Тайланд, Унгар, Энэтхэг, Итали, Шинэ Зеланд, Австрали, Канад, Финланд, Норвеги, Филиппин, Испани, Швед, Швейцарь, Голланд ба Турк улсууд юм.
Бусад орнуудад зохиогдсон Joomla! Day өдөрлөгүүдийн талаархи Дэлгэрэнгүй мэдээллийг http://community.joomla.org/events/calendar/Joomla!%20Official%20Events%20Calendar.html вэбсайтаас авна уу.

Joomla! өдөрлөгийн зорилго нь Joomla! хэрэглэгчдийг уулзуулан хамтдаа суралцан, санал бодлоо солилцох, шинэ санаа дэвшүүлэх, шинэ шийдлүүдээ танилцуулах боломж олгоход оршдог. Joomla! төслийн төлөөлөгчид хүрэлцэн ирж илтгэл тавьж, сургалт зохион байгуулах болно.

Бидний ажлыг байнга дэмжин ажиллаж төр, олон нийтэд Joomla! Агуулгын удирдлагын системийг үнэ төлбөргүйгээр хүргэхэд дэмжин ажиллаж байгаа ЗГХЭГ, МШХХТГ, АНУОУХА болон Joomla! багийнханд талархлаа илэрхийлье. Joomla! өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бүхий вэбсайтыг маргааш та бүхэнд дэлгэн тавих бөгөөд 9-р сарын 30-нд Joomla!-гийн анхан шатны сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна. Сургалтанд хамрагдах хүмүүсийн тоо хязгаартай бөгөөд 9-р сарын 29-ны нээлтийн ажиллагааны үеэр бүртгэлийг явуулахыг анхаарна уу. Та бүхэнд Нүүдэлчид 2.0 вэбсайтаас шинэ соргог мэдээг хүлээн авна уу.
Сэтгэгдлүүд (4)Add Comment
...
Бичсэн i, September 27, 2009
Энэ хамгийн дээр нь бичсэн хүн өөрөө яасан их завтай юм бэ? Ийм зөв мэдээлэл өгдөг сайт одоо монголд хаан ч байхгүй яасан дүүрцэн тэнэг вэ?
...
Бичсэн Shibal, September 24, 2009
Энэ Joomla одоо хэнд хэрэгтэйн. Үнэн завтай наасан.
...
Бичсэн tsogt, September 20, 2009
ochij sonirhonoo. saihan medee baina.
...
Бичсэн mo, September 20, 2009
heden tsagaas yam be
Сэтгэгдэл бичих

busy