| Joomla! 1.6-д шинэ сонин юу байна? |
|
| Joomla! - Мэдээлэл |
| Бичсэн Алтансүх |
| 2010 оны 5-р сарын 03, Даваа гариг, 22:54 |
|
Joomla! 1.6 хувилбар нь одоогоор Alpha 2 туршилтын шатанд яваа бөгөөд энэ 5 сарын 5-наас эхлэн шинэ боломж нэмэлгүйгээр өнөөг хүртэл сайжруулсан болон нэмэгдсэн боломжуудыг төгс төгөлдөр болгон туршилтын бета хувилбар, туршилтын хувилбар гаргах ажлуудыг хийж гүйцэтгэсний дараа албан ёсны хувилбар гарах болно.
Joomla! 1.6 хувилбарт дараахи зүйлсийг голлон анхаарч ажиллан, мөн шинээр оруулж байгаа болно.
Joomla! 1.6 хувилбар нь PHP 5.2.x+ болон MySQL 5.0.4+-өөс дээшхи хувилбаруудад ажиллах бөгөөд үүний гол зорилго хурдтай, найдвартай ажиллахад чиглэгдсэн юм. Өмнөх 1.5.x хувилбартай харьцуулахад 22% орчим хурдан ажиллаж байгаа бөгөөд зэрэгцээ баазын хайлт ашигласнаар 11% илүү хурдан ажиллах боломжтой болж байгаа. Joomla! 1.5-д зориулсан компонентууд шууд ажиллахгүй хэдий ч багахан хэмжээний засварыг хандалтын түвшний хяналтанд тохируулан оруулснаар Joomla! 1.6-д нийцэж ажиллана. Нийцэж ажиллах нэмэлт байхгүй учраас Joomla! 1.0-д зориулсан нэмэлтүүд ажиллахгүй. Дизайн загварын хувьд бараг шууд тохирох байх гэж үзэж байна. Мэдээж одоогийн байгаа Хэсэг нь эхний шатны бүлэг, Бүлгүүд нь хоёр дахь шатны бүлэг болгон бүлгүүд, нийтлэлүүдийг хялбархнаар шилжүүлэх боломжтой байна. Удирдлагын самбарны дизайныг өөрчилсөн байдал Өмнөх хувилбартай харьцуулбал та хэдэн нь ч давхар бүлэг үүсгэж болно:
Шинээр бий болгосон Хандалтын түвшингийн хяналт нь 1. Та юу хийж болох 2. Та тухайн зүйлд юу хийж болох бүлэг тус бүрийн зөвшөөрлийг ялгаатай өгөх замаар удирдлагыг хялбар болгосон байна:
Та шинээр хэрэглэгчийн бүлэг үүсгэж болох болсон бөгөөд бүлэг тус бүрт янз бүрийн зөвшөөрөл өгнө. Нийтлэлийн үзүүлэлт хэсэгт бүлэг тус бүрийн зөвшөөрлүүдийг тохируулж болно:
Нэмэлтийн удирдлагын хэсэг:
Нэмэлтийн удирдлагын анхааруулгын хэсэгт таны анхаарвал зохих анхааруулга, алдаануудыг харуулна.
Таны суулгасан байгаа компонент, модулиудын шинэчлэл гарсан эсэхийг хялбар шалгаж болно. Холбоосыг автоматаар шилжүүлэх, холбох хэсгийн тохиргоо: Хогийн сав нь нэгдсэн нэг болсон:
Онцлох нийтлэлүүд хэсэг:
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2420 Сэтгэгдлүүд (11)
![]()
...
Бичсэн anaraa, May 22, 2010 бэта хугацаа нь дуусахаар монгол хэл рүү хөрвүүлэх үү? can hardly wait, үнэн саак features шинээр нэмэгдсэн байна штээ, нэг темплэйтээ хэдэн янзаар хуудас болгондоо ашиглах гэх мэт, бас хэрэглэгчдийн бүлгүүдийг үүсгэх гээд цоо шинэ зүйл нэмэгдэж... i am a total joomla convert now!!! and thanks for always pointing in the right direction, altansukh, much appreciated. can you please share one of the comments extensions on the sourceforge? амьдралд минь аварга том тус болох гээд л байна даа тэгвэл... thanks!!!!!!
...
Бичсэн sumiya, May 19, 2010
sain bainauu? neg yum asuuh gesen yum. yagaad http 500-n aldaa gardag yum bol. hed honogiin umnu zugeer baisan site. admin page deeree aldaa zaagaad bolohgui yum. olon udaa oroldoj uzsen.
medeellee shinechlehgui neleen hed honochihloo.. tuslaach. humuusee?
...
Бичсэн gg, May 16, 2010
www.n20.mn/administrator гэдгийн administartor гэдгийг яаж өөрчлөх вэ хэлээд өгөөч
...
Бичсэн HI, May 15, 2010
hi neg zuil huseh gesiin. Tanaih ene setgegdel bichih hesegiinhaa moduliig tatahaar tawij uguuch boloh bolwuu.
...
Бичсэн Sukh, May 05, 2010
Одоогоор 1.5-г 1.6 руу шилжүүлэх програм хийгдээгүй байгаа. Мэдээж хялбархан шилжүүлэх аргыг Үндсэн багийнхан гаргавал бид тайлбартайгаар хичээл болгож тавьна.
|


















бэта хугацаа нь дуусахаар монгол хэл рүү хөрвүүлэх үү? can hardly wait, үнэн саак features шинээр нэмэгдсэн байна штээ, нэг темплэйтээ хэдэн янзаар хуудас болгондоо ашиглах гэх мэт, бас хэрэглэгчдийн бүлгүүдийг үүсгэх гээд цоо шинэ зүйл нэмэгдэж... i am a total joomla convert now!!! and thanks for always pointing in the right direction, altansukh, much appreciated. can you please share one of the comments extensions on the sourceforge? амьдралд минь аварга том тус болох гээд л байна даа тэгвэл... thanks!!!!!!
