 Joomla! төслөөс Joomla 1.5.20 [senu takaa] хувилбарыг гаргалаа. Joomla! 1.5.19 хувилбар гараад 2 хонож байгаа боловч Joomla! 1.5.19 дээрх шинэчлэх багцуудын файлд аюулгүй байдлын засварууд дутуу орсон нь илэрсэн тул файлуудыг цэгцлэх үүднээс шинэ хувилбарыг гаргалаа. Ялангуяа 1.5.17-1.5.19 хувилбарт шинэчлэх багцанд файл ороогүй байсныг анхаарна уу. Та бүхэн өөрсдийн вэбсайтыг яаралтай шинэчилбэл зүйтэй. Мөн хэлний файлд орсон өөрчлөлтийг тусган Монгол хэлний файлуудыг шинэчлэн оруулсан болно.
Татан авах:
Шинэчлэх багц одоогоор гараагүй тул бүтэн багцаас дарж вэбсайтаа шинэчилнэ үү.
Joomla! 1.5.20 Монгол хувилбар:
Монгол хувилбар 2009 оны 9-р сарын 29-нд гарснаас хойш хэлний файлуудад цэгцгүй байсан болон буруу орчуулагдсан маш олон алдааг шалгаж зассан бөгөөд Joomla! 1.5.20 Монгол хувилбар нь цэгцтэй, оновчтой сайн хувилбар болсныг та бүхэнд дуулгахад таатай байна. Та Монгол хувилбарыг хэрэглэж байгаа бол доорхи холбоосуудаас татан аваарай. Англи хувилбарыг ашиглаж байгаа бол шинэчлэгдсэн хэлний багцуудыг суулгахаас гадна дээр байгаа холбоосоор Joomla!-гаа шинэчлээрэй. - Joomla! 1.5.20 Монгол хувилбарыг бүтнээр нь татах- Шинэчлэгдсэн хэлний багцуудыг татан авах (Шууд нэмээд дараад суулгаж болно)Хэрвээ та үндсэн дизайн загваруудаас өөрчилсөн бол шинэчлэхийн тулд нөөцөлж авна уу.
Joomla! Алдааны Баг Алдааны багийн хамт олны идэвх чармайлтын хүчээр мэдээллийг шалгах, асуудлыг засах, засваруудыг оруулах ажлууд хийгдсэн тул талархал илэрхийлье. Хэрвээ та ямар нэгэн асуудал олсон бол бидэнд мэдэгдэнэ үү.
Joomla! алдааны багт идэвтхтэй ажилласан гишүүд: Зохицуулагчид: Ian MacLennan ба Mark Dexter; Andrew Eddie, Ian MacLennan, Mark Dexter, Airton Torres, Artyom Bisyarin, Elin Waring, Marijke Stuivenberg, Matt Thomas, Omar Ramos.
Багийн шинэ гишүүд: Alain Rivest, Amy Stephen, Anja Hage, Artyom Bisyarin, Babs Gösgens, Beat, Bill Richardson, Bo Astrup, Brian Sullivan, Brian Teeman, Cristina Solana, Detlef Volmer, Duane Brown, Eduardo Diaz, Gobezu Sewu, Henrik Hussfelt, Jeremy Wilken, Joe Sonne, Manoel J. Silva, Marius van Rijnsoever, Mark W Bender, Nate Bohn, Nicholas Antimisiaris, Nicholas K. Dionysopoulos, Pierre Gazzola, Radek Suski, Rob Joyce, Robert Vining, Steven Littrell, Steven Trullinger, Troy Thomas Hall, Ulas ALKAN, Vicki Payne, Viet Hoang Vu, Waseem Sadiq, Yuval Maman.
 |