Joomla! 5 нас хүрлээ И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 5
МууМаш сайн 
Joomla! - Мэдээлэл
Бичсэн Алтансүх   
2010 оны 9-р сарын 01, Лхагва гариг, 09:32
joomla_logoОдоогоос 5 жилийн тэртээ 2005 оны 9-р сарын 1-нд Joomla! анх мэндэлж www.joomla.org вэбсайт олны хүртээл болжээ. Үүнээс өмнө Joomla гэдэг нэрийг хэн ч мэддэггүй, бараг сонсоогүй шахам байсан бол өдгөө дэлхий даяар төдийгүй манай Монгол улсад ч асар хурдацтай тархан шилдэг агуулгын удирдлагын систем гэдгээ харуулсан билээ.
Анх Joomla! вэбсайтыг эхлүүлэхээс өмнө "joomla" гэсэн түлхүүр үгээр Google дээр хайлт хийхэд дараахи байдалтай гарч байсан бол одоо та нэг хайгаад үзээрэй. Асар том ялгаа харагдах болно.
first_google
Joomla! нь ойролцоогоор дэлхийн бүх вэбсайтны 2.5%-д хэрэглэгдэж байгаа бөгөөд Apple, McDonalds, United Nations гэх мэт том том байгууллагууд ч хэрэглэж байгаа юм.
Joomla! нь аливаа бизнесийн байгууллагаас ангид, хараат бус, чөлөөт байдлаар хөгжүүлдэг бөгөөд ямар нэгэн дарга цэрэг, албан тушаал байхгүй хэдий ч мянга мянга сайн дурын хөгжүүлэгчид, хувь нэмрээ оруулдаг хүмүүсийн ачаар өндөр амжилтанд хүрчээ. Монгол улсад ч мөн адил олон сайн залуучуудын хүчээр бид нар Монгол хэл дээрээ энэхүү системийг хэрэглэж байгаа бөгөөд Монголын төр засгийн байгууллагуудын дийлэнх нь энэ системийн ачаар ард түмэнтэйгээ холбогдож байна. Олон шинэ вэб хөгжүүлэгчид энэ системийг ашиглан бизнесээ бүтээн байгуулж, шинэ шинэ вэбүүдийг төрүүлж байгааг харахад таатай байна.
Тун удахгүй Joomla! 1.6 системээ Монгол хэл дээрээ гаргах бөгөөд цаашид ч шинэ шинэ олон зүйлсийг та бүхэнд хүргэх болно.
Энэхүү системийг дэлгэрүүлэх, улам сайн болгон хөгжүүлэхэд хэрэглэгч та бүхэн бүгдээрээ идэвхтэй оролцсон бөгөөд та бүхний ачаар л ийм өндөр амжилтанд хүрсэн билээ. Баярлалаа!
Хөгжил дэвшлийн зүг урагшаа!

 

Сэтгэгдлүүд (10)Add Comment
...
Бичсэн Gerelt Dulguun, October 01, 2011
Hi, bugdeeree...
Oin bayriin mend hurgii...

Joomla 1.6 hediigeer orchuulagdaj heregleend garah be?
Bas Joomla 1.7 gartsii maadaa???

Please, Reply

Thank you
...
Бичсэн bayaraa, October 30, 2010
1.6 хэдийгээр монгол хэл дээр гарах вэ?
...
Бичсэн N.Bayar.com, September 15, 2010
Joomla-г Монголд хөгжүүлэх үйлсэнд ихээнхэн хувь нэмэр оруулж буй та бүхэнд талархалаа илэхийлье. Үүн дээрээс бас нэг зүйл нэмж хэлмээр байна forum.asuultserver.com хэлэлцүүлэгт Joomla-г сурах хамгийн том хэлэлцүүлэг мэдээлэл байдаг гэдэгт хэн ч маргахгүй байх. Тэнд мэддэг бүхнээ хуваалцаж байсан developer-уудад талархал илэхрийлэх хэрэгтэй байх. Тэндээс надаас эхлээд олон ч developer-ууд Joomla-г суралцсан байх. Thank you Joomla!
...
Бичсэн P12, September 15, 2010
Bayarlala joomla. Joomla b.hgvi b.san bol www.nfde.mn site b.hgvi b.h b.laa
...
Бичсэн ss, September 08, 2010
joomlagiin delhiin bolon mongolin buh bagad bayr hurgey ta buhnii nur ih hutulmuruur bid unuudur mongolchuddaa heregtei medeeleliig hurgej bna
...
Бичсэн fh, September 04, 2010
dhgfhfghfghfghfghfd
...
Бичсэн jo, September 04, 2010
ojiopjiojlkjlkjlk
...
Бичсэн Bayarhuu, September 04, 2010
Юуны өмнө Жуумла гийнхан 5 нас хүрж байгаад нь баяр хүргэе. Энэ дашрамд Н20.мн ий залуусд ч бас талархаж явдагаа илэрхийлэе. Өшөө илүү жуумла тай холбоотой зүйлсүүд тавиарай. Аа бас тийн Алтансүх ахаа та жуумла ийн хамгаалалтын компонент, плуг ин уудын тааларх мэдээлэл оруулж өгөөч.
...
Бичсэн anduk, September 03, 2010
WoW Joomla маань байгаагүй бол ч Download.mn Gamez.mn link.mn luunz.com гээл зөндөө site байхгүй байх байсаншт тэ тиймээс joomla гийхан үнэхээр буянтай хүмүүс шүү smilies/cheesy.gif Бас N20-ынхон эх хэлнээ орчуулж өгдөг бүүр буянтай хүмүүс шүү smilies/grin.gif
...
Бичсэн Sukh, September 02, 2010
Joomla!-гийнхан холбоосыг энд тавьлаа: http://community.joomla.org/bl...k-you.html
Сэтгэгдэл бичих

busy