|
Joomla! 1.5.21 шинэчилсэн хувилбар гарлаа |
|
|
Joomla! -
Мэдээлэл
|
|
Бичсэн Алтансүх
|
|
2010 оны 10-р сарын 11, Даваа гариг, 22:29 |
 Joomla! төслөөс Joomla 1.5.21 [senu takaa ama wepulai] хувилбарыг гаргалаа. Joomla! 1.5.20 дээр илэрсэн аюулгүй байдлын засварыг оруулсан болно. Та бүхэн өөрсдийн вэбсайтыг яаралтай шинэчилбэл зүйтэй. Дэлгэрэнгүй мэдээллээс татах холбоосыг үзнэ үү.
Татан авах:
Шинэчлэх багц одоогоор гараагүй тул бүтэн багцаас дарж вэбсайтаа шинэчилнэ үү.
Joomla! 1.5.21 Монгол хувилбар:
Монгол хувилбар 2009 оны 9-р сарын 29-нд гарснаас хойш хэлний файлуудад цэгцгүй байсан болон буруу орчуулагдсан маш олон алдааг шалгаж зассан бөгөөд Joomla! 1.5.21 Монгол хувилбар нь цэгцтэй, оновчтой сайн хувилбар болсныг та бүхэнд дуулгахад таатай байна. Та Монгол хувилбарыг хэрэглэж байгаа бол доорхи холбоосуудаас татан аваарай. Англи хувилбарыг ашиглаж байгаа бол шинэчлэгдсэн хэлний багцуудыг суулгахаас гадна дээр байгаа холбоосоор Joomla!-гаа шинэчлээрэй. - Joomla! 1.5.21 Монгол хувилбарыг бүтнээр нь татах- Шинэчлэгдсэн хэлний багцуудыг татан авах (Шууд нэмээд дараад суулгаж болно)Хэрвээ та үндсэн дизайн загваруудаас өөрчилсөн бол шинэчлэхийн тулд нөөцөлж авна уу.
Joomla! Алдааны Баг Алдааны багийн хамт олны идэвх чармайлтын хүчээр мэдээллийг шалгах, асуудлыг засах, засваруудыг оруулах ажлууд хийгдсэн тул талархал илэрхийлье. Хэрвээ та ямар нэгэн асуудал олсон бол бидэнд мэдэгдэнэ үү.
Joomla! алдааны багт идэвтхтэй ажилласан гишүүд: Alan Langford, Claire Mandville, Ian MacLenn, Jason Kendall, Marijke Stuivenberg, Mark Dexter, Omar Ramos, Pierre Gazzola and Sam Moffatt.
 |
yaj computer deeree suulgadag yum be yaj ehleh uu zip file baina shdee zadlaad exe. file gej baihgui yum baina shdee zip tataj awaad zadlaad tegeed yahaa meddegguiee ho