| Joomla! 1.5.8 шинэчилсэн хувилбар гарлаа |
|
| Joomla! - Мэдээлэл |
| Бичсэн Алтансүх |
| 2008 оны 11-р сарын 11, Мягмар гариг, 22:53 |
|
Joomla! 1.5.7 хувилбар 9-р сарын 9-нд гарснаас хойш хоёр сарын дараа гарч байгаа энэ шинэ хувилбарын зорилго нь Joomla! сонирхон хэрэглэгчдэд үргэлж сүүлийн үеийн шинэлэг, найдвартай систем хүргэхэд оршиж байгаа бөгөөд өмнөх хувилбар шиг ноцтой асуудал гараагүй байна.
Та Joomla!-г сонирхон хэрэглэж байгаа бол байнга сүүлийн хувилбар руу шинэчлэж ажиллахыг санал болгож байна. Энэ хувилбарын хувьд онц ноцтой аюулгүй байдлын эрсдлийг шийдээгүй ч гэсэн олон жижиг засвар орсон бөгөөд Монголд хэрэглэж байгаа бидний хувьд чухал жижиг засварууд байгаа болно. Та Joomla! АУС эсвэл Joomla! Mongolia хувилбарыг татан авахыг хүсвэл Нүүдэлчид 2.0 вэбсайтны нүүр хуудсан дахь холбоосыг ашиглана уу.
Мөн Joomla! 1.5.8 хувилбарт тохирох Монгол хэлний багцыг ЭНДЭЭС татан авч болно.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 3346 Сэтгэгдлүүд (0)
![]() |






