Joomla! 1.5.7 шинэчилсэн хувилбар гарлаа И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Joomla! - Мэдээлэл
Бичсэн Алтансүх   
2008 оны 9-р сарын 12, Баасан гариг, 10:57

joomla_logoJoomla! Агуулгын Удирдлагын Систем (АУС)-ийн шинэчилсэн 1.5.7 хувилбар гарлаа. Энэ хувилбарт нэг ноцтой аюулгүй байдлын засвар, нилээн хэдэн засварууд орсон бөгөөд төслийн багийнхан та бүхнийг өөрсдийн вэбсайтыг нэн даруй шинэчилж байхыг санал болгож байна. Үүний өмнөх 1.5.6 хувилбар дээр гэхэд админий нууц үгийг шууд өөрчилчихдөг алдааг засч байсан билээ.

Joomla! АУС нь мянга мянган вэбсайтд түгээмэл хэрэглэгдэж байгаа чөлөөт бөгөөд нээлттэй эхийн програм хангамж билээ. Joomla!-гийн бусдаас ялгарах гол давуу тал гэвэл суулгах, хэрэглэхэд хялбар, аюулгүй байдлыг боломжийн хангасан, маш олон төрлийн нэмэлт компонентууд үнэгүй олддог бөгөөд шинээр дизайн загвар оруулан хөгжүүлэх боломж сайн байдаг зэрэг юм. Сүүлийн 2 жил дараалан хамгийн шилдэг АУС-р тодорсон энэхүү системийг Монголд хөгжүүлэн дэлгэрүүлэх ажлыг гардан гүйцэтгэж байгаа бидний хувьд одоогоор Joomla! 1.5-н орчуулгыг олон нийтэд хүргэхээр шургуу ажиллаж байна.

Сэтгэгдлүүд (1)Add Comment
...
Бичсэн gantuya, September 12, 2008
Joomla neeree hereglehed amarhan yum baina lee smilies/wink.gif
Сэтгэгдэл бичих

busy