Бид Joomla! 1.5.x хувилбарын албан ёсны орчуулгын багаар сонгогдлоо И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 16
МууМаш сайн 
Joomla! - Мэдээлэл
Бичсэн Алтансүх   
2009 оны 2-р сарын 03, Мягмар гариг, 12:15
joomla_logo_sloganБидний Joomla! Агуулгын Удирдлагын Системд оруулж буй хүчин зүтгэлийг үнэлж Joomla! үндсэн багийнхан Нүүдэлчид 2.0 багийнхан хамтран ажиллаж Joomla!-г бүрэн хэмжээгээр нь Монгол хэл дээр хөрвүүлэх ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлэн манай багийг сонгон олон улсуудын орчуулагчдын багуудын нэг болгосон баяртай мэдээ байна. Үүний үр дүнд Joomla! нэр болон лого-г өөрийн вэбсайтд тавих, Joomla! орчуулагчдын багийн логог тавих эрхийг Нүүдэлчид 2.0 вэбсайт авлаа.

joomla_transteam_smЭнэ нь зөвхөн бидний ажил бус Joomla!-г сонирхон хэрэглэж байгаа олон хүмүүсийн ач гавъяа бөгөөд Монголд Joomla!-г дэлгэрүүлэн хөгжүүлэн бүгдээрээ хамтран ажиллана гэж итгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллээс бидний 2009 онд болон цаашид юу бүтээхээр зорьж буй талаар уншина уу.
Joomla!-гийн http://community.joomla.org/translations.html хуудсаас та бүхэн Joomla!-г орчуулан олон улсуудад ажиллаж байгаа орчуулгын багуудын талаарх мэдээллийг авч болно. Манай орчуулах төслийн http://joomlacode.org/gf/project/joom15_mn/frs/ хуудаснаас болон http://extensions.joomla.org/extensions/languages/translations-for-joomla/6045/details бидний гаргасан хэлний файлуудын хамгийн сүүлийн хувилбарыг байнга авч ашиглаж болно. Хэлний файлууд, тэдгээрийн тохиргоо нь бүгд Joomla! багийн албан ёсны зөвшөөрөл, лицензийн мэдээллийг агуулсан бөгөөд эдгээрийг өөрчлөхгүйгээр нээлттэй эхийн зарчмыг хүндэтгэн хэрэглэж заншихыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Энд нэгэн зүйлийг дурдахад Joomla! нэр болон лого, таних тэмдгийг хэрэглэх эрхийг Joomla!-гийн албан ёсны төлөөлөгч болох OpenSource Matters (http://opensourcematters.org) эзэмшин удирддаг бөгөөд бидний хувьд хамтран ажиллаж байгаагийн хувьд хязгаарлагдмал лицензийг авсан болно.  Монгол хэл дээрх орчуулгыг бид хариуцан гаргах бөгөөд бусад талаар ямар нэг төлөөлөл, холбоо байхгүй гэдгийг вэбсайтны доод хэсгийн мэдээллээс үзнэ үү. Зөвхөн OpenSourceMatters нь Joomla!-г төлөөлөн шийдвэр гаргадаг болно. Холбогдох вэбсайтуудаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Joomla! нэрийг Жуумла, Жүүмла гэх орчуулах нь зохисгүй бөгөөд логог янз бүрээр өөрчлөн хэрэглэхийг мөн хориглодог байна.

Хамгийн эхний чухал ажил бол Joomla! 1.5 хувилбарыг бүрнээр нь Монгол хэлнээ орчуулах ажил бөгөөд дараахи хэсгүүд болно:
  • Joomla! нүүр хэсэг буюу Site Front-End орчуулга
    Энэ ажил сайн явж байгаа бөгөөд одоогийн байдлаар Joomla! 1.5.9 хувилбарт бүрэн тохирохоор орчуулан тавьсан байгаа болно.
  • Joomla! суулгацын орчуулга
    Суулгацын хэсгийг бүрэн орчуулан гаргасан бөгөөд Joomlacode төслийн хуудсан дээр тавилаа. Joomla!-г суулгахдаа оруулж болдог жишээ мэдээллийг (Sample data) орчуулах ажил явагдаж байгаа бөгөөд Joomla!-гийн үндсэн багцад оруулах ажлыг бид Joomla! албан ёсны багийнхантай хамтран гүйцэтгэх болно.
  • Joomla! удирдлагын самбар
    Одоогоор 20% ахицтай явж байгаа энэхүү ажил дээр 2-р сараас эрчимтэй ажиллах бөгөөд олон хүмүүс хувь нэмрээ оруулж байгааг хэлэхэд таатай байна. Бидэнтэй хамтран ажилладаг төрийн болон олон улсын байгууллагууд энэ ажилд чухал нөлөө үзүүлж байгааг хэлэхэд таатай байна.
Дараа дараагийн ээлжинд Joomla!-гийн түгээмэл хэрэглэгддэг, чөлөөт нээлттэй эхийн компонентуудаас хэлэлцүүлэг, зургийн цомог зэргийг олон нийтэд хүргэх хэрэгтэй гэж үзэж байна. Энэ ажлуудад туслах, хамтран ажиллах хүмүүсийг чөлөөтэй урьж байна.

2009 ондоо бусад олон нийтэд хандсан нээлттэй арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд эдгээрт идэвхтэй оролцож Joomla!-г Монголд дэлгэрүүлэх ажилд хувь нэмрээ оруулахыг та бүхнээс хүсч байна.

Та бүхний санал сэтгэгдлийг хүлээн авч ярилцаж байх болно.
Сэтгэгдлүүд (7)Add Comment
...
Бичсэн enkh, September 14, 2009
Амжилт хүсье!
Site, Installation хэсгийн орчуулга байх шиг байна. Admin хэсгийн орчуулгыг хийж байгаа юу?
...
Бичсэн Грийт Админ, May 10, 2009
Оогийд зөвлөхөд ФТП гэж про байна. Тэр прогоор клиэнт компютерээсээ сэрвэр лүүгээ зөөдөг юм. Мэдээж эрх нтрийг нь авна гэдгээ мэдэж байгаа байх.
...
Бичсэн gichiihen, May 09, 2009
ee ulun baagiinuud oorsdiigoo alban esnii orchuulagchid gj baigaamuu teneg hyn ch orchuulchii shde belen text orchuulah tiim hetsyy yum uu hehehe alban esnii gechijee zail alnuudaa joomlaagaas oor yum mddii muu
...
Бичсэн Oogii, March 12, 2009
Ta buhend ene udriin mendiig hurgie.Joomla ih taalagdlaa.Suulgaj uzlee./localhost-oor/
Gehdee odoo web server deer /host/ yaj suulgah we? Localhostoor hugjuulsen joomlag hostruu yaj zuudg um bol? ene tuhai delgerengui medeelel saihan l bn. za ta bihnii ajild ulam iluu ih amjiltiig husie.
Bayarlalaa
...
Бичсэн Алмас, February 11, 2009
Өө сая л мэдлээ. Орчуулгад оролцохдоо яаж оролцох вэ? Шууд веб интерфэис байгаа юу? Ганц нэг үг орчуулбал...
...
Бичсэн Guest1, February 07, 2009
Нүүдэлчид 2.0 багийханд амжилт хүсье! smilies/smiley.gif
...
Бичсэн Нинж, February 03, 2009
Өө! Баяр хүргэе!
Сэтгэгдэл бичих

busy