| Joomla! SEO буюу Хайлтын Системд Нийцтэй Тохиргоо хийх |
|
| Joomla! - Хичээлүүд |
| Бичсэн Алтансүх |
| 2010 оны 3-р сарын 07, Ням гариг, 22:42 |
Та бүхэн анзаарч харсан бол манай вэбсайт нь Joomla! АУС ашиглаж байгаа хирнээ холбоосууд нь http://www.n20.mn/joomla/tutorial/60-how-to-install-joomla-15x.html гэх мэтээр харагдаж байгаа биз. Энэ бол Search Engine Optimization буюу Хайлтын Системд Нийцтэй Тохиргоо хийсний үр дүн юм. Үүнийг зөв хийж чадсанаар таны вэбсайтын холбоосууд энгийн харагдаж, улмаар Google гэх мэт хайлтын системүүдэд өндөр үнэлгээ авах амжилтын эхлэл болно.Joomla! 1.5 хувилбар дээр Хайлтын системд нийцтэй тохиргоо эрс сайжирсан бөгөөд та бараг илүү юм суулгалгүйгээр нилээн сайн тохиргоо хийх боломжтой болсон. 1.5 хувилбар дээр:
Joomla!-гийн удирдлагын самбар дээр үндсэн тохиргооны хэсэгт дараахи тохиргоонууд байх бөгөөд тохиргоо хийгээгүй байхад таны холбоос жишээ нь /index.php?option=com_content&view=article&id=5:joomla-license-guidelines&catid=25:the-project&Itemid=2 байдлаар харагдана.
![]() Нийтлэлүүдийнх арай богино байдаг бөгөөд Нүүр хуудсанд харагдах нийтлэлүүдийнх компонент, бүлгийн хамт бүүр урт болж харагддаг. Та Хайлтын Системд Нийцтэй Тохиргоог (Search Engine Friendly - SEF) хоёр янзаар хийж болно. Үүнд:
АНХААР: Эдгээр тохиргоо нь таны вэбсайт болон нэмэлт компонентуудын ажиллагаанд нөлөөлж болох учраас та маш болгоомжтой хийвэл зохистой. Шинээр бүтээж байгаа вэбсайт дээр туршвал зохистой бөгөөд энэ тохиргооноос шалтгаалан гарах үр дагаврыг зөвхөн та өөрөө л хариуцах болно. Windows дээр WAMPServer дээр туршилтын вэбсайт дээр үүнийг хийх шаардлагагүй. Та вэбсайтаа сервер рүү оруулсны дараа туршвал зүгээр. Таны сервер Apache Mod_Rewrite дэмждэг болон .htaccess файл ашиглах боломжтой эсэхийг вэб сервер хариуцсан админаасаа сайтар лавлаарай. .htaccess файлыг буруу оруулснаас HTTP500 алдаа гаран таны вэбсайт бүрэн ажиллагаагүй болж болзошгүй анхаарна уу.
Хэрвээ Joomla! болон SEO тохиргоо бүрэн дэмждэг сервер сонирхож байвал http://www.e-nomads.com вэбсайт руу зочилно уу.
1. Apache Mod_Rewrite ашиглалгүйгээр SEF тохиргоо хийхJoomla! Удирдлагын самбар руугаа нэвтрэн ороод Үндсэн Тохиргоо хэсэгт орно. Баруун дээд хэсэгт SEO тохиргоо гэсэн тохиргоонууд байх бөгөөд хэрвээ Apache mod_rewrite ашиглалгүйгээр SEF идэвхжүүлэх гэж байгаа бол дараахи байдлаар тохируулаад Хадгалах товчийг дарна.
Тохиргоог хадгалсны дараа үндсэн вэбсайт руугаа ороод дахин ачаалахад түрүүний жишээнд үзүүлсэн холбоос /index.php/joomla-license байдалтай болсон байна. Компонентын нэр, нийтлэлийн дугаар нь холбоосноос устсан мэт харагдаж байгаа боловч үнэндээ бол цаанаа байж л байгаа. Joomla!-гийн үндсэн систем нь тохиргоог автоматаар хийж байгаа юм. Энэ тохиргоог зөв ажиллуулахын тулд та өөрийн нийтлэлийн "Товч латин гарчиг"-ийг англи үгээр бөглөсөн байвал зөв ажиллахыг анхаарна уу. 2. Apache Mod_Rewrite ашиглан SEF тохиргоо хийхИхэнх вэб серверүүд нь Apache mod_rewrite дэмждэг бөгөөд үүнийг ашиглан SEF холбоос идэвхжүүлэхдээ та дараахи алхмуудаар хийнэ.
Та тохиргоонууд зөв хийсэн бол таны холбоосууд жишээ нь /joomla-license.html эсвэл /frontpage.html байдалтай болно. Мэдээж та янз бүрийн компонент суулгасан бол тэдгээрийн холбоосууд зөв ажиллаж байгаа эсэхийг сайтар шалгаарай. Ямар нэгэн асуудал гарвал мэдээж тохиргоогоо буцаах хэрэгтэй бөгөөд 1-р аргаар туршиж үзэх хэрэгтэй. Үүний тулд энэхүү 2-р аргаар хийсэн үйлдлүүдээ бүгдийг буцаах хэрэгтэй гэдгийг анхаарна уу. Хэрвээ .htaccess файл олдохгүй байвал таны сервер дээр энэ файлыг автоматаар нуудаг байхаар тохируулсан гэсэн үг. Энэ тохиолдолд серверийн админтайгаа холбогдон тусламж авахаас өөр арга байхгүй. Ийм ч учраас үүнийг хийхээс өмнө админаасаа зөвлөмж авахыг зөвлөсөн билээ. Эдгээр тохиргоо амжилттай хийгдсэн нөхцөлд өөр нэгэн давуу тал байдаг нь таны вэбсайт хакердуулахаас хамгаалах тохиргоо .htaccess файлд байдаг бөгөөд үүнийг та давхар идэвхжүүлж байгаа юм. Мэдээж та вэбсайтаа шинээр Joomla! дээр бүтээж байгаа бол Joomla! АУС-ийг бүрэн дэмждэг серверийн талаарх мэдээллийг http://www.e-nomads.com вэбсайтаас авна уу. Та бүхэнд амжилт хүсье.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 4024 Сэтгэгдлүүд (23)
![]()
...
Бичсэн mgl, July 09, 2011
Мөнхнасантай адил зүйл асуух гэсэн юм. нэг бааз дээрх гиүщшүүдийн мэдээллийг 2 сайтад ашиглах гээд мэддэггүй. 1 хост дээр байгаа баазууд юм.
...
Бичсэн Мөнхнасан, February 11, 2011
1. Үндсэн хуудас (http://www.mysite.mn)
2. Хоёрдахь хуудас (http://www.mysite.mn/car) 3. Гуравдахь хуудас (http://www.mysite.mn/game) энэ гурав дундаа нэг баазтайгаар яаж зохицуулдаг вэ? Үндсэн сайт-д ашиглаж байгаа баазаа л нөгөө 2-т нь ашиглах гээд байгаа юм л даа...
...
Бичсэн batuk, January 25, 2011
sainuu n20-nhoon bi 1 sait hiij bgaa yumldaa ter saitiinhaa huudac buriinhni source code iig joomla system dereesee harah bolobjmoi yu
bolomjt bol ter source coduudaa tusd n 1 foldert hiigeed daraa n ter totroosoo aguulga bas busad yumnuudaa oorchloh bolomjtoi yu helj ogch tuslaach
...
Бичсэн Sonic, January 23, 2011
1-р нь тохируулах, mode_rewrite ашиглах 2-ын аль сайн юм давуу тал нтр байгаа юу надаа туслаач pls pls pls pls
...
Бичсэн joomla-sonirhogch, September 24, 2010
sain baitsgaanau? nadad neg tus bolooch bi joomla.15.8 xuwilbariig ashiglasin tegsen chine VirtueMart-n suulin xuwilbariig suulgah geed boloxguin, servert huulahad aldaa garlaa geed ogt suuhgui ymaa
yaahu? medeh xun bwal tus bolooch adminaa !!!!!
...
Бичсэн Zul, August 04, 2010
интернет хөтөч дээр яаж сайтынхаа нэрийг гаргах вэ? минийх тухайн уншиж байгаа өгүүллэгийн эсвэл катигорийн нэр гараад байх юм?
...
Бичсэн light_0113, May 24, 2010
Сайн байна уу? Сайтын нүүр хуудаснаас өөр цэс рүү хандахаар 403 гэсэн алдаа гараад байх юм. Энэ юунаас үүдэлтэй алдаа юм болоо...
...
Бичсэн Sukh, April 30, 2010
Daki:
Template-niixee CSS file-iig zasax xeregtei dee. Template muuxan xiisen esvel zarim neg module-iin CSS-ees ch bolj magadgui. Xervee Internet Explorer 6 geed boloxgui baigaa bol sanaa zovoltgui. IE6-iig shuud automataar xayaj baigaa. Web deeree Firefox-oor uzeerei geed bichig naachixgui yu xo
...
Бичсэн Daki, April 30, 2010
Joomla 1.5.15 дээр хийгдсэн сайт Internet explorer дээр алдаатай гараад байна харин Firefox дээр зүгээр үүнийг яаж шийдэх вэ? Help me SOS
...
Бичсэн tsogt, April 03, 2010
www.boygj.com site d dajgui goe goe template nuud bdiishd. www.thepiratebay.org site nd torrent oor buur olon hamgiin dajgui gesen template nuud bj bgaa.
...
Бичсэн zolboo, March 27, 2010
bodood bsan chin zugeer www.n20.mn/index.php gej bgad page source (ctrl+U) daraad harchihaa source ni bga kkkk
...
Бичсэн zolboo, March 27, 2010
eesh humuusee ene medee huulj boldoggui chin zugeer l neg script bdag shuud dee... google-deed index.php dree bairshuulchihad havaska shde ho...
...
Бичсэн Tyka, March 22, 2010
OO neeree neg yom martchij Bi JOOMLA zagvar hiij chadna
Bas ter oorsdoo zagvar hiih gej oroldood baigaa humuust handaj helehed unen hetsuu ajil eemr hiigeed surchlaa gej ongiroh hereggui bi ch bas chadna tehdee neeh goy boldoggui yom MONSTERTEMPLATE ROCKETTHEME ntr ees template NINJA daj avsan n deer baidiin ilyy goy goy template uudtei za teed BUU SHANTAR ZUTGEED L BAI ![]() ![]() ![]() ![]() ![]() za adminaa zaaval send me HTML B neeree 3sarin 20nd ochii gej bodood ochtol olsongui lol![]()
...
Бичсэн Tyka, March 22, 2010
Hey N20 Adminaa Neg yom guiyaa b bas adilhan joomla sitetai hun www.astro.it.mn teed barag belen bolchloo chi nadaa ene COPY doj boldoggui HTML ee ogchooch teguul b oroo sitedaa hiichnee tehuu
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. oor handaarai PLS ![]() ![]() ![]() ![]() Tanaih manaih 2 adilhan component olontoi yom bna hehe![]() ![]()
...
Бичсэн No, March 19, 2010
Хөөе сайтаас хуулуулж болдоггүй кодоо өгөөч тэгэх үү
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. луу тэгэх үү
...
Бичсэн Sukh, March 16, 2010
1. Unegui zagvar baigaa: http://www.n20.mn/joomla/tutor...lates.html
2. Zagvar zoxiox, module bichix ni nileen nuser ajillagaa ixtei. Chi PHP5 xir sain medex ve? MVC zagvarchlal medex uu?
...
Бичсэн Зочин нь байнаа, March 16, 2010
Сайн уу n20 -ийнхон. Би жүүмла оролдож эхлээд удаагүй л дээ. Бага багаар сурж л байна.
Надад 2 асуулт байнаа. 1. Үнэгүй загваруудтай сайт байдаг уу? Нэтээс хайлаа, загвар байна. Гэхдээ сэтгэлд нийцэх загвар алгаа. 2. Өөрийн хүссэн загвараа яаж зохиодог юм бэ? Бас Module яаж бичдэг юм бэ?
...
Бичсэн zolboo, March 09, 2010
sain uu ene medeelel-g oruulsan bayarlalaa... contact -aas mail ilgeeheer yamar ilgeemj mail hayag ruu min irdeggui ee... tegsen hernee tanii mail ilgeegdsend bayarlalaa geed baih ym... ene yamar tohirgoo hiih estoi ve?
... Бичсэн hosoo, March 09, 2010
shan medee bna... Oird ta hed yg ene hicheeleeree medeelel oruulaagui...Tsaashid uuniigee erchimtei ybuulaarai gej huseh bna... Bi joomla deer neg site oroldood bgaa ym...Tegeed ternii Main menu gesen moduliin neriig ni soliod krilleer bichiheer dotorh tsesnuud ni zambaraagui bolchood bh ym....Ene yundaa bna ve...Nadad tuslana gedegt itegj bna...
|





Та бүхэн анзаарч харсан бол манай вэбсайт нь Joomla! АУС ашиглаж байгаа хирнээ холбоосууд нь http://www.n20.mn/joomla/tutorial/60-how-to-install-joomla-15x.html гэх мэтээр харагдаж байгаа биз. Энэ бол Search Engine Optimization буюу Хайлтын Системд Нийцтэй Тохиргоо хийсний үр дүн юм. Үүнийг зөв хийж чадсанаар таны вэбсайтын холбоосууд энгийн харагдаж, улмаар Google гэх мэт хайлтын системүүдэд өндөр үнэлгээ авах амжилтын эхлэл болно.







