Joomla! 1.0.x вэбсайт яаж Joomla! 1.5 руу шилжүүлэх вэ? И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 12
МууМаш сайн 
Joomla! - Хичээлүүд
Бичсэн Алтансүх   
2009 оны 4-р сарын 05, Ням гариг, 15:36
01_joomla_logoТа өөрийн вэбсайтаа Joomla! 1.0.x хувилбар эсвэл Joomla! Mongolia 1.1 хувилбар ашиглан бүтээсэн бол одоо хамгийн сүүлийн шинэ Joomla! 1.5 хувилбар руу шинэчлэн шилжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна. Та шилжүүлэхийн тулд нилээн зүйлийг шинээр бүтээх, суулгах, тохируулах шаардлагатай бол вэбсайтынхаа гол цөм болох мэдээллийн баазаа буюу мэдээллүүдээ шилжүүлэх боломжтой юм.

Анхаарах зүйлс
Вэбсайтаа шилжүүлж эхлэхийн юун түрүүнд та өөрийн Joomla! 1.0.x вэбсайтын нөөц хуулбарыг хийж авахыг зөвлөж байна.

Та дараахи мэдээллүүдийг шилжүүлж болно:
  • Вэбсайтын нийтлэлүүд
  • Хэсгүүд (Sections) ба Бүлгүүд (Categories)
  • Цэс, цэсний холбооснууд
  • Бүртгэлтэй хэрэглэгчид
  • Түгээмэл компонентуудтай холбоотой мэдээлэл (DOCMan, Joom!Fish, EventList, VirtueMart, Podcast, Fireboard, Seyret)
Харин компонентууд, модулиуд, мамбот болон дизайн загвар (template)-ууд Joomla! 1.5 руу шилжихгүй учир та энэ бүгдийг 1.5-д зориулсан хувилбарыг олж суулган тохируулах, шинээр бүтээх хэрэгтэй болно гэдгийг анхаарна уу.

Joomla! 1.0.x-оос мэдээллээ татаж авах
1. Та шилжүүлэхийн тулд Migrator компонентыг http://joomlacode.org/gf/project/pasamioprojects/frs/?action=FrsReleaseBrowse&frs_package_id=2588 хаягаар орж хамгийн сүүлийн хувилбар (одоогоор 1.2 хувилбар)-ыг татан авч Joomla! 1.0.x дээрээ суулгана.

2. Компонент цэснээс Migrator-г сонгож нээнэ. Та дээр дурдсан компонентуудын аль нэгийг хэрэглэж байгаа бол, мөн эдгээр компонентуудын мэдээллээ шилжүүлэхийг хүсвэл Migrator-т зориулсан нэмэлтийг http://extensions.joomla.org/extensions/extension-specific/migrator-extensions хаягаас татан авч Migrator компонент дотор Add 3rd Party Migrators хэсэгт орж суулгана.

3. Ингээд мэдээллээ шилжүүлэхэд бэлэн болсон бол Create Migration SQL File хэсэгт орно. Тухайн хэсэгт шилжүүлэх мэдээллийн баазын хүснэгтүүдээ (бүгдийг нь сонгож болох) сонгоод Start Migration товчийг дарна.
01_migrator

4. Migrator компонент автоматаар бүх хүснэгтийг шалгаад мэдээллүүдийг нь нэгтгэн SQL файлд хадгалаад дараах дэлгэц гарна. Та Download буюу татах холбоосоор орж зохих SQL файлаа татан авч өөрийн компьтерт хадгална.
02_migrator2

03_migrator3

Joomla! 1.5-д мэдээллээ оруулах
Та Joomla! 1.5-ийг суулгах хичээлийг манай http://www.n20.mn/joomla/tutorials/60-how-to-install-joomla-15x.html хичээлээс сонирхоорой. Гэхдээ Joomla! 1.5 суулгах хамгийн сүүлийн 6-р алхам буюу Main configuration хэсэгт эхний алхамд үүсгэсэн SQL файлаа ашиглан мэдээллээ оруулна.

1. Та Joomla! 1.5 суулгах явцыг эхлүүлээд Main Configuration буюу Үндсэн Тохиргоо цонх хүртэл явна. Тэгээд дараахи зурагт үзүүлсний дагуу 1. Шилжүүлэх програмыг дуудах сонголтыг сонгоно. 2. Хуучин хүснэгтний угтвар хэсэгт хуучин вэбсайтныхаа мэдээллийн баазын хүснэгтийн угтварыг оруулна. Ихэнх тохиолдолд "jos_" байдаг. 3. Хуучин сайтны кодчлол сонголтоос "utf-8" буюу Unicode кодчлолыг сонгосноор Жуумла! Монгол хувилбарыг мэдээлэл алдаагүй орох болно. 4. Шилжүүлэх програм сонголтонд эхний алхамд өөрийн компьютерт татан хадгалсан SQL файлаа сонгоно. Дээрх бүгдийг тохируулсны дараа Серверт оруулан ажиллуулах товчийг дарна.

Шилжүүлэлт амжилттай болоод дараахи дэлгэц гарна.
05_j15_migrate_success

Үүний дараа Joomla! 1.5 вэбсайтынхаа нэр, админы нууц үгийг оруулаад суулгаж дуусгана. Энэ хичээл бол мэдээж шилжүүлэх их ажлын зөвхөн эхлэл хэдий ч та бид бүгдээрээ Нүүдэлчид 2.0 вэбсайтаараа дамжуулан олон сайхан вэбсайт бүтээнэ гэж найдаж байна. Та бүгдэд амжилт хүсье.
Сэтгэгдлүүд (9)Add Comment
...
Бичсэн Tuya, June 16, 2010
admin hesegee yaj mgl bolgoh vee? SITE MENU Component geh metiig
...
Бичсэн sonic, May 05, 2010
Warning: include_once(/home/leader/public_html/includes/sef.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home/leader/public_html/administrator/components/com_migrator/plugins/backlink_migration.php on line 75 bicheg garaad bna yaah uu
help me nootsoh gesen chin
...
Бичсэн Sukh, February 02, 2010
Migration ашиглахад MySQL бааз дээр collation-г нь utf8_unicode_ci гэх мэт phpmyadmin-ний Operation хэсгээр ороод баазаа анх үүсгэхдээ бас тэрийг нь unicode гээд тохируулах хэрэгтэй.

Хуучин бааз дээрээ ч гэсэн utf8_unicode_ci гэж тааруулчихаад Export хийвэл зүйтэй.
...
Бичсэн Sukh, January 31, 2010
1. RAR file yamarch server deer zadraxgui. Zovxon .ZIP, .TAR, .GZ esvel .TAR.GZ file-uudiig zadalj boldog. Xervee .ZIP file zadraxgui baigaa bol tanai host server chini demjdeggui gesen ug.

Joomla-d toxirson hosting sonirxoj baigaa bol http://www.e-nomads.com xayagaar uzeerei. CPanel deer ZIP zadaldag File manager baigaa.

2. Joomla! 1.0 ni Mambo-goos garaltai code-toi baisan bol Joomla! 1.5-iig Joomla-giinxan tsoo shineer bugdiig ni bichsen yum.
...
Бичсэн Erkhemee, January 31, 2010
hi! joomla 1.0 , joomla 1.5 2 yuugaaraa oor yum boloo helpsmilies/smiley.gif
...
Бичсэн nyamka, January 31, 2010
host deeree yaj arhiwlasan site aa zadlah be? web site arhiwlaad hostryy rar, zip 2 oor huulsan ch ali ali ni zadrahgui bn yaj zadlah be tyslaarai manaihaaaan
...
Бичсэн bat, January 25, 2010
Migration-ийг ашиглахаар крилл үсгүүд нь шинэ сайт дээр хэвийн гарахгүй байна. Энийг засах арга чарга байвал хэлээч хө. Charset-ийг нь яаж тохируулах вэ.
...
Бичсэн Borkhuu, December 18, 2009
Hi. 1.0 oos 1.5 ruu shiljuulehdee 1.0 iin template iig heveer uldeehuu. shine eer hiih uu?
...
Бичсэн anka, December 09, 2009
mash ih bayarlala. ene chin heregtei baisan.
Amjilt husie
Сэтгэгдэл бичих

busy