МХХТ-ийн мэргэжилтнүүдийн судалгаа: Програм хангамж И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 10
МууМаш сайн 
Миний Компьютер, Digital World сэтгүүл - Мэдээ, мэдээлэл
Бичсэн Алтансүх   
2009 оны 5-р сарын 27, Лхагва гариг, 01:20
Өнөөдөр мэдээлэл, харилцаа, холбооны технологийн (MХХТ) салбарын мэргэжилтнүүд, тэр дундаа програм хангамжийн мэргэжилтнүүд нь ихээхэн эрэлттэй, “өндөр” үнэтэй байдаг билээ. МИНИЙ КОМПЬЮТЕР/DIGITAL WORLD сэтгүүлийн редакциас Монголын МХХТ-ийн мэргэжилтнүүдийн дунд явуулсан нэгэн санал асуулгын үр дүнг уншигч та бүхэндээ хүргэж байна.

Энэ удаагийн санал асуулгад цөөн тооны оролцогч оролцсон ч санал асуулгын дүн, оролцогчдын хариулж байгаа байдал нь идэвхтэй, цэгцтэй байсан зэрэг нь үнэхээр МХХТ-ийн мэргэжилтнүүд хариулжээ гэсэн сэтгэгдэл бидэнд төрснийг хэлэх нь зүйтэй болов уу. Судалгаанд нийт 144 хүн оролцсоноос 141 нь ихэнх асуултанд бүрэн хариулсан байна.

Уншигч та бүхэн сэтгүүлийн редакцийн зүгээс тавьж байгаа асуултуудаас уг санал асуулгыг ямар зорилгоор, чухам юуг тодруулах гэж явуулсныг төвөггүй мэдэх боломжтой тул элдэв нуршуу тайлбараас зайлсхийн санал асуулгын үр дүнг хүргэх нь зүйтэй болов уу. Энэхүү судалгаа нь төрийн байгууллагууд, бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийн удирдлагууд, их дээд сургуулийн багш, оюутнуудын өөрсдийнхөө чиг хандлагыг тодорхойлоход ач холбогдолтой эх сурвалж болно гэдэгт найдаж байна.

Нэг. Судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээлэл

Таны ажилладаг байгууллага?

Хариултын тоо

Хувь

Төрийн байгууллага

60

43.5%

Хувийн хэвшил

66

47.8%

Олон нийтийн байгууллага (ТББ)

6

4.3%

Гадаад дотоодын төсөл

6

4.3%

Хувиараа

0

0.0%

Нийт хариултын тоо

138

0.0%

Хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа харьцангуй өргөн хүрээтэй, зарим байгууллагууд програм хангамжийн чиглэлээр дагнасан байдагтай холбоотойгоор хувийн хэвшилд ихэнхдээ ажилладаг байж болох юм. Сүүлийн үед төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа автоматжуулах, мэдээлэлжүүлэх чиглэлээр хэлтэс нэгжтэй болж байгаа нь төр засгийн зүгээс мэдээллийн технологи, мэдээллийн технологид суурилсан үйлчилгээнд ихээхэн анхаарч байгааг илтгэх нэг үзүүлэлт юм.

Насны байдал

Хариултын тоо

Хувь

18-аас доош

0

0.0%

19-25

36

25.0%

26-30

69

47.9%

31-35

36

25.0%

36-40

3

2.1%

40-өөс дээш

0

0.0%

Нийт хариултын тоо

144

 

Асуулгад оролцогчдын 47.9 хувь нь 26-30 настай байгаа нь мэдээллийн технологийн боловсрол эзэмшээд дор хаяж 4-5 жил ажиллаж байж мэргэжилтэн болдгийг харуулсан үзүүлэлт байж магадгүй. Түүнчлэн 36-гаас дээш насны хүмүүсийн эзлэх хувь харьцангуй бага байгаа нь мэдээллийн технологийн салбар ихээхэн залуужиж буйг илтгэж байна.

Хүйс

Хариултын тоо

Хувь

Эрэгтэй

123

85.4%

Эмэгтэй

21

14.6%

Нийт хариултын тоо

144

 

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас гаргасан мэдээгээр 2008-2009 оны хичээлийн жилд манай орны нийт 154 их дээд сургуульд 61111 оюутан суралцаж байгаагаас компьютерийн чиглэлээр 5758 оюутан суралцаж байна. Эдгээрээс 2135 оюутан нь эмэгтэй байна. Хэдийгээр компьютер, мэдээллийн технологийн чиглэлээр суралцдаг, мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага бус ч, тухайн мэргэжлээр ажиллах нь харьцангуй бага байдаг. Манай судалгаанд оролцогчдын 14.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь програм хангамжийн мэргэжилтнүүдийн дэлхийн жишигтэй нийтлэг үзүүлэлт юм. Энэ уг мэргэжлийн онцлогтой холбоотой.

Байрлал

Хариултын тоо

Хувь

Монголд

129

89.6%

Гадаадад

15

10.4%

Нийт хариултын тоо

144

 

Санал асуулгад оролцогчдын 10 хувь нь гадаадаас оролцжээ. Монголд амьдарч ажилладаг ч гадаад руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байж болох тул энэ тоо  төдийлөн ач холбогдолгүй ч байж болох юм.

Хоёр. Мэргэжлийн мэдээлэл

Төгссөн мэргэжил

Хариултын тоо

Хувь

Програм хангамж

87

60.4%

Мэдээллийн технологийн багш

3

2.1%

Техник хангамж

6

4.2%

Мэдээллийн систем

21

14.6%

Системийн инженер

6

4.2%

Бусад

21

14.6%

Нийт хариултын тоо

144

 

Санал асуулгад оролцогчдын 60 хувь нь энэ удаагийн санал асуулгын зорилтот мэргэжилтнүүд байсан нь тун олзуурхууштай. Бусад гэсэн хариултанд хэрэглээний математик, уул уурхайн инженер, холбооны инженер зэрэг мэргэжлээр төгссөн гэж хариулсан нь мэдээллийн технологийн мэргэжлээр төгсөөгүй хэдий ч энэ чиглэлээр ажилладаг тодорхой тооны мэргэжилтнүүд байгааг илтгэж байна.

Програм хөгжүүлж буй байдал

Хариултын тоо

Хувь

Үндсэн ажил

81

57.4%

Сонирхлоороо хийдэг

15

10.6%

Гэрээгээр ажилладаг

9

6.4%

Ажлынхаа хажуугаар хийдэг

27

19.1%

Бусад

9

6.4%

Нийт хариултын тоо

141

 

Төгссөн мэргэжил болон програм хангамж хөгжүүлж буй байдлын талаарх асуултанд хариулсан байдал ижил байгаагаас ихэнх тохиолдолд төгссөн мэргэжлээ солилгүйгээр үндсэн ажлаа хийж байна гэсэн дүгнэлтийг өгч болохоор байна. Бусад гэсэн хэсэгт багш гэх зэрэг “програм хангамжийн хөгжүүлэлтэд шууд оролцдоггүй” гэсэн хариултыг өгсөн байлаа.

01_surveychart

Мэргэжлээрээ ажиллаж байгаа хугацаа

Хариултын тоо

Хувь

1 дэх жилдээ

9

6.3%

2 дахь жилдээ

18

12.5%

3-5 жил

36

25.0%

6-8 жил

51

35.4%

9-11 жил

21

14.6%

12-15 жил

0

0.0%

15-аас дээш

9

6.3%

Нийт хариултын тоо

144

 

Хариултаас харахад манай улсад мэдээллийн технологийн салбар нь шинэ тулгар хөгжиж байгаа, залуучууд ихтэй байгаа нь илт байна. Асуулгад оролцогчдоос 12-оос дээш жил ажилласан мэргэжилтэн ердөө л 6,3 хувийг эзэлж байна.

Оpen source хөгжүүлэлтэд оролцож буй байдал

Хариултын тоо

Хувь

Оролцдог

42

30.4%

Оролцдоггүй

87

63.0%

Энэ талаар ойлголт алга

9

6.5%

Нийт хариултын тоо

138

 

Санал асуулгад оролцогчдын 30.4 хувь нь ямар нэг байдлаар Оpen source хөгжүүлэлтэд оролцдог гэсэн бол 63 хувь нь оролцдоггүй гэжээ. Хамгийн сонирхолтой нь 6.5 хувь нь энэ талаар ойлголтгүй гэжээ.

Техник хангамжийн чиглэлээр ажилладаг тохиолдолд гүйцэтгэж чадах функцүүд

Хариултын тоо

Хувь

Энэ чиглэлээр ажилладаггүй

34

25.0%

Системийн администратор

42

30.9%

Сүлжээний инженер

28

20.6%

Аюулгүй, нууцлалын ажилтан

8

5.9%

Оператор

10

7.4%

Сүлжээний шинжээч

14

10.3%

Бусад

0

0.0%

Манай мэдээллийн технологийн мэргэжилтнүүд “универсаль” болохоо энд дахин нотоллоо. Санал асуулгад оролцогчдын 25 хувь нь техник хангамжийн чиглэлээр ажиладаггүй, зөвхөн кодоо бичдэг гэж бүдүүн тоймоор ойлгож болохоор байна. Сүлжээний инженер, оператор зэрэг нь үнэндээ програм хангамжийн мэргэжилтэнтэй ямар ч хамаагүй ажил тул ялангуяа менежментийн түвшинд ажлын байрны тодорхойлолтыг зөв гаргахад ихээхэн анхаарах шаардлагатайг харуулж байна.

Гурав. Ажлын орчин, технологи

Ажилладаг үйлдлийн систем

Хариултын тоо

Хувь

Windows

135

56.3%

MAC

9

3.8%

Linux

78

32.5%

Solaris

9

3.8%

AmigaOS

0

0.0%

Бусад

9

3.8%

Манайд Windows системийн хэрэглээ хэрэглэгчийн бүх түвшинд их байдаг ч програм хангамжийн мэргэжилтнүүдийн хувьд Linux үйлдлийн систем зайлшгүй нэг хэрэглээ болж байгааг асуулгад оролцогчдын 32.5 хувь нь уг системийг ашигладаг гэсэн хариулт өгснөөс харж болно. Бусад гэсэн хэсэгт Unix, FreeBSD, Ubuntu, Fedora зэрэг хариултуудыг өгчээ. Эдгээр системүүд анхаарал татаж байгаа нь зүйн хэрэг юм.

Ажилладаг програм хангамжийн орчин

Хариултын тоо

Хувь

Java platform

51

28.3%

.NET Framework

54

30.0%

Mozilla Prizm

3

1.7%

Adobe AIR

6

3.3%

Mono

0

0.0%

LAMP (Linux, Apache, MySql, PHP)

45

25.0%

Бусад

21

11.7%

02_surveychart

Ажилладаг програм хангамжийн орчны тухайд маш сонирхолтой дүнг харж болно. Програм хангамжийн хөгжүүлэлтийн чиг хандлага нь .NET, Java, LAMP гэсэн үндсэн чиглэлүүдээр хөгжиж байгаа ба манай залуучууд цаг үеэсээ хоцроогүй, хэд хэдэн платформыг зэрэг ашигладаг нь сонирхолтой байна. Бусад хэсэгт Oracle, Delphi зэрэг хариултууд байсныг дурдахгүй өнгөрч болохгүй.

Ашигладаг програм хангамжийн хэл

Хариултын тоо

Хувь

Java

69

20.0%

C, C++

75

21.7%

C#

45

13.0%

Visual Basic

51

14.8%

Perl

12

3.5%

Python

9

2.6%

Delphi

66

19.1%

Бусад

18

5.2%

Програм хангамжийн хэлний хувьд орчинтойгоо шууд уялдаатайгаар Java, C, Basic хэлнүүд голчлохын зэрэгцээ Delphi хэл нэлээд чухал байр суурь эзэлж байна. Энэ нь одоогоос хэдэн жилийн өмнө обьект хандалтат програмчлалын сургалтын хөтөлбөрөөр Delphi хэлийг түлхүү оруулах болсонтой холбоотой болов уу. Бусад хэсэгт Oracle, PLSQL, PHP, Ruby гэх мэт хариултуудыг өгчээ.

Вэб хөгжүүлэлтэнд ашигладаг технологи

Хариултын тоо

Хувь

Энэ чиглэлээр ажилладаггүй

12

2.5%

HTML

108

22.4%

PHP

108

22.4%

XML

6

1.2%

JSP

51

10.6%

ASP

27

5.6%

CSS

21

4.3%

AJAX

54

11.2%

CGI/PERL

75

15.5%

Java_script

3

0.6%

Бусад

18

3.7%

Сүүлийн үеийн програм хангамжууд вэб дээр суурилсан технологийг өргөн ашиглах болсон. Санал асуулгад оролцсон бараг бүх мэргэжилтнүүд вэб технологийг ашигладаг, JSP, AJAX, CGI/PERL технологиудыг сонгож байгаа нь маш сонирхолтой дүн байлаа. Бусад хэсэгт AJAX, Ruby, CSS гэсэн хариултуудыг өгчээ.

03_surveychart

Ашигладаг өгөгдлийн сан удирдах систем (database)

Хариултын тоо

Хувь

MSSQL

46

22.1%

MySQL

82

39.4%

Oracle

46

22.1%

PostgreSQL

8

3.8%

Microsoft Access

22

10.6%

Ашигладаггүй

0

0.0%

Бусад

4

1.9%

Өгөгдлийн сан удирдах системийн хувьд ихэвчлэн MySQL системийг ашигладаг байна. Энэ нь нэг талаараа манайд хийгдэж байгаа дийлэнх системүүд их хэмжээний өгөгдөлтэй ажилладаггүйг илтгэх үзүүлэлт байж болох юм. Харин асуулгад оролцогчдын дунд Oracle хэрэглэдэг мэргэжилтний эзлэх хувь 22,1 байгаа нь тун чамлахааргүй үзүүлэлт юм. Бусад гэсэн хэсэгт Interbase, PostgreSQL ашигладаг гэсэн хариултуудыг өгчээ.

04_surveychart

График дизайн, мультимедиа чиглэлээр ашигладаг програм

Хариултын тоо

Хувь

Энэ чиглэлээр ажилладаггүй

16

6.0%

Photoshop

76

28.6%

Premiere

6

2.3%

3D Max

6

2.3%

Page maker

22

8.3%

Indesign

24

9.0%

Macromedia Dreamweaver

62

23.3%

Macromedia Flash

50

18.8%

Бусад

4

1.5%

Эндээс нэг зүйл шууд ажиглагдаж байна. Програм хангамжийн мэргэжилтнүүдийн тухайд мультимедиа програмыг сайн эзэмшсэн байх шаардлагагүй ч манай нөхцөлд “бүгдийг” өөрөө хийдэг универсаль болж хувирдагтай холбоотойгоор дийлэнх мэргэжилтнүүд график дизайн, мультимедиа чиглэлээр ажиллах шаардлага гардаг бололтой.  Мэдээж програм хангамжийн мэргэжилтнүүдийн хувьд Photoshop програм дээр зураг янзлаад суух нь тийм ч оновчтой бус. Асуулгад оролцогчдын 18.8 хувь нь Macromedia Flash ашигладаг нь ихээхэн сонирхол татаж байна. Энэ нь график дизайн, анимэйшн талаараа  биш, тодорхой хэмжээгээр кодчлол шаарддагтай холбоотой болов уу. Бусад хэсэгт Inscape, Maya ашигладаг гэсэн хариултууд байлаа.

05_surveychart

Ажилладаг бүтээгдэхүүн

Хариултын тоо

Хувь

Бүртгэлийн (санхүүгийн) програмын хөгжүүлэлт

66

21.8%

Вэб хөгжүүлэлт

108

35.6%

Хэрэглээний програм

63

20.8%

Аутсорсинг

27

8.9%

Програм хангамжийн борлуулалт

12

4.0%

Реклам сурталчилгаа

12

4.0%

Бусад

15

5.0%

Энэ асуултын дүнгээс харвал нэг талаар сайн, нөгөө талаар муу ч гэж хэлж болохоор зүйл байгаа нь “вэб хөгжүүлэлт” юм. Вэб програмчлал эрчимтэй хөгжиж байгааг хэн ч буруутгахгүй ч бүх програм хангамжууд вэб дээр суурилдаг болно гэдэг нь ихээхэн өрөөсгөл ойлголт юм. Товчоор бол манайд вэб хөгжүүлэлт ихээхэн хурдацтай хөгжиж буй болтой. Бусад хэсэгт сүлжээний хяналт, open-source, системийн програмчлал, багшлах зэрэг хариултууд байлаа.

Дөрөв. Аутсорсинг


Аутсорсингийн ажил хийж буй байдал

Хариултын тоо

Хувь

Хийж байгаагүй

87

61.7%

Ганц хоёр удаа

21

14.9%

Урьд нь хийж байсан

6

4.3%

Ажил олдвол хийнэ

15

10.6%

Байнга хийдэг

12

8.5%

Аутсорсинг гэж мэдэхгүй

0

0.0%

Нийт хариултын тоо

141

 



Аутсорсингийн ажил хийх бодол?

Хариултын тоо

Хувь

Бүрэн боломжтой

78

55.3%

Ажлаа орхиод хийнэ

3

2.1%

Сургалтанд хамрагдвал болно

3

2.1%

Хийх сонирхол байна, гэвч ажлаа орхиж чадахгүй

6

4.3%

Ажлын бус цагаар хийх боломжтой

39

27.7%

Урьдах ажлаа барахгүй байна

3

2.1%

Хийж чадахгүй

3

2.1%

Бусад

6

4.3%

Нийт хариултын тоо

141

 

Аутсорсингийн ажил хийж буй байдал болон аутсорсингийн ажил хийх бодол байгаа эсэх талаарх асуултуудаар аутсорсингийн нөхцөл байдлыг тодорхойлохыг хичээлээ. Үндсэндээ асуулгад оролцогчдын 8,5 хувь нь аутсорсинг хийдэг гэсэн хариулт өгсөн нь чамлалттай ч аутсорсинг хийх хүсэл сонирхол, боломж нэлээд буй бололтой. Оролцогчдын 80 орчим хувь нь шууд аутсорсинг хийх боломжтой гэж үзэж байгаа нь манайд аутсорсингийг дэмжсэн үйл ажиллагаа, менежмент дутагдаж байгааг илтгэж байна.

Тав. Цалин, цаашдын төлөвлөгөө

Цалингийн хэмжээ, төгрөгөөр

Хариултын тоо

Хувь

100-250 мянга

15

10.4%

251-500 мянга

51

35.4%

501-800 мянга

51

35.4%

801-999 мянга

12

8.3%

1-1.3 сая

6

4.2%

1.3 саяаас дээш

6

4.2%

Цалингүй

3

2.1%

Нийт хариултын тоо

144

 

 

Авахыг хүсдэг цалингийн хэмжээ, төгрөгөөр

Хариултын тоо

Хувь

250-500 мянга

0

0.0%

501-1 сая

21

14.9%

1-1.5 сая

39

27.7%

1.5 саяаас дээш

66

46.8%

Цалин нэг их сонин биш

9

6.4%

Бусад

6

4.3%

Нийт хариултын тоо

141

0.0%

 

Цаашдын ажлын төлөвлөгөө

Хариултын тоо

Хувь

Мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллана

72

50.0%

Цалин өндөртэй өөр ажилд орно

12

8.3%

Удирдах ажил хийнэ

24

16.7%

Гадагшаа гарч мэргэжлээрээ ажиллана

21

14.6%

Гадаадад ямар хамаагүй ажил хийнэ

3

2.1%

Хариулж мэдэхгүй байна

3

2.1%

Бусад

9

6.3%

Нийт хариултын тоо

144

0.0%

06_surveychart

Дээрх асуултуудаар тухайн хүний орлого болон цаашдын хандлага зэрэг хүний нөөцийн бодлоготой холбоотой асуудлуудыг тодруулахыг зорьсон юм. Судалгаанаас ажиглахад цалингийн хувьд ерөнхийдөө боломжийн, гэхдээ тодорхой хэмжээгээр нэмэх шаардлагатай гэсэн дүр зураг харагдаж байна. Судалгаанд оролцогчдын 64,6 хувь нь цаашдаа ямар ч байсан мэргэжлээрээ ажиллах дур сонирхолтой байгаа нь сайн үзүүлэлт. Үүнийг бусад салбарын ажилтнуудтай харьцуулж үзвэл ихээхэн сонин дүн гарах болов уу. Санал асуулгад оролцогчдын 16.7 хувь нь удирдах ажил сонирхож байгаа нь анхаарал татаж байна. Бусад гэсэн хэсэгт зарим хүн 3 сая төгрөг авах хүсэлтэйгээ, мөн давхар ажил эрхэлмээр байна гэсэн хариултуудыг өгчээ.

Долоо. Мэргэжил дээшлүүлэлт, сургалт

Цаашид мэргэжлээ дээшлүүлэх талаар?

Хариултын тоо

Хувь

Дотооддоо суралцана

6

4.2%

Гадаадад суралцана

78

54.2%

Одоогоор тодорхой төлөвлөөгүй

15

10.4%

Суралцахгүй

6

4.2%

Бие дааж мэргэжлээ дээшлүүлнэ

24

16.7%

Мэргэжлийн богино хэмжээний сургалтад хамрагдана

12

8.3%

Бусад

3

2.1%

Нийт хариултын тоо

144

 

07_surveychart

Мэргэжлээрээ цаашдаа хөгжих дэвжих сонирхол маш их байгааг харж болно. Судалгаанд оролцогчдын 80 орчим хувь нь суралцах, тэр дундаа 54 хувь нь гадаадад суралцах сонирхолтой байна.

Найм. Бусад

Монголд програм хангамжийн мэргэжлээр ажиллах боломж орчин

Хариултын тоо

Хувь

Маш сайн

6

4.2%

Дажгүй, боломжийн

66

45.8%

Тааруу

54

37.5%

Маш муу

6

4.2%

Хэлж мэдэхгүй байна

12

8.3%

Бусад

0

0.0%

Нийт хариултын тоо

144

 

Үүнд уншигч та дээрх дүнг хараад өөрийнхөө дүгнэлттэй эргэцүүлж харахыг зөвлөе.

Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт

Хариултын тоо

Хувь

Шалгалт өгөөд тэнцсэн

0

0.0%

Шалгалт өгөөд тэнцээгүй

12

8.5%

Өгч үзээгүй

108

76.6%

Ийм шалгалтыг мэдэхгүй

3

2.1%

Ойрын үед өгнө

9

6.4%

Ийм төрлийн шалгалт өмнө өгч байсан (MCE гэх мэт )

9

6.4%

Нийт хариултын тоо

141

 

Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт нэг их ач холбогдолгүй, эсвэл мэдээлэлгүй байгаа мэт сэтгэгдэл санал асуулгын дүнгээс харагдаж байна. Ердөө 6.4 хувь нь өгөх бололтой.

Мэргэжлээрээ ажиллахад гардаг гол бэрхшээл асуудал

Хариултын тоо

Хувь

Цалин бага

72

26.1%

Удирдлага ойлгодоггүй

42

15.2%

Шинэ технологи ашиглах боломж хязгаарлагдмал

42

15.2%

Зах зээл бага

63

22.8%

Ур чадвараа илгэрхийлэх боломж байхгүй

24

8.7%

Мэргэжлээрээ хөгжих боломж буу

27

9.8%

Бусад

6

2.2%

08_surveychart

Мэргэжлээрээ ажиллахад гардаг гол бэрхшээл асуудал нь энэхүү судалгааны бүх асуултуудаас менежментийн хувьд хамгийн их анхаарал татсан асуудал юм. Ялангуяа санал асуулгад оролцогчдын 15 хувь нь удирдлага ойлгодоггүй, 15 хувь нь шинэ технологи ашиглах боломж хязгаарлагдмал, 9 хувь нь ур чадвараа илэрхийлэх боломжгүй, 10 хувь нь мэргэжлээрээ хөгжих боломж муу гэсэн хариулт өгснийг онцлон дурдъя. Цалин бага, зах зээл бага гэдэг бол мөнхийн асуудал. Бусад гэсэн хэсэгт боловсролын байгууллагууд, тэр тусмаа их дээд сургуулиуд маш муу ажиллаж байна гэсэн хариулт өгчээ.

Дүгнэлт
Програм хангамжийн мэргэжилтнүүдийн маань түвшин дэлхийн хөгжилтэй орны түвшнээс дутахгүй, гагцхүү  зохион байгуулалт, менежментийн асуудал учир дутагдалтай байна гэсэн дүгнэлтийг судалгааны багаас өгч байна. Мэдээж зохих зохих түвшиндээ  өөрийгөө хаана байгааг тодорхойлох, хандлагаа зөв тогтоох,  бусдаасаа суралцах зэрэгт манай санал асуулга тусална гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү санал асуулгын дүнг хэсэгчилсэн байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, судалгааны ажилд ашиглаж болох ба хамгийн гол нь эх сурвалжаа (Миний компьютер/Digital World сэтгүүлийн редакц) заавал дурдах шаардлагатайг анхаарна уу. Судалгааг бүрэн хэмжээгээр нь нийтлэх болон энэ чиглэлээр хамтран ажиллах байгууллага, хувь хүнтэй манай редакц нээлттэй ажиллана. Манай редакци салбарын үйл ажиллагаатай холбоотой санал асуулга, судалгаа, статистикийн мэдээлэл боловсруулах зэргийг хамтран хэрэгжүүлэхэд байнга нээлттэй ажиллах болно.

Сэтгэгдлүүд (5)Add Comment
...
Бичсэн Ýðàãîí, February 12, 2011
õýðýãöýýòýé ìýäýýëýë îðóóëñàí áàÿðëàëàà. Áè èðýõ ºâºë äýýä ñóðãóóëèà òºãñºí. òýðíèé äàðààãàà𠺺ðèéí ñîíèðõîæ áàéãàà ÷èãëýë áîëîõ ïðîãðàì õàíãàìæ ãðàôèê äèçàéíû ÷èãëýëýýð ñóðàõààð òºëºâëºæ áàéãàà. Ãýõäýý ìîíãîëä áîãèíî õóãàöààí ÷àíàðòàé áîëîâñðîë îëãîäîã òèéì ãàçàðûí òàëààð òîäîðõîé ìýäýýëýë àëãà. Ýíý òàëààð ìýäýýëýë îëæ ºã÷ òóñëàà÷.
...
Бичсэн ha ha, September 11, 2010
baahan joomlachin garuud oorsdiigoo program bichdeg geed oilgotson yum shig bna ha ha
...
Бичсэн jagaanet, March 19, 2010
Сайн байцгаана уу. Би МУИС-ийн МКС-ийн ПХ-ын ангид сурдаг оюутан байна. Энэ маш хэрэгэй судалгаа байна. Төгсөөд програм хангамжийн мэргэжлээрээ ажиллах бодолтой байна. Монголд програмын инженерээр ажиллах хүмүүст бодит практик дээр ямар ямар програмуудыг илүү түлхүү сурах хэрэгтэй байдаг, мөн тэдгээрийн хэрэглээний талаар зөвлөгөө өгч тус болооч. Энэ талаар мэдээлэл олон оюутнуудад одооноос өөрсдийгөө бэлтгэж хөгжүүлж эхлэхэд нь чухал мэдээлэл болох байх.
...
Бичсэн Чулуунболд, February 03, 2010
Маш сайхан судалгаа байна. Нээрээ л өөрийгөө хаана байгааг мэдлээ. Тэгээд бас нэг санал бол одоогийн бэрхшээл, шийдэх арга зам, удирдлагын одоогийн мэдлэг чадварыг сайжруулах, яаж мэдээллийн технологи гэдэг чинь зайлшгүй болоод байгааг ойлгуулах судалгаанууд байвал их хэрэг байна.
...
Бичсэн чукаа, May 28, 2009
Сонирхолтой мэдээлэл байлаа. Их баярлалаа. Маш сайхан ирээдүй байна гэж бодож байна. Амжилт хүсье.
Сэтгэгдэл бичих

busy