USB флаш дискний вируснээс сэргийлэх нэг арга И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 31
МууМаш сайн 
Хичээл - Компьютер
Бичсэн Алтансүх   
2009 оны 1-р сарын 06, Мягмар гариг, 22:52

20090106_usb_noauto_00Сүүлийн үед интернетээр вирус дамжихаасаа илүүтэйгээр USB флаш дискээр дамждаг төрөл бүрийн вирус, хулгайч программ буюу trojan-horse spyware ихээр дамжиж хаа сайгүй толгойн өвчин болж байгаа билээ. Энэ асуудлаас бага ч гэсэн сэргийлж болох энгийн нэгэн аргыг толилуулъя.

Уг асуудлын гол хэрэгтэн эсвэл дамжих зам нь CD эсвэл флаш дискийг компьютерт шургуулахад автоматаар ажилладаг Autorun юм. Энэ нь мэдээж CD-нээс програм суулгах, хөгжим сонсох, кино үзэхэд хэрэг болдог ч гэсэн таны компьютерыг том эрсдэлд учруулж байгаа билээ. АНУ-ын томоохон агентлаг болох NASA-гийн сансар руу илгээсэн зөөврийн компьютер хүртэл ийм төрлийн вирустай байсан гэхээр бас овоо муу гар шүү. Сансарт нисчихдэг!!!

Тэгэхээр энэ автомат программыг идэвхгүй болгочихвол вируснаас бүрэн хамгаалагдахгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр эрсдлийг бууруулж болно. Энэ тусламж мэдээж ихэнх хүмүүс хэрэглэдэг Windows XP-д зориулагдсан болно.

1. Group Policy тогтоогч gpedit.msc программыг ашиглан зогсоох.

а. WIndows Start товчийг дараад Run гэсэн хэсэгт "gpedit.msc" гэж бичээд OK дарна.

б. Group Policy цонхны Computer Configuration > Administrative Templates > System гэсэн дээр дараад баруун талын хэсэг дэхь тохиргоонууд дундаас "Turn Off Autoplay" гэсэн тохиргоог хоёр дарж нээнэ.

в. Тэгээд тохиргоог Enabled болгоод "All Drives" гэж сонгоод OK дараад боллоо.

20090106_usb_noauto_01

20090106_usb_noauto_02

2. Registry Editor ашиглан тохируулах (мэдээж буруу хийвэл эрсдэлтэй арга шүү!)

а. WIndows Start товчийг дараад Run гэсэн хэсэгт "regedit" гэж бичээд OK дарна.

б. Registry Editor цонхны HKEY_CURRENT_USER > Software > Microsoft > Windows > CurrentVersion > Policies > Explorer гэсэн хэсгийг олоод баруун талын хэсэг дэхь "NoDriveTypeAutoRun" гэсэн тохиргоог хоёр дарж нээнэ.

в. Нээгдэх "Edit DWORD Value" цонхны Value Data гэсэн хэсэг дээр байгаа 95 гэсэн утгыг өөрчлөн 91 болгоод OK дараад Registry Editor хаагаад боллоо.

20090106_usb_noauto_03

Хэрвээ таны Windows XP дээр gpedit.msc, regedit эсвэл Run комманд чинь ажиллахгүй, бүүр байхгүй байвал яах вэ? Харамсалтай нь таны компьютер аль хэдийн вирустжээ гэсэн үг. Яаж цэвэрлэх вэ гэж үү? Вирус устгах энгийн бөгөөд хялбархан арга гэж байхгүй бөгөөд вирус болгоноос шалтгаалан маш олон арга байдгийг бид боломжийн хирээр та бүхэнд хүргэх болно. Мэдээж бүүр болохгүй бол форматлаад гарна даа. Аа харин вирусны программ суулгах, программаа интернетээр шинэчлэх, энэ дээр заасан аргыг хэрэглэх гэх мэтээр урьдчилан сэргийлэх нь устгахаас хамаагүй амархан гэдгийг санаж авна уу.

За тэгээд хэрвээ таны компьютер вирустчихсэн байвал одоо хэцүү дээ. Цэвэрлэх гэж нилээн ажил, эсвэл форматлана гэвэл өөрийн мэдээллүүдээ алдчих гээд байдаг. Тийм тохиролдолд юутай ч гэсэн ЭНЭ ПРОГРАММЫГ ашиглаад үзэхэд илүүдэхгүй байх. Одоо нэг татаж аваад, шалгаад үзэхэд бас вирус байгаа ч юм билүү?!

Сэтгэгдлүүд (4)Add Comment
...
Бичсэн Bammozmox, August 30, 2009
http://nick.brown.free.fr/blog/labels/prevent virus USB memory stick worm conficker downadup kido disable autorun.html -д наад аргыг чинь учир дутагдалтай гээд өөр нэг аргын тухай өгүүлсэн байна шүү!
...
Бичсэн Sukh, February 23, 2009
Vista-d zoriulsan ni end baigaa:
http://www.n20.mn/tutorials/10...vista.html
...
Бичсэн Hi_Me, February 22, 2009
Windows Vista-d autorun-iig zogsoox arga baina uu?
...
Бичсэн zochin, January 07, 2009
keke. ehnii arga ni plash cd-rom nii autoplay iin disable bolgodog yum bna shdee.
Сэтгэгдэл бичих

busy