USB флаш дискний вируснээс сэргийлэх нэг арга - Vista И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 15
МууМаш сайн 
Хичээл - Компьютер
Бичсэн Алтансүх   
2009 оны 1-р сарын 10, Бямба гариг, 15:41
20090106_usb_noauto_00Бид түрүүчийн хичээлийн үргэлжлэл болгон USB флаш дискний вирусээс хамгаалах нэгэн энгийн аргыг Windows XP дээр хийхийг одоо Windows Vista дээр хэрхэн тохируулахыг үзүүлье. Vista дээр Auturon-ий тохиргоо нилээн сайн болсон хэдий ч их олон тохиргоо дунд яг USB флаш дискийг гээд тодорхой бичиж өгөөгүй учраас сайн ойлгогддоггүй байна. За тэгээд яг алийг нь тохируулахыг үзэцгээе. За тэгээд зөв ч бай, буруу ч байдлаар энэ өөрчлөлтүүдийг хийгээд ямар нэг юм болбол та өөрөө хариуцана шүү :) Мөн эдгээр аргууд вирусээс бас бүрэн сэргийлэхгүй бөгөөд та дээрээс нь anti-virus, anti-spyware программ суулгаад, интернетээр шинэчилж байвал дажгүй хамгаална шүү.
01_usbdis_vista
Control Panel руугаа ороод "Play CDs or other media automatically" гэснийг дарж Autoplan тохиргоог нээнэ.

Автоматаар эхэлдэг программууд тэр дундаа компакт диск - CD, DVD -ний автоматаар эхэлдэгийг болиулахыг хүсвэл "Use AutoPlay for all media and devices" гэсэн сонголтыг идэвхгүй болгоход хангалттай.

Зөвхөн USB флаш дискний автомат уншихыг болиулах

За мэдээж, DVD үзэх гээд хийсэн чинь шууд уншихаа больчихоор бас жаахан сонин л доо. Тэгэхээр вирус голлон тараагаад байгаа USB флаш дискийг тохируулъя гэвэл дараахи зөвлөгөөг үзнэ үү.

Control Panel руугаа ороод "Play CDs or other media automatically" гэснийг дарж Autoplan тохиргоог нээнэ. Тохиргооны цонхон дээр мэдээж их олон сонголт байгаа хэдий ч яг USB флаш диск гэж байхгүй. Дуу хөгжим, киноны КД хийсэн байна уу эсвэл флаш диск байна уу гэдгийг доторх мэдээллийн шинж чанараас шалтгаалан тогтоохоос өөр аргагүй болж байгаа юм.

Тэгэхээр тохиргоонуудаас доорхи зурагт үзүүлсэн шигээр тохиргоогоо өөрчлөөд OK дарна.
04_usbdis_vista

Group Policy ашиглан Autorun-г идэвхгүй болгох

Зарим компьютер дээр эхний аргаар тохиргоо хийхээр болохгүй байгаа бол Group Policy Editor-г ашиглаад үзэж болно. Үүний тулд Start цэсний Run коммандаар gpedit.msc гэж нээнэ. Group Policy Object Editor дээр Windows Policies дотроос AutoPlay Policies тохиргоог нээж "Enabled" болгоно. Та зөвхөн Removable Device (өөрөөр хэлбэр флаш диск, зөөврийн хард диск) эсвэл All Drives - бүх хэрэгслийг сонгож болно.

Registry Editor-оор өөрчлөх арга

Group Policy Editor нь Vista Home edition дээр байдаггүй учраас бүүр гар аргаар буюу Registry руугаа өөрчлөлт хийж AutoPlay хаахыг хүсвэл DisableAutoPlay.zip файлыг татаж аваад, задлаад зохих файлыг хулганаар хоёр дарж ажиллуулна уу.
  • DisableAutoPlay.reg -ийг нээвэл бүх диск дээр идэвхгүй болгоно.
  • DisableAutoPlayRemovable.reg -ийг нээвэл зөвхөн зөөврийн диск буюу USB дискүүд дээр идэвхгүй болгоно.
За тэгээд хэрвээ таны компьютер вирустчихсэн байвал одоо хэцүү дээ. Цэвэрлэх гэж нилээн ажил, эсвэл форматлана гэвэл өөрийн мэдээллүүдээ алдчих гээд байдаг. Тийм тохиролдолд юутай ч гэсэн ЭНЭ ПРОГРАММЫГ ашиглаад үзэхэд илүүдэхгүй байх. Одоо нэг татаж аваад, шалгаад үзэхэд бас вирус байгаа ч юм билүү?!

Сэтгэгдлүүд (0)Add Comment
Сэтгэгдэл бичих

busy