Та компьютераа үнэгүй хамгаалаарай! И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 33
МууМаш сайн 
Хичээл - Компьютер
Бичсэн Алтансүх   
2009 оны 2-р сарын 13, Баасан гариг, 10:18
00_guardИнтернетээр хэсч явах, флаш дискээр файл зөөх, и-мэйл хүлээн авах гээд бидний гүйцэтгэсэн өдөр тутмын ажил маань ажлын гол хэрэгсэл болсон компьютерыг эрсдэлд оруулж байдаг. Аюулгүй байдлыг хангахад хэцүү бас үнэтэй гэвэл бас ч тийм бишээ. Энгийн бөгөөд үнэгүй хэрэгслүүдийг зөв хослуулан хэрэглэснээр амархан шийдэх аргууд байна. Мэдээж Kaspersky Labs, Symantec, Norton гэх мэт сайн хамгаалалтын багцыг та суулган, амжилттай хэрэглэж байгаа бол өөрчлөх шаардлагагүй байх. Харин хулгайн програм хэрэглэж байгаа эсвэл хугацаа байн байн дуусаад байгаа бол үнэгүй юм хэрэглээд үзэх хэрэгтэй байх.

Энэхүү нийтлэлд дурдсан програмуудын ихэнх нь ямарваа нэгэн асуудалгүй ажилладаг бөгөөд миний бие ихэнхийг туршиж үзсэн хэдий ч төрөл бүрийн компьютер дээр тохиргоо, бусад програмаас шалтгаалан асуудал гарахыг үгүйсгэхгүй. Та хамгаалалтын програм аль хэдийн суулган хэрэглэж байгаа бол бас шууд устгаад үнэгүй юм суулгах шаардлагагүй байж болохыг анхаарна уу.

1. Хамгаалагч - Firewall
Хамгаалагчийн үндсэн үүрэг бол таны компьютерт суусан програм (эсвэл вирус) гадны сервер рүү зөвшөөрөлгүй, хортой хандалт гүйцэтгэн мэдээлэл дамжуулах эсвэл гадны сүлжээнээс Windows-н портууд руу халдах оролдлого зэрэг тнтернет хэрэглэхтэй холбоотой гардаг эрсдлүүдээс таны компьютерыг хамгаална.
Comodo Internet Security буюу түүнд багтсан Comodo Firewall Pro нь үнэгүй хамгаалагч програм бөгөөд та http://www.personalfirewall.comodo.com хаягаар орж хамгийн сүүлийн хувилбарыг үнэгүй (Free Download) татан авч болно. Та зөвхөн хамгаалагчийг суулгах эсвэл зөвхөн вируснаас хамгаалагчийг суулгаж болох бөгөөд аль алиныг багтаасан Comodo Internet Security хэлбэрээр суулгаарай.

Өмнөх хувилбаруудтайгаа харьцуулахад хамаагүй хурдан ажиллагаатай болсон бөгөөд та интернетээр байнга шинэчилж ажиллуулснаар өөрийн мэдээллээ алдах аюулаас хамгаалагдах болно.

01_firewall

2. Вируснаас хамгаалагч - Antivirus
Аливаа компьютерт зайлшгүй байж ёстой хамгаалалт бол мэдээж вирусны хамгаалагч бөгөөд Avira Antivirus Personal болон AVG Antivirus Free хувилбарууд нь сайн хамгаалалт болж чаддаг.
Avira Antivirus Personal програмыг http://www.free-av.com/ хаягаар хандан татаж аваарай.
AVG Free Antivirus програмыг http://free.avg.com/ хаягаар хандан татаж аваарай. Мэдээж энэ хоёр програмын аль нэгийг нь буюу тохиромжтой, хэрэглэхэд хялбар гэснийгээ сонгон хэрэглээрэй.

02_av_avira
Avira Antivirus Personal

03_av_avg
AVG Anti-Virus Free edition

3. Хортой програмаас хамгаалагч - Malware protection
Өнөө үед хамгийн түгээмэл тархаж байгаа Trojan Horse, Rootkit, Worms, Keylogger зэрэг хортой програмууд нь таны компьютерт мэдэгдэлгүй суугаад мэдээлэл хулгайлах, вирус тараах, спам и-мэйл цацах, таны үйлдлийг тагнуулдах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хийдэг байна. Флаш дискээр дамжин тархаж байгаа вируснууд нь мөн энэ төрлийнх бөгөөд механик аргаар хэрхэн хамгаалах тухай бид "USB флаш дискний вируснаас сэргийлэх нэгэн арга" нийтлэлдээ бичсэн билээ. Үнэгүй бөгөөд нилээд сайн хамгаалагч програм бол MalwareBytes' Anti-Malware бөгөөд та энэ програмыг http://www.malwarebytes.org/mbam.php хаягаар орон үнэгүй татан авч хэрэглээрэй.

Төрөл бүрийн вирусыг маш сайн илрүүлж устгах бөгөөд та интернетээр үнэгүй шинэчилж болно.
04_mbam

4. Вэбсайт шалгагч - Site Advisor
Таны хандаж байгаа вэбсайт вирустээгүй эсэх болон жинхэнэ вэбсайт уу эсвэл хуурамч вэбсайт уу гэдгийг вэбээр аялах явцад тань шууд шалган мэдээлдэг McAfee SiteAdvisor нь Mozilla Firefox 3.x хувилбар дээр суудаг нэмэлт (Add-On) юм. Та манай вэбсайтны нүүр хуудсан дахь холбоосоор хандан Firefox вэб хөтчийг татан аваарай.

McAfee SiteAdvisor-ийг Firefox ашиглан http://www.siteadvisor.com/download/ff.html хаяг руу хандан татаж суулгах ба Internet Explorer вэб хөтчийг ашигламаар байгаа бол http://www.siteadvisor.com/download/ie.html хаягаар орж болно.

Энэ нэмэлт нь таныг интернетээр аялж байхад саад болохгүйгээр ажилладаг ба аюулгүй бол ногоон, аюултай гэж үзвэл улаан өнгийн анхааруулга гаргадаг. Мөн хуурамж эсвэл аюултай холбоосын хажууд тусгай сануулах тэмдэглэгээ гаргаснаар таныг тэр холбоосыг мэдэлгүйгээр дарахаас сэргийлж өгнө.
05_mcafee_siteadvisor

5. Эцэг эхийн хяналт - Parental Control
Өнөө үед бидний хүүхдүүд интернетээр ихэд аялах, чатлах болсон билээ. Санамсаргүй болон бусад шалтгаанаар насанд хүрэгчдэд зориулсан мэдээлэл үзэх, аюултай харгис шинж чанартай вэбсайт руу орох зэрэг олон эрсдлээс сэргийлэхийн тулд та "Эцэг эхийн хяналт" буюу "Parental Control" суулгавал зохистой. Үүнийг дээр дурдсан програмуудын зарим нь үнэгүй дагалдуулан оруулсан байдаг бол KidZui хэмээх энэ вэб хөтөч нь нилээн өвөрмөц онцлогтой юм.

Хүүхдүүдэд зориулсан энгийн хялбар дизайнтай, төрөл бүрийн сонирхолтой тоглоом, видеоний холбоосыг хүүхдэд сонирхолтой хэлбэрээр багтаасан энэ вэб хөтчийг http://www.kidzui.com хаягаар хандан татаж аваарай. Мөн Mozilla Firefox-д нэмэлт байдлаар суулгахыг хүсвэл https://addons.mozilla.org/mn/firefox/addon/9689 хаягаас татан аваарай.
06_kidzui

6. Нууцлал - Encryption
Та өөрийн маш нууц гэсэн файлуудыг сайн нууц үгээр хамгаалан нууцлахыг хүсвэл үнэгүй, нээлттэй эхийн TrueCrypt програмыг туршаад үзнэ үү. Энэхүү програм нь өндөр түвшний AES256, Serpent, Twofish гэх мэт нууцлалын алгоритм ашиглан таны файл, дискийг хүссэн үед эсвэл байнгын нууцлалаар хангах боломжтой. Таны нууцалсан мэдээллийг тусдаа нэг диск мэтээр харагдуулан, хандах шаардлагатай бол нууц үг асуух болно. Мөн флаш дискэн дээрх мэдээллийг ч нууцлах боломжтой энэ програм нь төрөл бүрийн үйлдлийн системд зориулагдан гарсан болно.

Та дэлгэрэнгүй мэдээлэл, татан авах холбоосыг http://www.truecrypt.org вэбсайтаас авна уу. Мэдээж сайн уншиж судлан, янз бүрийн турших нь зүйтэй гэж зөвлөмөөр байна. Хамаг мэдээллээ нууцалчихаад нууц үгийг нь мартчихвал хэцүүхэн юм болно шүү дээ.
07_truecrypt
Сэтгэгдлүүд (9)Add Comment
...
Бичсэн messe, November 14, 2011
Tnx, uneheer heregtei medeelel oruulasn bn.
ghde ene pro-nuudiig tataj awchaad yaj ajilluulj ashigladag yum be ? eswel uuruu automataar ajillaad yawchihdag yumuu ? ali eswel bi uuruu udur bolgon yumuu shaardlagatai uedee ajilluulj ashiglah yostoi yu ?
...
Бичсэн shugaa, April 01, 2011
Altansukhdee bayarlalaa. Mash ih heregtei medeelel bn. Mun virusees hamgaalah talaar olon tsuwral medeelel oruulsan bsan mash ih bayarlalaa. Neg asuult bn. Virusnii free programuudaas ali ilvv ilrvvlelt saitai we. Avira, AVG 2-iin.
...
Бичсэн Батдэлгэр , March 14, 2011
нэтгүй байнга шинэчлэх боломжгүй нөхцөлд хамгийн сайн antivirus юу вэ?
...
Бичсэн Sukh, April 15, 2009
Kaspersky suulgaj bolox l doo. Gexdee bainga xugatsaa ni duusaad baidag boloxoor xereglexed jaaxan berxsheeltei yum daa.
...
Бичсэн power, April 15, 2009
antivirusiig ni avg aviragiin orond kaspersky suulgaad, busadtai suulgaj bolokh uu?
...
Бичсэн KeyMind, March 14, 2009
Good job man, can you translate Joomla 1.5 back up and put on your web? Then would be big help for every one.

...
Бичсэн Sukh, February 22, 2009
Зэрэг суулгаж болох л доо. Гол анхаарах зүйл гэвэл чиний суулгасан програмуудын үүрэг, функц давхцахгүй байх ёстой. Мэдээж хоёр вирусын эсрэг програм зэрэг суулгавал компьютерыг удаан болгохоос гадна файлуудыг зэрэг шалгаад асуудал үүсгэж болох талтай. Түүнээс бус Firewall + Antivirus + Antimalware + Firefox + SiteAdvisor + Parental control + Encryption гэсэн маягаар суулгавал иж бүрэн хамгаалалт болох хэдий ч компьютерын үзүүлэлтээс шалтгаална шүү. Эхний 4 нь нилээн чухал даа.
...
Бичсэн ganaa, February 22, 2009
deerh programuudiig bugdiig n zereg suulgaj boloh u
...
Бичсэн Дөлмандах, February 13, 2009
вирусын эсрэг програмын хувьд Avast [http://www.avast.com]-ын Home нь илүү таалагдсан. авсаархан, хурдан бас давгүй илрүүлдэг.
Сэтгэгдэл бичих

busy