Unicode монгол гарын драйвер тохируулах И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 50
МууМаш сайн 
Хичээл - Компьютер
Бичсэн Алтансүх   
2009 оны 3-р сарын 10, Мягмар гариг, 09:13

01_thumb Та бүхэнд түрүүчийн нийтлэлдээ Unicode кодчлолын тухай (http://www.n20.mn/tutorials/10-computing/59-what-is-unicode.html) танилцуулсан билээ. Энэ удаагийн нийтлэлдээ хамгийн түгээмэл хэрэглэгддэг үйлдлийн системүүд дээр Монгол гарын драйверыг хэрхэн тохируулахыг та бүхэнд толилуулъя.

Та доор байгаа тохиргооны дагуу гарын драйвераа тохируулаад Arial, Lucida, Times New Roman гэх мэт түгээмэл фонтууд дээр шууд Монголоор бичиж болно. Мөн та маш олон монгол фонтуудыг Unicode дээр хөрвүүлснийг дараахи хаягаас татан авч өөрийн системд суулган ашиглана уу: http://www.n20.mn/media/UnicodeMonfonts.zip. Энэхүү фонтуудыг Дусал (http://dusal.blogmn.net) вэбсайтынхан хөрвүүлэн бэлдсэн болно.

Windows XP дээр тохиргоо хийх

011.    START товчийг дараад CONTROL PANEL руу орно.
2.    CONTROL PANEL дотор зүүн дээд буланд байгаа SWITCH TO CLASSIC VIEW сонголтыг дарна. SWITCH TO CATEGORY VIEW гэж байвал дарах хэрэггүй.
3.    REGIONAL AND LANGUAGE OPTIONS тохиргооны цонхыг нээж LANGUAGES самбарыг сонгоно.
4.    TEXT SERVICES AND INPUT LANGUAGES хэсгийн DETAILS товчийг дарна.
5.    INSTALLED SERVICES хэсгийн баруун талын ADD товчийг дарна.
6.    ADD INPUT LANGUAGE цонхонд Mongolian (Cyrillic) гэж сонгоод OK дарна.

02

03

 

 

7.    Ингээд OK дараад гарахад дэлгэцний баруун доод талын хэсэгт хэлний сонголтын мөр гарна. Компьютер дээрээ ажиллаж байхдаа Alt+Shift товчлууруудыг зэрэг дарж гараа солино.

 

Windows Vista дээр тохиргоо хийх

011.    START товчийг дараад CONTROL PANEL руу орно.
2.    CONTROL PANEL дотор зүүн дээд буланд байгаа SWITCH TO CLASSIC VIEW сонголтыг дарна. SWITCH TO CATEGORY VIEW гэж байвал дарах хэрэггүй.
3.    REGIONAL AND LANGUAGE OPTIONS тохиргооны цонхыг нээж KEYBOARDS AND LANGUAGES самбарыг сонгоно.
4.    Тэгээд CHANGE KEYBOARDS товчийг дарна.
5.    INSTALLED SERVICES хэсгийн баруун талын ADD товчийг дарна.
6.    ADD INPUT LANGUAGE цонхонд Mongolian (Cyrillic) гэж сонгоод OK дарна.

02

03

7.    Ингээд OK дараад гарахад дэлгэцний баруун доод талын хэсэгт хэлний сонголтын мөр гарна. Компьютер дээрээ ажиллаж байхдаа Alt+Shift товчлууруудыг зэрэг дарж гараа солино.

 

mac_key_layoutsMac OSX дээр тохиргоо хийх

1.    Дараахи хаягаас Mac OS-д зориулсан гарын драйверыг дараахи хаягаас татан авна уу:
http://www.n20.mn/media/MongolianCYR.zip
2.    Татаж авсан файлаа задлаад MongolianCYR.keylayout гэсэн файлыг HOME/LIBRARY/KEYBOARD LAYOUTS дотор хуулж оруулна.
3.    Тэгээд системээс гараад (logout) эргэж нэвтэрнэ.
4.    SYSTEM PREFERENCES хэсгийн INTERNATIONAL цонхыг нээж INPUT MENU самбарыг нээнэ.
5.    Show input menu in menu сонголтыг чагталж идэвхжүүлнэ.
6.    KEYBOARD LAYOUTS хэсгээс Mongolian хэлээ сонгоод идэвхжүүлнэ. Ингээд Finder-н баруун дээд буланд байх хэлний сонголтоос Монгол хэлээ сонгон хэрэглэнэ.

 

 

 

 

 

01Ubuntu Linux дээр тохиргоо хийх

1.    Дээд үндсэн хэрэгслийн мөрний SYSTEM >> ADMINISTRATION >> LANGUAGE SUPPORT –ийг сонгоно.

 

2.    LANGUAGE SUPPORT цонхны SUPPORTED LANGUAGES хэсэгт доош гүйлгэн Mongolian хэлийг сонгон ард нь чагтлан идэвхжүүлээд дарна. Ubuntu автоматаар Монгол хэлний файлуудыг интернетээс эсвэл Ubuntu CD-нээс татан суулгана. Үүний өмнө нууц үг асуувал та өөрийн хэрэглэгчийн нууц үгээ дахин оруулах хэрэгтэй.

02


05043.    Үүний дараа дээд үндсэн хэрэгслийн мөрний хоосон хэсэгт хулганыхаа баруун товчийг дараад гарч ирэх дэд цэснээс ADD TO PANEL командыг сонгоно.
4.    ADD TO PANEL цонхонд доош гүйлгэн KEYBOARD INDICATOR хэрэгслийг сонгоод +ADD товчийг гарын драйвер сонгох хэрэгслийг нэмнэ.

 

5.    Хэрэгслийн мөр дээр USA гэсэн гарны мэдээлэл гарна. Түүн дээр хулганыхаа баруун товчоор дараад KEYBOARD PREFERENCES-г сонгоно. KEYBOARD PREFERENCES цонхонд гарын драйвер нэмэх + товчийг сонгоод CHOOSE A LAYOUT цонхноос BY COUNTRY дотроос Mongolia сонгоод +ADD товчийг дарна.
6.    KEYBOARD PREFERENCES цонхны OTHER OPTIONS тохиргоог нээж LAYOUT SWITCHING хэсгээс гараа солихдоо өөрийн заншсан хослолыг (Ctrl+shift эсвэл Alt+Shift) тохируулаад CLOSE дарж гарна.

06

Сэтгэгдлүүд (21)Add Comment
...
Бичсэн Энхтөр, February 03, 2012
Маш их баярлалаа... надад нэг асуудал байнаа... би aftereffect 3Ds max дээр монголоороо бичхээр ө,ү үсэг нь танихгүй хэцүү юм яаах вэ?... туслаач... гуйж байна...
...
Бичсэн Tungalag, December 10, 2011
bayrlalaa vneheer hereg bolloo
...
Бичсэн oD, September 09, 2011
WoW heregtei medeelel bna bayrllaa !smilies/cheesy.gif
...
Бичсэн Gan, February 27, 2011
МАК д Монголоороо бичиж байгаадаа баяртай байна6
...
Бичсэн Tunga, January 22, 2011
Mac OSX deer http://www.n20.mn/media/MongolianCYR.zip geed tataad avsan ch neej chadahgui baihii. Eniig neeh standart programm algaa geed baina yah ve? Mongolooroo bichmeer baihii. Please help
...
Бичсэн zzz, December 18, 2010
add->input language dotor mongolian gej baihgui bna, yaj nemeh ve
...
Бичсэн yadmaa, September 11, 2010
windows XP deer mongol driver bhgui bol yaj suulgaj oruuldag yum ve. Add geed nemeh gesen chin bolohgui bn mongol ni bhgui bn eniig yaj nemdeg yum ve helj ogch tuslaach
...
Бичсэн bnbnbn, September 02, 2010
bayarllaa
...
Бичсэн Гэрлээ, July 02, 2010
Маш их баярлалаа.Их хэрэг боллоо.
...
Бичсэн PHP developer, May 22, 2010
unicode font uudiig tavisan bayarlalaa mash heregtei font uud bna
...
Бичсэн Buyanaa, January 18, 2010
Маш их баярлаа. Би саяхан Macbook аваад монгол фонд суулгаж чадахгүй байсан юмаа. Одоо бүр Монголоор бичдэг боллоо. Ажилын амжилт хүсье залуусаа!!!smilies/cheesy.gif
...
Бичсэн Hongor, November 13, 2009
Thanks mash heregtei medeelel baina nadad neg tus hvrgeech DHCP iin talaar olood uguuch mongol hel deer heregtei bna! smilies/grin.gif
...
Бичсэн Amkaa, September 27, 2009
heregtai medeelel bna smilies/grin.gif
...
Бичсэн Unshigch, September 19, 2009
Bayarlalaa. zaavriin daguu amjilttai suulgasan. Heregtei medeelel tavisan bn.
...
Бичсэн Болдоо, August 01, 2009
MacBook дээр монгол хэл олдохгүй байсан юм. Ашгүй хэрэгтэй зүйлээ олоод суулгалаа баярлалаа.
Харин Ъ (хатуугийн тэмдэг) олдохгүй юм. Би олж чадахгүй байна уу, эсвэл байдаггүй юм уу?
Баярлалаа.
...
Бичсэн monkhjargal, June 25, 2009
hosh xp deer ni mongolian cyrillic baakuu tohioldold yaj update hiidiin??????????smilies/grin.gif
...
Бичсэн SeD, March 26, 2009
Windows CE deer yaj oruulakh ve?
...
Бичсэн Davaa, March 13, 2009
heregtei medeelel bn bayarlalaa.
...
Бичсэн Davaa, March 13, 2009
mac, ubuntu 2 g yaj tohiruulah bee gd bodoj bailaa bayarlalaa.
...
Бичсэн zochin, March 11, 2009
Heregtei medeelel bichjee. Xp deer tohiruulahiig ni medeh ym bn. harin nogoo OS deer ni yaaj tohiruuldag ym boloo gej bodoj bsan thanks
...
Бичсэн togtoh, March 11, 2009
Мэдэх юм байна. Гэхдээ сайхан мэдлэг байна. Баярлалаа
Сэтгэгдэл бичих

busy