| DVD киног яаж компьютер руугаа хуулах вэ? |
|
| Хичээл - Программ хангамж |
| Бичсэн Алтансүх |
| 2010 оны 1-р сарын 11, Даваа гариг, 15:47 |
Таны өөрийн цуглуулсан DVD-нүүд зурагдчих гээд санаа зовоогоод эсвэл түр зээлсэн DVD киног аятайхан хуулаад авчихмаар байвал наашаа суугаад үзээрэй. DVD-г шууд хуулчихаж болох боловч 4.3GB хэмжээтэй учраас хэдхэн кино хуулаад л хард дискээ дүүргэчих учраас хуулахын зэрэгцээ хувиргаж шахах хэрэгтэй байдаг. Энэ бүхнийг хийхэд танд тус болох цөөн хэдэн програмыг товч танилцуулъя.1. DVD43
http://www.dvd43.com
Энэ програмын тусламжтайгаар тусгай нууцлалтай, хуулбарлахын эсрэг хамгаалалттай DVD-ны кодыг тайлж болно. Бүх кинонд ашиглах албагүй бөгөөд Encrypted буюу нууцлалтай гэх мэт алдаа гарсан нөхцөлд ажиллуулан хамгаалалтыг идэвхгүй болгоно. Энэ програм нь мэдээж хуулдаг програм биш бөгөөд та дараахи програмуудтай хослуулан хэрэглэнэ гэсэн үг. 2. DVDShrinkDVDShrink нь DVD-5 (4.7GB) болон DVD-9 (8.5GB) аль алиныг дэмждэг бөгөөд маш бага хэмжээтэй видео файл болгон хувиргаж чаддаг юм. Reauthor горимоор нь хувиргахдаа DVD-ний нэмэлт видеонууд, нэмэлт хэлнүүд, зарим хэрэггүй гэсэн үсэглэлийг орхиж хуулснаар илүү бага хэмжээтэй файл болгож болно.
![]() 3. HandbrakeHandbrake програм нь DVD-г хуулахдаа компьютер төдийгүй жижиг зөөврийн төхөөрөмжүүдэд үзэхэд илүү тохиромжтой байдлаар хөрвүүлдэг. Windows, MacOS, Linux үйлдлийн системүүдэд бүгдэд ажилладаг үнэгүй програм юм. DVD болон MPEG файлуудыг MP4, MKV файл болгон хөрвүүлэх боломжтой.
![]()
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 534 Сэтгэгдлүүд (2)
![]() |


Таны өөрийн цуглуулсан DVD-нүүд зурагдчих гээд санаа зовоогоод эсвэл түр зээлсэн DVD киног аятайхан хуулаад авчихмаар байвал наашаа суугаад үзээрэй. DVD-г шууд хуулчихаж болох боловч 4.3GB хэмжээтэй учраас хэдхэн кино хуулаад л хард дискээ дүүргэчих учраас хуулахын зэрэгцээ хувиргаж шахах хэрэгтэй байдаг. Энэ бүхнийг хийхэд танд тус болох цөөн хэдэн програмыг товч танилцуулъя.


