| Microsoft Visio танилцуулга |
|
| Хичээл - Программ хангамж |
| Бичсэн Алтансүх |
| 2009 оны 5-р сарын 07, Пүрэв гариг, 22:40 |
Microsoft Visio програм нь Microsoft Office багцад багтдаг бөгөөд төрөл бүрийн схем, диаграм, зохион байгуулалтын бүтцийн мод, барилга байгууламжийн тойм зураглал зэргийг хялбархнаар мэргэжлийн өндөр түвшинд бүтээх боломжийг олгодог програм юм. Ингээд энэхүү програмыг товч танилцуулъя.1990 онд байгуулагдсан Axon корпораци нь хожмоо Visio корпораци болон өргөжин ажилласан бөгөөд Visio 2000 програмыг зах зээлд гарган олны сонирхлыг татжээ. Visio нь аливаа зураг, дүрслэлийг вектор хэлбэрээр бүтээхэд зориулагдсан бөгөөд вектор дүрслэлийн давуу тал нь аливаа дүрсийг математикийн томъёонд оруулан тоогоор "дүрсэлдэг" бөгөөд ингэснээрээ тухайн зургийг хэд дахин томруулснаас хамааран чанар нь буурдаггүй, тод сайхан хэвээр байдаг байна. 2000 онд Microsoft корпораци нь Visio-г худалдан авч цаашид хөгжүүлснээр одоо түгээмэл хэрэглэгддэж байгаа Microsoft Visio 2003 болон Microsoft Visio 2007 хувилбарууд гарсан билээ.
Microsoft Visio ашиглан та дараахи зүйлсийг хийх боломжтой. Үүнд:
Та энгийн бүдүүвч зураглал бүтээхийн тулд эхлээд өөрийн хийх гэж байгаа зүйлтэй холбоотой загварын (template) хэсгийг сонгон тэнд бэлэн байгаа дүрснүүдээс сонгон оруулна.
![]() Эхлээд эхний дүрсээ сонгож оруулна.
![]() ![]() Дараагийн дүрс сонгоод хулганаар чирч эхний дүрсний дээр авчрах ба хулганаа дарсан чигээрээ байлгана.
Ингэхэд эхний дүрсний 4 талд цэнхэр сум гарах бөгөөд аль талд байрлуулан холбохоо сонгох ёстой. Хулганаа дарсан чигтээ хүссэн чигтээ чирч аваачихад эхний болон дараагийн дүрс нь автоматаар холбогдоно.
![]() ![]() Ийм байдлаар хоорондоо холбогдох ёстой дүрсүүдийг давхцуулах дарах байдлаар, хоорондоо холбогдохгүй гэвэл шууд байх ёстой газар нь чирч тавих хэлбэрээр дуртай дүрснүүдээ оруулж болно.
Аль нэгэн дүрсэнд текст бичихийг хүсвэл тухайн дүрс дээрээ хулганаараа 2 дарахад текст бичих заагч гарах ба бичиж дууссан бол бүдүүвчийн хоосон хэсэгт дарна.
![]() Таны сонгосон загвараас шалтгаалан харилцан адилгүй дүрснүүд гарах учир яг ямархуу бүдүүвч, схем, диаграм зурахаа анх эхлэхдээ зөв сонгох хэрэгтэй.
Microsoft Visio дээр аливаа дүрс, зураглал, тэмдэглэгээ нь дараахи 3 янзын үйлдлийн хэсгүүдтэй. ![]() 1. Эргүүлэх "бариул" 2. Автоматаар холбох цэнхэр заалтууд 3. Томруулах, жижигрүүлэх хэмжээний хэсэг.
Та хэрвээ тухайн өгөгдсөн загвартай холбоотой дүрснүүдээс гадна өөр төрлийн дүрснүүдийг нээж оруулахыг хүсвэл File > Shapes цэснээс сонирхсон төрлөөсөө сонгон нээх боломжтой. ![]() График, харьцуулсан график, хүснэгт үүсгэхийг хүсвэл төрөл бүрийн загварууд бэлэн байх бөгөөд та өгөгдлөө Microsoft Excel, Microsoft Access гэх мэт бусад програмаас авах боломжтой юм.
Template буюу бэлэн загварууд нь Microsoft Visio-г нээхэд гарах Getting Started цонхноос Categories буюу Бүлгийг сонгосноор гарч ирнэ. Эдгээр нь төрөл бүрийн бүдүүвчүүдийг багтаадаг бөгөөд Standard хувилбар нь 25, Professional хувилбар нь 64 төрлийн бэлэн загвартай ирдэг.
Та бүхэнд энэхүү програмыг ашиглан өөрийн хүссэн зураглалыг сайхан хийж сурна гэдэгт итгэж байна. Амжилт хүсье.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 4891 Сэтгэгдлүүд (6)
![]()
...
Бичсэн akok, January 26, 2012
hi! nadaa visiogin install ni heregtei bolj bna olj ugch tuslana uu?
|


Microsoft Visio програм нь Microsoft Office багцад багтдаг бөгөөд төрөл бүрийн схем, диаграм, зохион байгуулалтын бүтцийн мод, барилга байгууламжийн тойм зураглал зэргийг хялбархнаар мэргэжлийн өндөр түвшинд бүтээх боломжийг олгодог програм юм. Ингээд энэхүү програмыг товч танилцуулъя.
Диаграм. Онолын ойлголтууд, системийн бүдүүвчлэл, шат дарааллыг дүрслэн үзүүлэх гэх мэтээр олон төрлийн диаграм дүрслэлүүдийг хялбар зурах










