Ubuntu 10.04 Desktop суулгах, тохируулах тухай И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 53
МууМаш сайн 
Хичээл - Линукс
Бичсэн Алтансүх   
2010 оны 5-р сарын 11, Мягмар гариг, 21:53
ubuntulogoUbuntu 10.04 Lucid Lynx хувилбар саяхан шинээр гарсан билээ. Ubuntu 9.10 хувилбар нь 2009 оны 10 сард гарсан бөгөөд бид та бүхэнд хэрхэн суулгах тухай хичээл хүргэж байсан билээ. Энэхүү хичээлдээ 10.04 хувилбарыг хэрхэн суулгах талаар товч дурдахаас гадна Windows дээр хийдэг төрөл бүрийн зүйлсийг Ubuntu дээр ямар програм хийж болох талаар мөн бичлээ.
Ubuntu 10.04 хувилбар дээр дараахи шинэ зүйлс нэмэгджээ:
  • Шинэ "Light" загвартай болсон.
  • Илүү нэгдмэл нийтийн сүлжээний дэмжлэг
  • Linux 2.6.32 Kernel дээр, Gnome 2.30-д суурилсан
  • OpenOffice 3.2.0, Firefox 3.6.3 гэх мэт үндсэн програмуудын сүүлийн хувилбар
  • Ubuntu Software Centre дээр олон шинэ програм, тоглоом нэмэгджээ.
За ингээд шинэ хувилбарыг суулгах эсвэл та өөрийн Ubuntu 8.04, 9.10 хувилбарыг шинэчлэхээр шийдсэн бол http://www.ubuntu.com/getubuntu/download хаягаар ороод өөрийн байгаа газраас эсвэл "Mongolia" гэж сонгоод 32-bit эсвэл 64-bit хувилбарын ISO татан аваарай. ISO файлаа Active ISO Burner гэх мэт програмаар CD дээр бичнэ.
Хоосон компьютер дээр суулгах гэж байгаа бол элдэв асуудалгүй шууд болно. Хэрвээ Windows-тэй хамт суулгахыг хүсч байгаа бол хард диск дээрээ Ubuntu-д зориулж нэмэлт хэсэг буюу partition суллах хэрэгтэй болно. Энэ талаар та Google-ээс хайхад мэдээлэл олдох биз.
1. Ингээд бичсэн CD-нээсээ компьютераа ачаална.
p01
2. Ачаалж дуусаад дараахи дэлгэц гарна. "Try Ubuntu 10.04 LTS" гэвэл та суулгалгүйгээр санах ойд ажиллуулж туршиж болно. Суулгах гэж байгаа бол "Install Ubuntu 10.04 LTS" сонголтыг дарна.
p02
3. Цагийн бүсээ сонгоно:
p03

4. Гарын байрлалыг сонгоно:
p04

5. Хард дискний хуваалтыг тохируулна. Ихэвчлэн "Erase and use the entire disk" сонголтыг бүтэн хард дискээ форматлан ашигладаг. Та сайн мэдэж байвал өөр байдлаар форматлах боломжтой.
p05

6. Та өөрийн бүтэн нэр, хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулаад Forward дарна.
p06

7. Ингээд суулгахад бэлэн болсон бол Install товчийг дарна.
p07

8. Ингээд Ubuntu сууна.
p08

9. Суугаад дууссан бол компьютерыг дахин ачаалахыг хүснэ.
p09

10. Та CD-гээ гаргаж аваад Enter товчийг дараарай.
p10

11. Ингээд таны шинэ Ubuntu систем ашиглахад бэлэн боллоо. Та өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгээр нэвтэрнэ.
p11

12. Ингээд шинэ Ubuntu 10.04 үйлдлийн системд тавтай морилно уу.
p12

Та өөрийн Ubuntu Software Centre-ээс олон сайхан програм авч үнэгүй суулгах боломжтой бөгөөд дараахи програмуудыг туршиж үзэхийг зөвлөж байна.

График дизайн:

  • The GIMP - Adobe Photoshop шиг сайн програм
  • F-Spot - Хувийн гэрэл зургаа удирдан цэгцлэх GNOME програм
  • Google Picasa - Фото зураг засах янзлах програм

Интернет:

  • Firefox
  • Opera
  • Flash Player 10
  • FileZilla - FTP програм
  • Thunderbird - И-мэйлийн програм
  • Evolution - И-мэйл, хуанли, хаягийн дэвтэр, ажлын жагсаалт зэрэгтэй програм
  • aMule - P2P файл солилцох програм
  • Transmission BitTorrent Client - Bittorrent програм
  • Vuze - Java Bittorrent програм
  • Empathy IM Client - мессенжерийн програм
  • Skype
  • Google Earth
  • Xchat IRC - IRC client

Бичиг баримт:

  • OpenOffice Writer - Microsoft Word шиг програм
  • OpenOffice Calc - Microsoft Excel шиг програм
  • Adobe Reader
  • GnuCash - Санхүүгийн програм
  • Scribus - Хэвлэлийн эх бэлтгэх програм

Sound & Video:

  • Amarok - Хөгжим тоглуулагч
  • Audacity - Дуу хөгжим засварлах програм
  • Banshee - Дуу хөгжим тоглуулагч
  • MPlayer - дуу хөгжим, видео тоглуулагч
  • Rhythmbox Music Player - Apple's iTunes шиг тоглуулагч, iPod дэмждэг
  • gtkPod - Apple's iTunes шиг iPod, iPod nano, iPod shuffle, iPod photo, iPod mini дэмждэг програм
  • XMMS - дуу хөгжим, видео тоглуулагч
  • dvd::rip - DVD хуулах програм
  • Kino - видео засварлах програм
  • Sound Juicer CD Extractor - CD-нээс дуу хуулах програм
  • VLC Media Player - дуу хөгжим, видео тоглуулагч
  • RealPlayer - дуу хөгжим, видео тоглуулагч
  • Totem - дуу хөгжим, видео тоглуулагч
  • Xine - дуу хөгжим, видео тоглуулагч
  • Brasero - CD/DVD бичих програм
  • K3B - CD/DVD бичих програм
  • Multimedia Codecs

Програмчлал:

  • KompoZer - WYSIWYG HTML засварлагч, Macromedia Dreamweaver шиг боловч арай дутмаг
  • Bluefish - Төрөл бүрийн програмчлалын хэл дээр код засварлагч
  • Quanta Plus - Вэб бүтээх програм, WYSIWYG засварлагчтай

Бусад:

  • VirtualBox OSE - Ubuntu дээрээ Windows ажиллуулах боломж олгодог виртуаль машин програм
  • TrueType фонтууд
  • Java

 

Та бүхэнд амжилт хүсье!

Сэтгэгдлүүд (10)Add Comment
...
Бичсэн төрөө, September 08, 2011
xp-тэй цуг суулгах зааварыг оруулчээ.smilies/wink.gif
...
Бичсэн doogii, August 30, 2011
windows tei komputert flash aar upuntu g yaj achaaluuldag ym be PLEASE HELP ME
...
Бичсэн gankhuu, May 11, 2011
сайн уу надад үбүнтү дээр жуумлаг хэрхэн суулгаж ажиллуулах тухай хичээл булан дээрээ нэмж оруулж өгч туслахгүй юу
...
Бичсэн Sukh, December 16, 2010
Internet-ee xolboxgui boloxoor zarimdaa tegeed alga bolchixdog yum shig baina lee.
...
Бичсэн enkhee, December 16, 2010
ok ok oilgoloo. ubuntu 10.04g suulgah gsn chini 2 - 3tsag unshaad bhiih ene yunaas bolood bgaa yum bol. Flashaa hiigeed english gj songood ubuntu install gedgiig songohoor ubuntu gd tsash unshdag sh dee ter ni 2 tsag unshaad bna kom uzuuleltees shaltgaalaad bgaa yum bolov uu
...
Бичсэн zaya, September 25, 2010
sain boljee
...
Бичсэн tsogtoo, June 22, 2010
би ubuntu 9.10 хувилбарт excel -ийн хүснэгтийг хэвлэх гэхээр хүснэгт нь хэвлэгдэхгүй юм. Мөн Arial mon фонт суулгасан юм.Түүнийгээ хэвлэхээр й нь хэвлэгддэггүй Туслаач smilies/grin.gif
...
Бичсэн boken, May 24, 2010
grub loading gej unchaad bigad baihin ter yunas ym bol?
2.3 uadaa suulgaad nemergui grum loading ged bolku bna?
...
Бичсэн tsanileg, May 14, 2010
sain boljee. humuust mash ih heregtei medeelel baina. zarim humuus hediigeed ubuntu heregtei gej meddeg ch yaj herhen suuriluulah tuhai anhan shatnii medlegguigeesee bolood suulgaj suuriluulj chaddaggui yum bn lee. bas suuliin ued windows oos tatgalzah handlaga delhii dayar uuseed baigaa uchir iimerhuu medeelel bainga oruulj baival humuust asar heregtei baih bolovuu hemeen bodoj baina. bayarlalaa. chadah chineegeeree busdad tugeenee. goodluck. biheed bai niitleed bai smilies/smiley.gif.
...
Бичсэн ntsetsbold, May 13, 2010
Гоё болжээ. Нэг програм нэмж хэлэхэд audacious2 гэж их дажгүй дуу тоглуулагч програм байна лээ.
Сэтгэгдэл бичих

busy