Windows 7 хэрхэн суулгах вэ? И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 135
МууМаш сайн 
Хичээл - Microsoft Windows
Бичсэн Алтансүх   
2009 оны 11-р сарын 24, Мягмар гариг, 18:49
windows7_logoMicrosoft корпорациас шинэ Windows 7 үйлдлийн системээ гаргаснаас хойш даруй 1 сар өнгөрчээ. Би Home Premuim хувилбарыг нэг хэрэглэж байснаа Ultimate хувилбарыг нь одоо хэрэглэж байна. Ер нь дажгүй хурдан ажиллагаатай байна. Гомдоллох байхгүй бөгөөд харин тоглоом барагтай л бол DirectX 9 хувилбар нэхээд ажиллахгүй байгаагаас өөр асуудал алга даа. Ажлын компьютерын хувьд бол дажгүй сайн үйлдлийн систем болжээ. Энэ хичээлдээ Windows 7-г хэрхэн суулгах талаар сонирхьё.
Windows 7 хувилбар нь хэрэглэхэд ихэд хялбар сайн хувилбар болсон бөгөөд суулгах явц нь гэсэн маш хялбар болсныг та харах болно. Суулгах явцад таниас цөөхөн мэдээлэл аваад суулгаад болчихно. За ингээд ажилдаа оръё.
Юун түрүүнд компьютерын үзүүлэлтээ шалгаарай. Та Windows 7 суулгахын тулд хамгийн багадаа доор дурдсан шиг үзүүлэлттэй компьютертай байх хэрэгтэй:
  • 1 gigahertz (GHz) болон үүнээс хурдан 32-бит (x86) эсвэл 64-бит (x64) процессор
  • 1 gigabyte (GB) санай ой (32-бит) эсвэл 2 GB санах ой (64-бит)
  • 16 GB хардны зай (32-бит) эсвэл 20 GB (64-бит) (Гэхдээ систем диск дээр доод тал нь 35GB байвал илүү тохирч байна)
  • DirectX 9 болон түүнээс дээш дэмждэг видео карт (Windows XP дээр DirectX 9.0c суудаг байвал болноо гэсэн үг)
1. Windows 7-г олж авах. Уламжлал ёсоороо бид танд хулгайгаар яаж олохыг хэлэх боломжгүй тул хүлцэл өчье. Ямартаа ч албан ёсны хувилбарууд, тэдгээрийн үнийн талаар http://www.n20.mn/all-latest-news/12-software/136-microsoft-windows-7-officially-launched.html нийтлэлд дурдсан билээ.
2. Өөрийн мэдээллийг нөөцлөн авах. Аливаа шинэ үйлдлийн систем суулгах эсвэл туршихын өмнө та өөрийн бичиг баримтууд, и-мэйлүүд, вэбсайтын бүртгэл гэх мэт хувийн хэрэгцээт бүх мэдээллээ сайн нөөцлөн хуулж авахыг зөвлөж байна. Нилээдгүй мэдээлэл C:\Documents and Settings\USERNAME эсвэл C:\Users\USERNAME фолдерууд дотор болон эдгээр дотор Application data, Local settings гэсэн нуугдмал фолдеруудад байдаг тул та нуусан файлуудыг харах горимоор орж сайн шалгавал зүйтэй.
01_bootmessage3. Windows 7 суулгац ачаалах. Windows 7 суулгах DVD нь ойролцоогоор 2.8GB хэмжээтэй бөгөөд DVD дээр бичсэний дараа компьютераа CD уншигчаас ачаалах тохиргоогоор ачаална. Үүний тулд та компьютер асах үед DEL товч дарж өөрийн компьютерын BIOS хэсэг рүү нэвтэрч "Boot setting" (эсвэл иймэрхүү) дээр хаанаас ачаалахыг сонгоно. Эсвэл Dell компьютер дээр шууд асах үед F12 товчоор, HP компьютер дээр F9 товчоор хаанаас ачаалахаа шууд сонгож болдог.
Амжилттай ачаалах бэлэн үед ийм мэдээлэл гарах бөгөөд та гарны дурын товчийг 6 хормын дотор дарвал суулгах DVD-нээс ачаалж эхэлнэ.
4. Windows 7 суулгац ачаалж дуусаад ямар хэлийг суулгах (Language to install), цаг, мөнгөний формат (Time and currency format) болон гарын тохиргоог асууна. Ихэнхдээ бэлэн тохиргоогоор нь шууд Next товчийг дарна.
01
5. Суулгахад бэлэн бол шууд Install now товчийг дарж болох бөгөөд нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл "Want to know before installing Windows" сонголтыг дарна. Мөн өмнө суулгасан Windows 7 системээ засахыг хүсвэл "Repair your computer" сонголтыг сонгож болно.
02
6. Лицензийн нөхцлийг зөвшөөрч байгаа бол "I accept the license terms" сонголтыг идэвхжүүлээд Next товчийг дарна.
03
7. Та өөрийн Vista үйлдлийн системийг шууд Windows 7 руу ахиулж болох бөгөөд ингэснээр өөрийн мэдээлэл, тохиргоо, суулгасан програмуудаа авч үлдэх боломжтой хэдий ч зарим нэг програм чинь Windows 7 дээр ажиллахгүй байж болно. Ахиулахыг хүсвэл Upgrade гэсэн сонголтыг сонгоно.
Харин Windows XP-тэй бол бүрэн форматлаж шинээр суулгах шаардлагатай бөгөөд 2 дахь алхамд дурдсаны дагуу мэдээллээ сайн нөөцөлж аваарай. Ер нь бол миний хувьд шинээр форматлаж суулгахыг илүүд үздэг. Шинээр суулгах бол Custom (Advanced) гэсэн сонголтыг дарна.
04
8. Хард дискээ хэрхэн хуваахыг энд зааж өгнө. Windows 7 анх суухдаа нийтдээ 13GB зай эзэлдэг бөгөөд бусад програм суулгах зэрэгт зориулан C: дискэндээ доод тал нь 30GB байх хэрэгтэй. Ер нь сүүлийн үеийн том хэмжээтэй хардтай компьютерын хувьд C: ба D: болгон хувааж D: дээр өөрийн хэрэгтэй бичиг баримтаа хадгалснаар дараа нь форматлахад арай хялбар болдог. Жишээ нь 80GB хэмжээтэй хардтай бол C: - 30GB, D: - 50GB гэх мэт харьцаатай хуваавал зүгээр байдаг.
Windows 7 суулгац дээр хуваахдаа New гэж дараад эхлээд C: дискний хэмжээгээ, үлдсэн Unallocated space гэсэн хэсгийг нь дахин New гэж сонгон D: дискэндээ хуваарилж болно.
05
9. Таны сонгосон хард дээр Windows суулгах явц автоматаар явагдана. Энэ шат нь 20-30 минут болдог.
06
10. Эхний хэсгийг хуулж дуусаад компьютерыг дахин ачаална. Та энэ үед ямарч үйлдэл хийлгүй хүлээж байх хэрэгтэй. Ямарч товч дарах шаардлагагүй.
07
11. Эхний удаа ачаалахдаа үйлдлийн системийн үндсэн үйлчилгээнүүдийг эхлүүлнэ.
08
12. Файлуудыг хуулаад сүүлийн хэсгийг гүйцэтгэж байна.
09
13. Суулгаж дуусаад таны компьютерыг дахин нэг удаа автоматаар ачаална. Та мөн адил хүлээж байх хэрэгтэй.
10
14. Windows 7 анх удаа ачаалах явцад таны дүрсний картын хүчин чадлыг шалгана.
12
15. Компьютер анхны админ хэрэглэгчийн нэр болон сүлжээнд харагдах компьютерын нэрийг оруулаарай.
13
16. Түрүүчийн алхамд оруулсан хэрэглэгчийнхээ нууц үгийг оруулна. Нууц үгийг хоосон орхиод програмуудаа суулгаж дууссаны дараа нь Control Panel > User Accounts дотроос тохируулах боломжтой.
14
17. Та өөрийн худалдан авсан Windows 7 хувилбарынхаа тусгай бүтээгдэхүүний дугаарыг энд оруулна. "Automatically activate Windows when I'm online" сонголтыг идэвхжүүлбэл интернет ормогч таны оруулсан дугаарыг Microsoft серверээс шалган идэвхжүүлдэг.
Энэ дугаарыг оруулалгүй хоосон орхиод дараа оруулж болох бөгөөд ингэсэн нөхцөлд танд 30 хоногийн хугацаа өгнө. Энэ хугацаанд аргалахгүй бол таны Windows асахгүй нөгөө дугаараа нэхээд зогсчихно. Яаж аргалахыг интернетээс эсвэл татаж авсан газраасаа үзэхэд олдох байх.
15
18. Windows Update гэх мэт үйлчилгээг автоматаар хийхийг хүсвэл "Use recommended settings" гэсэн сонголтыг сонгож болно. Эсвэл "Install important updates only" гэсэн сонголтоор ч явж болно.
16
19. Та өөрийн байгаа газрын цагийн бүс, өвөл зуны цагт шилждэг эсэх болон он сар, цагаа тохируулж болно. Улаанбаатарын хувьд Daylight savings time буюу өвөл зуны цагт шилжихээ больсон учраас энэ сонголтыг идэвхгүй болгох хэрэгтэй.
17
20. Сүлжээнд холбогдож байгаа бол тухайн сүлжээгээ өөрийн гэрийн эсвэл албан газрын найдвартай сүлжээ эсэх, бүүр эсвэл энд тэндхийн гадны сүлжээнд байгаа эсэхээ сонгож болно. Мэдээж өөрийн сүлжээ гэсэн нөхцөлд хязгаарлалтууд нь арай бага байна.
18
21. За ингээд таны Windows 7 хэрэглэхэд бэлэн боллоо. Таны компьютерын ихэнх төхөөрөмжийг Windows Update-ээрээ дамжуулан шууд өөрөө таних бөгөөд Nvidia дүрсний карт зэрэг нь Windows 7-д зориулсан драйвераа аль хэдийн гаргасан байна. Ихэнх компьютер үйлдвэрлэгчид ч гэсэн Windows 7-д зориулан драйверуудаа гаргаж эхлээд байна.
19
Та бүхэнд амжилт хүсье. Хөгжил дэвшлийн зүг урагшаа!
Сэтгэгдлүүд (17)Add Comment
...
Бичсэн sanaa, January 26, 2012
svlesee 2dh nvvr garj irehg bna help

...
Бичсэн namuunaa, October 14, 2011
heregtei medeeleel bolj
...
Бичсэн namuunaa, October 14, 2011
heregtei medeeleel bolj
...
Бичсэн elf, October 13, 2011
Serial numbers for offline activation:
WINDOWS 7 (RTM)

ULTIMATE (ASUS) S / N: 2Y4WT-DHTBF-Q6MMK-KYK6X-VKM6G
ULTIMATE (DELL) S / N: 342DG-6YJR8-X92GV-V7DCV-P4K27
ULTIMATE (IBM-LENOVO / OLD) S / N: 22TKD-F8XX6-YG69F-9M66D-PMJBM
ULTIMATE (IBM-LENOVO / NEW) S / N: 6K2KY-BFH24-PJW6W-9GK29-TMPWP
ULTIMATE (SAMSUNG) S / N: 49PB6-6BJ6Y-KHGCQ-7DDY6-TF7CD
PROFESSIONAL (ACER / GATEWAY / PACKARD BELL) S / N: YKHFT-KW986-GK4PY-FDWYH-7TP9F
PROFESSIONAL (ASUS) S / N: 2WCJK-R8B4Y-CWRF2-TRJKB-PV9HW
PROFESSIONAL (DELL) S / N: 32KD2-K9CTF-M3DJT-4J3WC-733WD
PROFESSIONAL (FUJITSU) S / N: PT9YK-BC2J9-WWYF9-R9DCR-QB9CK
PROFESSIONAL (IBM-LENOVO) S / N: 237XB-GDJ7B-MV8MH-98QJM-24367
PROFESSIONAL (HP-COMPAQ) S / N: 74T2M-DKDBC-788W3-H689G-6P6GT
PROFESSIONAL (SAMSUNG) S / N: GMJQF-JC7VC-76HMH-M4RKY-V4HX6
PROFESSIONAL (SONY) S / N: H9M26-6BXJP-XXFCY-7BR4V-24X8J
PROFESSIONAL (N / A) S / N: 862R9-99CD6-DD6WM-GHDG2-Y8M37
HOME PREMIUM (ACER / GATEWAY / PACKARD BELL) S / N: VQB3X-Q3KP8-WJ2H8-R6B6D-7QjB7
HOME PREMIUM (ADVENT) S / N: 38JTJ-VBPFW-XFQDR-PJ794-8447M
HOME PREMIUM (ASUS) S / N: 2QDBX-9T8HR-2QWT6-HCQXJ-9YQTR
HOME PREMIUM (ASUS Eee) S / N: 7JQWQ-K6KWQ-BJD6C-K3YVH-DVQJG
HOME PREMIUM (DELL) S / N: 6RBBT-F8VPQ-QCPVQ-KHRB8-RMV82
HOME PREMIUM (FUJITSU) S / N: C6MHH-TRRPT-74TDC-FHRMV-XB88W
HOME PREMIUM (IBM-LENOVO) S / N: 27GBM-Y4QQC-JKHXW-D9W83-FJQKD
HOME PREMIUM (HP-COMPAQ) S / N: 4FG99-BC3HD-73CQT-WMF7J-3Q6C9
HOME PREMIUM (SAMSUNG) S / N: CQBVJ-9J697-PWB9R-4K7W4-2BT4J
HOME PREMIUM (SONY) S / N: H4JWX-WHKWT-VGV87-C7XPK-CGKHQ
HOME PREMIUM (TOSHIBA) S / N: 6B88K-KCCWY-4F8HK-M4P73-W8DQG
HOME PREMIUM (TOSHIBA) S / N: 6GF36-P4HWR-BFF84-6GFC2-BWX77
HOME PREMIUM (N / A) S / N: 2P2P9-CM3F8-FTV6P-PC7CX-8TFF7
HOME BASIC (ACER / GATEWAY / PACKARD BELL) S / N: MB4HF-2Q8V3-W88WR-K7287-2H4CP
HOME BASIC (ASUS) S / N: 89G97-VYHYT-Y6G8H-PJXV6-77GQM
HOME BASIC (DELL) S / N: 36T88-RT7C6-R38TQ-RV8M9-WWTCY
HOME BASIC (HP-COMPAQ) S / N: DX8R9-BVCGB-PPKRR-8J7T4-TJHTH
HOME BASIC (IBM-LENOVO) S / N: 22MFQ-HDH7V-RBV79-QMVK9-PTMXQ
HOME BASIC (SAMSUNG) S / N: 2P6PB-G7YVY-W46VJ-BXJ36-PGGTG
STARTER (ACER / GATEWAY / PACKARD BELL) S / N: RDJXR-3M32B-FJT32-QMPGB-GCFF6
STARTER (ASUS) S / N: 6K6WB-X73TD-KG794-FJYHG-YCJVG
STARTER (DELL) S / N: 36Q3Y-BBT84-MGJ3H-FT7VD-FG72J
STARTER (IBM-LENOVO) S / N: 273P4-GQ8V6-97YYM-9YTHF-DC2VP
STARTER (HP-COMPAQ) S / N: RH98C-M9PW4-6DHR7-X99PJ-3FGDB
STARTER (NOKIA) S / N: 2XGHP-9TQK2-8CF28-BM2P2-8FRX8
STARTER (TOSHIBA) S / N: TGBKB-9KBGJ-3Y3J6-K8M2F-J2HJQ
...
Бичсэн Meddlegu Erdemten, January 28, 2011
512 RAM tai,128 video cardta bl bolhuu?
...
Бичсэн tsewegee, December 12, 2010
hangalttai sn gej bodoj bna windows7 herhen tatah we
...
Бичсэн chingun, November 10, 2010
humuusee WIN7 bolgond chin product key ni oor oor bgaashtee teriig avsan hun esvel readme ntrt ni bj bolnoo ene kodnuud barag l bolohgui dee bas yumaa sain unshildaa hardnii uzuulelt 2GB ees deesh bn gj bgaazdee
...
Бичсэн chingun, November 10, 2010
heregtei medeelel bn eniig l haigaad bsiin WIN7 suulgahged chadkuu bsiimaa bayrlalaa hogshoon!!
...
Бичсэн lll, July 17, 2010
copying windows files gedeg ni 0 % heveeree l bgad bh yum yah uu
...
Бичсэн tumuruu, June 05, 2010
ene baahan koduud chin bolohgui bna shdee
...
Бичсэн Sukh, April 20, 2010
Bayaraa: Niitleliin deed tald nemeed oruulchixlaa.
...
Бичсэн Bayaraa, April 19, 2010
хэрэтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэгээд нэг юм асуух гэсэн юм аа. Windows 7-г суулгахад PC-ний үзүүлэлт нөлөөлдөг үү? хард нь тэдээс дээш байх естой гэдэг ч юм уу.минийх acer 4310 л даа . болох болов уу?
...
Бичсэн Akillis, March 27, 2010
Zaluusaa product key iin olson shuu smilies/smiley.gif MVBCQ-B3VPW-CT369-VM9TB-YFGBP
MM7DF-G8XWM-J2VRG-4M3C4-GR27X
KGMPT-GQ6XF-DM3VM-HW6PR-DX9G8
MVBCQ-B3VPW-CT369-VM9TB-YFGBP
KBHBX-GP9P3-KH4H4-HKJP4-9VYKQ
BCGX7-P3XWP-PPPCV-Q2H7C-FCGFR
RGQ3V-MCMTC-6HP8R-98CDK-VP3FM
Q3VMJ-TMJ3M-99RF9-CVPJ3-Q7VF3
6JQ32-Y9CGY-3Y986-HDQKT-BPFPG
P72QK-2Y3B8-YDHDV-29DQB-QKWWM
6F4BB-YCB3T-WK763-3P6YJ-BVH24
9JBBV-7Q7P7-CTDB7-KYBKG-X8HHC
C43GM-DWWV8-V6MGY-G834Y-Y8QH3
GPRG6-H3WBB-WJK6G-XX2C7-QGWQ9
MT39G-9HYXX-J3V3Q-RPXJB-RQ6D7
MVYTY-QP8R7-6G6WG-87MGT-CRH2P
...
Бичсэн Akillis, March 27, 2010
Hey zaluu product key iin olood ogooch please .
...
Бичсэн батаа, February 04, 2010
Онцгой хэрэгцээтэй мэдээлэл волжээ.
...
Бичсэн zaya, December 24, 2009
internet, togloom 2 oo suulgaj chaddaguiee ho yaj suulugh we zaawar ogooch
...
Бичсэн bazar, December 21, 2009
mash sain boljee.thanks
Сэтгэгдэл бичих

busy