VTP - VLAN Trunking Protocol И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 43
МууМаш сайн 
Хичээл - Сүлжээ
Бичсэн Алтансүх   
2009 оны 10-р сарын 22, Пүрэв гариг, 18:34
cisco_logo_smallМанай зарим уншигчдын хүсэлтээр өөрт байсан Cisco хичээлүүдээс хөрвүүлэх орууллаа. Managed switch буюу Удирдлагатай свич ашиглан дотоод сүлжээнд хиймэл дэд хэсгүүдэд хуваахад Virtual LAN буюу VLAN үүсгэдэг бөгөөд үүнийг зохицуулдаг VLAN Trunking Protocol нь Cisco-гийн тусгай протокол юм. За ингээд товч хичээлээ үзье.

VLAN Trunking Protocol (VTP) нь бүтэн сүлжээний түвшинд Virtual Local Area Network буюу Хиймэл Дотоод Сүлжээг (ХДС) удирдан зохион байгуулах, нэмэх, устгах, нэрийг өөрчлөх мэдээллийг дамжуулдаг Cisco-гийн 2-р түвшний протокол юм. Свич дээр суурилсан сүлжээний удирдлагыг хялбар болгодог. Нэг VTP сервер дээр шинэ ХДС үүсгэхэд тэр сүлжээг домайн дээрх бүх свич рүү дамжуулдаг. Ингэснээр тухайн ХДС-г свич болгон дээр тохируулах шаардлагагүй болдог. VTP мэдээллийг ISL (Inter Switch Link), 802.1q (VLAN Tagging), IEEE 802.10 болон LANE шугамаар дамжуулж болдог. ХДС ашигласнаар сүлжээг бодит сүлжээг хиймэл сүлжээнүүдэд хэсэгчилж хуваан, тэдгээрт IP хаяг оноох, зааглах, хандах эрхүүдийг оноох гэх мэт олон төрлийн сүлжээний удирдлагын үүргүүдийг гүйцэтгэдэг.

Management VLAN (VLAN1) буюу Удирдлагын ХДС-гээр дамжуулан VTP урсгалыг дамжуулдаг учраас бүх шугам дээр VLAN1-г дамжуулахыг тохируулах хэрэгтэй байдаг. VTP нь Cisco-гийн Catalyst ангиллын ихэнх бүтээгдэхүүн дээр байдаг. Үүнтэй төстэй IEEE стандартууд гэвэл GVRP (GARP VLAN Registration Protocol) болон MVRP (Multiple VLAN Registration Protocol) юм.

Дараахи зурагт VTP ашигласан болон ашиглаагүй үед мэдээлэл хэрхэн дамжих болон тохируулах байдлыг харуулсан байна.

VLAN_Trunking_Protocol

VTP ажиллах горимууд

VTP дараахи 3 горимоор ажилладаг:
  • Сервер (Server) - Энэ горимд та ХДС үүсгэх, устгах болон өөрчлөх боломжтой. VTP хувилбар болон VTP домайн дээр мэдээллийг түгээх хэлбэрийг сонгож болно. VTP серверүүд нь адил домайн дээр тохируулсан бусад свичүүдтэй ХДС тохиргоогоо солилцдог. VTP сервер нь үндсэн сонголтоор идэвхтэй байдаг. ХДС-ний мэдээллийг NVRAM санах ойд хадгалдаг бөгөөд унтраагаад асаасан ч устдаггүй юм.
  • Хэрэглэгч (Client) - VTP хэрэглэгчид нь VTP сервертэй адил зарчмаар ажиллах боловч тухайн свич дээр ХДС-г үүсгэж, устгаж эсвэл өөрчилж болдоггүй. Хэрэглэгч горимд ХДС-н мэдээлэл нь NVRAM санах ойд хадгалагддаггүй.
  • Дамжуулагч (Transparent) - Свичийг дамжуулагч горимд шилжүүлсэн үед тухайн свич нь VTP-д оролцдоггүй. Дамжуулагч свич нь өөрийн ХДС тохиргоог цацдаггүй бөгөөд хүлээн авсан мэдээллээс шалтгаалан ХДС тохиргоогоо өөрчилдөггүй. Дамжуулагч горимд ХДС үүсгэж, устгаж эсвэл өөрчилж болно. VTP Хувилбар 2-т, дамжуулагч свичүүд нь шугамаараа хүлээн авсан мэдээллээ цааш нь дамжуулдаг байна.
VTP нь хоорондоо холбогдсон свичүүдийн хооронд ХДС-г зохицуулах үүднээс мэдээллийг нь хооронд нь солилцуулдаг. Нэг домайн дээр байгаа свичүүдийн хооронд дамжуулдаг байна. Хэрвээ домайн нь өөр бол мэдээллийг зүгээр л алгасна. Домайн нь ижилхэн бол мэдээллийн хувилбарын дугаарыг шалгана. Хэрвээ хувилбарын дугаар нь хүлээн авсан хэрэглэгч эсвэл сервер дээрх байгаагаас их бол шинэ тохиргоог авч хадгална. Хэрвээ бага бол тохиргоог алгасна.

Шинэ төхөөрөмж VTP домайнд нэмж байгаа үед бүхэл домайн дээр хувилбарыг дугаарыг тэглэснээр аливаа зөрчилдөөнөөс сэргийлдэг. VTP бүтцийг өөрчлөхөд маш болгоомжтой хандах хэрэгтэй. VTP мэдээллийг солилцохдоо нууц үгээр хамгаалдаг. Свич бүр дээр тухайн нууц үгийг ижилхнээр оруулснаар ажиллагаанд орно.

VTP тохиргоо
Дараахи алхмаар тохиргоог хийнэ.
  1. vtp domain name - VTP домайн нэрийг оруулна.
  2. vtp version # - VTP хувилбарыг сонгоно.
  3. vtp password password - Нууц үгийг оруулна.
  4. show vtp status - VTP тохиргоог шалгана.
VTP Pruning
VTP Pruning гэдэг нь VTP-гээр дамжиж байгаа мэдээллүүдээс шаардлагагүй мэдээллийг дамжуулалгүй хасч, зөвхөн хэрэгтэй төхөөрөмжүүдэд дамжуулахыг хэлнэ. Үүний тулд VTP нь ХДС-ний бүтэн зураглалыг өөртөө хадгалах бөгөөд мэдээллийг зөвхөн хэрэгтэй порт руу дамжуулдаг байна. Ингэснээр шугамын багтаамжийг үр ашигтай ашиглаж шугамыг чөлөөлдэг байна. Свич нь өөртөө байгаа ХДС-г зарлан цацах бөгөөд түүнийг хүлээн авсан свичүүд нь аль ХДС-г хадгалах, хасахыг тохируулан зураглалыг үүсгэдэг байна.
VTP Pruning-г сервер свич дээр дараахи байдлаар тохируулах ба бусад свич рүүгээ цацна.
VTP_Server_Sw1(config)# vtp pruning
Дараахи командуудаар тохируулна.
  1. set vtp pruning enable - Удирдлагын домайн дээр идэвхжүүлнэ.
  2. clear vtp pruneeligible vlan_range - Зарим ХДС-г хасагдахгүй болгож болно.
  3. set vtp pruneeligible vlan_range - Зарим ХДС-г хасагдах боломжтой болгож болно.
  4. show vtp status - VTP тохиргоог шалгана.
  5. show interface trunk - Зохих ХДС-нүүд нь хасагдаж байгааг шалгана.
VTP нууц үг нь нэмэлт нууцлалгүй шууд текстээр байдаг бөгөөд Yersinia гэх мэт хэрэгслүүд нь нууц үгийг MD5 нууцлалаар хөрвүүлдэг хэдий ч томоохон болон нууцлал шаардсан сүлжээнүүдэд VTP хэрэглэх нь осолтой юм.

Та бүхэнд амжилт хүсье.
Сэтгэгдлүүд (12)Add Comment
...
Бичсэн MUUJIG, September 30, 2011
ENE ZURGYYDIIG YAMAR PROGRAM DEER BELDSEN YUM BE ENE IH DAJGUI YUMBN
...
Бичсэн эрхэмээ, May 12, 2011
saina uu. nadad IEEE-488 vnheer heregtei bna
baibal mini haygruu ybuulj tus bolooch
pls
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. pls pls pls pls pls............
...
Бичсэн у, October 31, 2010
гоё юм байна баярлалаа
...
Бичсэн энхээ, October 05, 2010
nadad bl uneher talagdaj bn bayrlalaa heregte medeelel tawij bn gdg hun burt ymarch hun bj bln chuham ter humust tus hurgej bga hereg shu . ene bl heregte magadgui mngoliin hogjild ch
...
Бичсэн Tseegii, October 05, 2010
Баярлалаа, Suljee baiguulah talaar delgerengui medeelel uguuch! Boson NetSim ashiglaj herhen suljee baiguulah be? Suljeenii talaar delgerengui medeelel uguuch! Batrlalaa.
...
Бичсэн enkele, July 08, 2010
Dahiad zunduu olniig oruul l daa. Yu hiigeed bgain be.
...
Бичсэн dalai, March 10, 2010
hi ene yostoi goy medeelel oruulsan baina nadad yag heregtei baisan yum aa .mon ACL iin talar jaahan yum niitleeech ho
...
Бичсэн Buya, December 21, 2009
heregtei medeelel hurgesend bayarlla.Ingej hereglegchiin tuvshin dehi medeeleliig haramgui hurgeed bval mgl-d medellin system hugjihod bga ch gesen nemer bolno.hicheel gesen bulanga bainga ajiluularai Bayarlla
...
Бичсэн tuugii, October 30, 2009
tanai site ygad busadtai medeelelee huvaaltsaj boldoggvi yum be? haramch suga site yum daa
...
Бичсэн erkhemee, October 27, 2009
thanks heregtei medeelel niitelsen bna....
...
Бичсэн BOR, October 25, 2009
vrgelj iim goe zvil niitelj bgaarai
...
Бичсэн BOR, October 25, 2009
mash ix bayrlalaa
Сэтгэгдэл бичих

busy