Сүлжээний кабель И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 95
МууМаш сайн 
Хичээл - Сүлжээ
Бичсэн Алтансүх   
2008 оны 10-р сарын 09, Пүрэв гариг, 16:52
patch_cablesАливаа сүлжээг бүтээхэд зайлшгүй ордог хирнээ ач холбогдолгүй өгдөггүй сүлжээний кабелийн тухай энэ удаагийн хэсэгт танилцуулъя. За ингээд бүгдээрээ кабелиа татаад байж дээ.
Энгийн жижиг сүлжээнд эдгээр асуултууд нь хялбар, хямд төсөр шийдэгддэг бол томоохон нүсэр сүлжээнүүдийн хувьд сайн төлөвлөж хийхгүй бол сүлжээний найдвартай ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Энгийн жижиг сүлжээнд эдгээр асуултууд нь хялбар, хямд төсөр шийдэгддэг бол томоохон нүсэр сүлжээнүүдийн хувьд сайн төлөвлөж хийхгүй бол сүлжээний найдвартай ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Сүлжээний цуврал хичээлүүдээрээ сүлжээний төрөл бүрийн кабелиудын тухай бичих бөгөөд дараагийн хэсэгт сүлжээний кабелийг хэрхэн зөв хавчихыг үзүүлэх болно.

Кабелийн стандарт
Дараахи хүснэгтэнд кабелийн түгээмэл стандартыг нэгтгэн үзүүллээ. Эдгээрээс сүүлийн үед хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа нь UTP (Unshielded Twisted Pair) кабель бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь юм. Мөн Fiber Optic буюу Шилэн кабелийг өндөр хурдны сүлжээнд өргөнөөр хэрэглэж байна.

Стандарт

Төрөл

Уртын хэмжээ

10BaseT Unshielded Twisted Pair 100 метр
10Base2 Thin Coaxial 185 метр
10Base5 Thick Coaxial 500 метр
10BaseF Fiber Optic 2000 метр
100BaseT Unshielded Twisted Pair 100 метр
100BaseTX Unshielded Twisted Pair 220 метр

Кабелийн төрлүүд
Coaxial cable
coaxial_cableДээхэн үеийн сүлжээнд хэрэглэгдэж байсан, өнөө үед бид нар кабелийн телевиз үзэхэд хэрэглэж байгаа нь коксиал кабель юм. Энэхүү кабель нь голдоо дамжуулах зэс утастай, түүний гадуур нь тусгаарлагч уян материалаар бүрсэн, түүний гадуур мөн дамжуулагч нэхмэл маягийн нимгэн утаснууд, бүүр гадуур нь хамгаалалтын уян бүрхүүлтэй байдаг. Ихэвчлэн радио долгионыг дамжуулагчаар хэрэглэгддэг. Дээхэн үеийн 10Mbps хурдтай компьютерын сүлжээнд ашиглаж байсан бөгөөд олон компьютер залгахад бэрхшээлтэй байсан. Сүлжээн дэхь компьютеруудыг заавал цуваагаар холбон, сүүлийнх дээр terminator буюу төгсгөгч хийснээр сүлжээ үүсгэдэг бөгөөд аль нэг кабель салсан, тасарсан үед сүлжээ бүхлээрээ тасардаг байсан нь гол дутагдалтай тал юм.

Энэ кабелиар дамжиж байгаа үндсэн мэдээлэл нь голын ганц зэс утсаар дамждаг учир гадны элдэв цахилгаан нөлөөлөлд дохио нь өртөж, өөрчлөгдөх эрсдэл байдаг. Энэ асуудлыг шийдсэн нэг ололт бол UTP кабель бөгөөд хос утаснуудыг ороож хийн дохиог хувааж дамжуулснаар тэнцвэржүүлсэн (balanced) дохио илгээн гадна цахилгаан болон соронзон нөлөөг бууруулсан байна.

UTP - Unshielded Twisted Pair
Энэ кабель нь хос хосоор нь эрчлэн ороосон, 4 хос утаснаас бүрдэх бөгөөд энэхүү бүтэц нь сүлжээний мэдээлэл - дохиог - хамгийн сайн дамжуулах нөхцлийг бүрдүүлдэг. Дотоод сүлжээнд хэрэглэгдэж байгаа түгээмэл төрөл нь Cat 5e болон Cat 6 төрлийнх юм.
cat5cable_structurecat6cable_structure
Кабель нь нийтдээ 8 зэс утастай бөгөөд хос хосоор нь ороон дохиог нэмэх, хасах цэнэгээр нь салган дамжуулснаар ямарваа нэгэн цахилгаан соронзон нөлөөллийн улмаас дохионы шинж чанар өөрчлөгддөггүй. Хос болгон өөрийн гэсэн өнгөтэй бөгөөд хос доторх утаснуудыг нэгийг нь дан өнгөөр, нөгөөг нь цагаан дээр алаглуулсан байдлаар ялгадаг. Үүний зорилго нь кабель дотор зэс утаснуудын ороолт нь цахилгаан соронзон орны тэнцвэртэй хийгдсэн байдаг бөгөөд сүлжээний толгойг (RJ45 jack) хавчихад заавал дагах ёстой стандарт шаардлага нь үүнээс үүдэлтэй юм.

Fiber optic - Шилэн кабель
fiberopticШилэн кабель нь дэлхийд хамгийн элбэг байдаг silica буюу элсээр хийгддэг. Мэдээж жинхэнэ шилийг элсээр хийдэгтэй төстэй байдлаар боловч бусад нэмэлт хольц, үйлдвэрлэлийн технологи нь үнэхээр нарийн чимхлүүр байдаг. Шилэн кабелийн ажиллах зарчим нь 1840-өөд онд Францын эрдэмтдийн нээсэн шилэн хоолойгоор гэрэл дамжуулах (refraction) боломжид тулгуурласан байдаг бөгөөд уян шилэн хоолойд гэрэл эсвэл лазераас үүсгэсэн гэрлийг янз бүрийн өнцгөөр тусган нөгөө талд нь тусах өнцгөөр нь мэдээллийг хөрвүүлэн хүлээж аван дамжуулдаг байна.
fiberoptic_types
Эхэн үеийн шилэн кабелиуд нь эсэргүүцэл ихтэй буюу дохионы алдагдал ихтэй байсан бөгөөд кабелийн шилэн материал дахь бохирдлыг бууруулснаар "эсэргүүцэл" буюу алдагдал маш багатай шилэн кабель үйлдвэрлэснээр интернетийн хөгжилд сайнаар нөлөөлсөн. Одоогийн далай доорхи интернет томоохон холбогч кабелиуд нь бүгд шилэн кабель юм.
Сэтгэгдлүүд (10)Add Comment
...
Бичсэн batsuuri, September 25, 2011
Маш их баярллаа. Та бүгдэд ажлын өндөр амжилт хүсий.Бид хамтдаа чадна.
...
Бичсэн амгаа, May 13, 2011
маш их баярлалаа та бүхэнд маш дэлгэрэнгүй байна
...
Бичсэн byambaa, February 07, 2011
хамгийн амархан арга
Print Screen дарах
...
Бичсэн haha, January 24, 2011
ee huurhii duu menu dotroosoo save page as gedeg yum olj harahgvi bna uu
...
Бичсэн Boogii, December 17, 2009
eniig yaj copy d hiin heleed ogooch
...
Бичсэн sak, April 24, 2009
хэрэгтэй мэдээлэл байна баяраллаа шилэн кабелийн талаар өшөө дэлгэрэнгүй бичиж болох уу
...
Бичсэн batchuluun bolon otgonjargal, October 21, 2008
hooe ta buhend ene odriin mend bidend ene cabliudaas oor cabliin toroluud heregtei bh yumaa olood ogooch mash chuhal
...
Бичсэн Sen, October 14, 2008
Thanks very much.
...
Бичсэн Ichinnorov, October 13, 2008
Busdaas iluu delgerengui medeelel ugch baina.tnx
...
Бичсэн Rose, October 09, 2008
hi ene udriin mend! svljeenii kabeliudiig taniltsuulsand bayrlalaa. Urid ni ene talaar sonsoj bsan bolovch ilvv sain meddeggvi bailaa. ta bvhend amjilt hvsie!!! smilies/smiley.gif
Сэтгэгдэл бичих

busy