| Router ба Switch -н ялгаа |
|
| Хичээл - Сүлжээ |
| Бичсэн Алтансүх |
| 2008 оны 10-р сарын 23, Пүрэв гариг, 10:55 |
Энэ удаагийн хичээлээр бидэнд хамгийн түгээмэл тулгардаг нэгэн асуултанд товч хариулт өгөхийг хичээе. Сүлжээ эхлэн суралцаж байхад router (Замчлагч) болон switch (свич) эсвэл hub (хааб) гэсэн нэр томъёо байнга тааралддаг. Тэгвэл эдгээр нь яг юугаараа ялгаатай юм бэ? Замчлагч (Router!) нь свич, хаабыг бодвол хамаагүй нүсэр боловсронгуй, олон төрлийн ажиллагаатай сүлжээний төхөөрөмж юм. Свич, хаабтай ижилхнээр жижигхэн хэлбэртэй, энгийн дөрвөлжин байдаг бөгөөд хэд хэдэн төхөөрөмж холбож болдог. Ихэнх замчлагчид 1-4 сүлжээний төхөөрөмж холбох LAN порт (port), интернетийн төхөөрөмж (ADSL модем гэх мэт) холбох WAN порт байна. Тиймээс харахад свичээс бараг ялгагдахааргүй хирнээ ажиллагааны хувьд илүү нүсэр нарийн байдаг байна.Замчлагч нь анхнаасаа олон сүлжээг (дотоод сүлжээ, алсын сүлжээ) хооронд холбох зорилгоор бүтээгдсэн. Интернет эсвэл томоохон сүлжээнүүдэд замчлагч нь сүлжээний мэдээллийн дундын дамжуулагч зурвас болж өгдөг. Замчлагч нь TCP/IP багцыг (packet) хүлээж аваад багц болгоны толгой хэсэгт байдаг эх үүсвэрийн IP хаяг болон зорьж байгаа IP хаягийг шалгаад цааш нь яаж дамжуулбал мэдээлэл нь найдвартай, хурдан очих шийдвэрийг гарган дамжуулдаг. Энэ нь свичээс ялгагдах нэг том ялгаа юм. Сүлжээний свич нь ажиллах явцдаа өөрийн аль порт дээр ямар MAC хаягтай (Media-Access-Control Address) төхөөрөмж байгааг сураад MAC Address Table гэдгийг өөрийн санах ойд хадгалан сүлжээгээр мэдээллийг хурдан дамжуулахдаа хэрэглэдэг. MAC хаяг бол сүлжээний төхөөрөмж тус бүрт өөр өөр байдаг бөгөөд дэлхийн сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэгчдэд онцгойгоор тус тусад оноосон байдаг учир хэзээ ч давхцдаггүй дугаар юм.МАК хаягийг 16-тын тооллоор бичигдсэн 6 хэсэг тоогоор тэмдэглэдэг ба эхний 3 тоо нь үйлдвэрлэгчийн тусгай дугаар, сүүлийн 3 тоо нь тухайн төхөөрөмжийг онцолдог байна. Жишээ нь: 01-23-45-67-89-ab, 01:23:45:67:89:ab гэх мэтээр тэмдэглэдэг. МАК хаягийг ихэвчлэн дотоод сүлжээний түвшинд сүлжээний төхөөрөмжүүдийн ажиллагаа, хандах эрхийг удирдахад ашигладаг. Замчлагч нь харин сүлжээний мэдээллийг дамжуулахдаа өөрийн портуудад ямар IP хаягтай төхөөрөмж залгагдсан байгааг бүртгэж аваад Routing Table үүсгэн санах ойдоо хадгалаад түүнийгээ дагуу мэдээллийг хурдан шуурхай дамжуулдаг. Гэрийн сүлжээнд зориулсан энгийн замчлагчид (broadband router ч гэдэг) нь гэрийн дотоод сүлжээг интернетийн сүлжээнд холбож байгаа гэдэг утгаараа мөн сүлжээнүүдийг хооронд холбож байна гэсэн үг. Иймэрхүү замчлагчдыг ихэвчлэн жижиг, дунд хэмжээний сүлжээ (100-с доош төхөөрөмжтэй) болон гэртээ интернет холболтыг share-лэх буюу түгээхэд ашигладаг. Свич, хааб нь интернетийг түгээхдээ заавал ямар нэгэн компьютерыг (заавал 2 сүлжээний кардтай эсвэл модемтой) сүлжээний толгой компьютер (gateway) хэлбэрээр ажиллуулан интернетийг тараадаг бол замчлагч нь энэ бүхнийг шууд өөрөө хийдэг байна. Үүний дээр, свичээс ялгаатай нь замчлагч нь динамик IP хаягийн сервер (DHCP - Dynamic Host Control Protocol) байдлаар ажиллах чадвартай бөгөөд ингэснээр та сүлжээний компьютеруудынхаа IP хаягийн тохиргоог автоматаар гэж тохируулсан байхад IP хаягийг давхцуулахгүйгээр компьютер тус бүрт найдвартайгаар оноож өгдөг байна. Харин свич хэрэглэж байгаа үед IP хаягийг заавал та өөрөө зохицуулан тохируулж өгөх шаардлагатай байдаг ба эсвэл сүлжээний толгой компьютер дээр DHCP сервер суулган ажиллуулах хэрэгтэй болдог. Мөн сүүлийн үеийн замчлагчид нь өөртөө SPI - Stateful Packet Inspection Firewall буюу хамгаалагчийг агуулдаг болсон нь сүлжээний аюулгүй байдалд сайнаар нөлөөлнө. Үүний зэрэгцээ замчлагчид сүлжээний төхөөрөмж тус бүрийн интернетийн хурдыг тохируулах, сүлжээний хандалтын эрхийг тохируулах, цагийн хуваарь гаргах, утасгүй сүлжээ (Wi-Fi 801.11b, 802.11g, 802.11n гэх мэт) түгээх гэх мэт маш олон төрлийн нэмэлт боломжуудыг агуулж болно. Энгийн утастай сүлжээний замчлагч дээр байдаг 1-4 сүлжээний порт нь энгийн свичтэй адил зарчмаар ажилладаг учир цөөхөн төхөөрөмжтэй үед нэмж свич тавих шаардлагагүй болдогоороо давуу талтай.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 7227 Сэтгэгдлүүд (12)
![]()
...
Бичсэн otgoo, March 12, 2011
сайн байна уу.баярлалаа хэрэгтэй мэдээлээ байна таны хичээлүүдийг яаж авах бэ.энгийн үгээр маш ойлгомжтой тайлбарлан өгсөнд баярлалаа
...
Бичсэн unmete , October 19, 2010
shal xereggui zuil xudlaa toiruu utgaar tailbarlad yum xiie gsn xumuusd ene xeztuu shuu gj bodogduulj bga yum shg yum bichxee bolimoor yum net-ees xicheel uzeed xiixeer boldguishde. tegsnees ooroo oroldson n deer. bi net uxaad tolgoi ergeed bxleer n ooroo gadaad sitenaas zurag xorogteig n xarj bgaad asuudalgui netee dotood suljeegee salaaltsn bna.
...
Бичсэн zochin, October 11, 2010
linksys------g macroling---ees buyu PC land--n 3 davhariin hoid bulangaas olj hudaldaj avch bolno
...
Бичсэн Zochib, September 29, 2010
Asuuh zuil bn Router-iinhee Settings-ruu ordog ip-g ustgachihlaa. Default gateway deer ni yu ch garj irehgui bn ahij yaj shineer ip uguh ve.Odoo baigaa ip ni 169.254.63.159 gesen bn sabnet ni 255.255.0.0 busad ni hooson. Ene talaar meddeg hun baival tuslaach.
...
Бичсэн Баяраа, December 06, 2009
Дэлгэрэнгүй тайлбар өгсөнд баярлалаа. Зарим үг хэллэгийг илүү хялбаршуулж мэргэжлийн бус хүмүүст ойлгомжтойгоор тайлбарлаж байгаарай.
Баярлалаа |


Энэ удаагийн хичээлээр бидэнд хамгийн түгээмэл тулгардаг нэгэн асуултанд товч хариулт өгөхийг хичээе. Сүлжээ эхлэн суралцаж байхад router (Замчлагч) болон switch (свич) эсвэл hub (хааб) гэсэн нэр томъёо байнга тааралддаг. Тэгвэл эдгээр нь яг юугаараа ялгаатай юм бэ?
Замчлагч (Router!) нь свич, хаабыг бодвол хамаагүй нүсэр боловсронгуй, олон төрлийн ажиллагаатай сүлжээний төхөөрөмж юм. Свич, хаабтай ижилхнээр жижигхэн хэлбэртэй, энгийн дөрвөлжин байдаг бөгөөд хэд хэдэн төхөөрөмж холбож болдог. Ихэнх замчлагчид 1-4 сүлжээний төхөөрөмж холбох LAN порт (port), интернетийн төхөөрөмж (ADSL модем гэх мэт) холбох WAN порт байна. Тиймээс харахад свичээс бараг ялгагдахааргүй хирнээ ажиллагааны хувьд илүү нүсэр нарийн байдаг байна.
Бидний ихэд сонсдог Cisco замчлагч нь маш өндөр түвшинд боловсруулагдсан өөрийн гэсэн үйлдлийн систем, олон төрлийн боломжууд, дээд зэргийн найдвартай ажиллагаа зэргээрээ хамгийн шилдэгт тооцогддог бөгөөд томоохон компаниуд, интернетийн үйлчилгээний компаниудад, интернетийн томоохон гарц сувгууд дээр бараг стандарт болон хэрэглэгддэг юм. Cisco замчлагч, свич гэх мэт төхөөрөмжүүд чанар, боломжоороо тэргүүлэгч гэдэг үүднээс нилээн үнэтэй байдаг болохоор жижиг, дунд зэргийн сүлжээний хувьд онцын шаардлагагүй гэж болно. Гэрийн болон дунд зэргийн сүлжээний хувьд Linksys (Cisco эзэмшдэг), D-Link, Netgear, Belkin, 3COM, TrendNet TP-Link гэх мэт тэргүүлэгч үйлдвэрлэгчид олон төрлийн утастай болон утасгүй сүлжээний төхөөрөмжүүдийг боломжийн үнээр зах зээлд нийлүүлдэг билээ.






